Өөрийгөө үнэлэх, өөрийгөө хайрлаж сурах, бусдад өөрийгөө таниулах 10 зөвлөмж

adele-is-recording-her-new-album-due-out-in-mid-20145703514082013-08-14-11-47[www_urlag_mn]

1. Биеийн бүх хэсгээ тэнцүү арчил
Зөвхөн тарган хэсгээ нарийн болгох ч юм уу эсвэл булчингаа хөгжүүлснээр сайхан болчихлоо гэж бодвол алдаа. Шүдээ зөв угаах, арьс болон үсээ цэвэр байлгахаас эхлээд биеийн бүх хэсгээ арчлахын нийлбэр нь сайхан харагдах юм.

2. Дуртай зүйлээ хий
Юу хийвэл чамд сэтгэлийн таашаал авчирдагийг мэдэж, түүнийгээ хий. Гэхдээ өөртөө байгаа нөөц, эрч хүчээ хэрэгтэй, ач тустай зүйлд зарцуулахыг бод. Мөн тэрхүү сонирхолтой зүйлсийнхээ талаар улам судлаж болно шүү дээ.

3. Өөрийн бишрэн шүтдэг хүмүүсийн талаар эргэцүүлэн бодож бай.
Тэдний алдар нэр олоход нь юм уу, өндөр амжилтад хүрэхэд нь юбканы юм уу, пиджакны размер нь нөлөөлсөн болов уу? Мэдээж үгүй. Тэр хүн хэрхэн, яаж амжилттанд хүрсэн талаар нь тэр хүний оронд өөрийгөө тавиад нэг бодоод үз.

4. Шинэлэг зүйлс хий.
Өнөө үед хүмүүст юуг илүү хүргэвэл таны бодож явдаг, эмзэглэж явдаг зүйлс хүмүүст илүү хүрэх талаар бодож үзээж хэрэгжүүл. Магадгүй ДОХ-ын эсрэг сурталчилгаа хийх, эсвэл өнчин, траншейны хүүхдүүдэд туслах зэргээр нийгэм болон хүмүүст тустай зүйл хий. Ингэснээр чиний ямар харагдаж байгааг биш, чиний хэн болохыг бусад хүмүүс үнэлэх болно.

5. Урам зоригтой бай.
Сайхан байна гэдэг зөвхөн царайлаг, гоолиг биетэй байх тухай ойлголт биш гэдгийг нотолсон ханын самбар сургууль дээр гарах юм уу, мэтгэлцээн зохион байгуул. Эсвэл сонинд нийтлэл бич, боломжгүй бол өөрийн гэсэн блог, хуудас нээгээд бодол санаагаа хуваалцаж болно.

6. Өөрийгөө магтаж бай
Өөртөө байдаг бүхий л сайхан чанаруудыг цаасан дээр бичин биедээ авч явж бай. Чи өмнө хийж чаддаггүй байсан зүйлээ хийсэн бол өөртөө баяр хүргэ, өөрийгөө магт. Хийж бүтээсэн зүйлсээрээ бахархаж сур.

7. Өөрийгөө хайрла
Чи өөрийгөө хайрлахгүй бол хэн ч чамайг хайрлахгүй. Хайртай гэж өдөрт нэг удаа өөртөө хэлж бай. Мөн өөрийн хайрлаж хүндэтгэдэг хүмүүст ч хайртай гэдгээ хэлж бай. Өөрийгөө хэрхэн аз жаргалтай байлгах талаар хоосон ч гэсэн мөрөөдөж бай. Мөрөөдөхөд ямар мөнгө төлөх биш. Сэтгэл чинь сайхан болно.

8. Өөрийгөө хөгжүүлэхийг байнга хүсч бай.
Өөрийгөө хөгжүүлэх ойрын болон хэтийн биелэгдэхүйц зорилго тавьж, түүндээ хүрэхийг чармай.  Ингэвэл өөрийгөө өөлж, голж байх завгүй болно.

9. Бусдыг хүндэл
Хүмүүс чамд ямар хандаасай гэж хүсдэг шигээ тэдэнд хандаж бай.Бусдыг гутаасан, доош нь хийсэн зүйлст бүү оролцож бай. Мөн хов бүү ярь. Хүмүүст сайн дураараа тусал. Бусдын хэлсэн урмын үгийг баярлалаа гэж хэлээд хүлээж авч сур.

10. Шинэ найз нөхөдтэй бол
Өөрийн болон өрөөл бусдын ямар харагдаж байгаа талаар байнга санаа зовон, шүүмжлэлтэй ханддаг хүмүүсээс зайгаа барьж холд. Өөртөө итгэлтэй найз нөхөдтэй бол. Сайхан зүйлс бүтээж байгаа үе тэнгийнхэнтэйгээ найзал. Хамт байхад сайхан сэтгэгдэл төрүүлдэг хүмүүстэй чөлөөт цагаа өнгөрүүлж бай.

все для айфона 5dubai escort servicesцены на радиаторы отопления биметаллические в краснодаре


Өөрийгөө үнэлэх, өөрийгөө хайрлаж сурах, бусдад өөрийгөө таниулах 10 зөвлөмж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.