Майкл Жексоны хувийн эмч түүний хамаг нууцыг дэлгэж эхэллээ. Тэрээр түүнийг шээс алддаг өвчнөөр шаналдаг байсныг нь хүүхдүүд нь түүний хүүхэд биш гэх мэт олныг алмайруулсан мэдээллийг ярьжээ.
Конрад Мюррей хэлэхдээ “Тэр шээс алддаг өвчнөө шаналдаг байсан. Түүнийг өөрийн мэдэлгүй “шингэн”-ээ гаргаж байхын тулд би түүнд өдөр бүр катетер маягийн юм тавьдаг байлаа.
Мөн үргэлж хар өмдтэй явдаг байсан, өөрийн мэдэлгүй шээс алдчихдаг учраас мэдэгдэхгүйн тулд хар өмд өмсдөг байсан” гэх мэт зүйл ярьсан байна.
Түүнчлэн “Майкл хүүхэдтэй болохын тулд зарим найз, танилуудаасаа тусламж авсан. Хүүхдүүд нь надаас шаардахаас нааш би тэдгээр хүмүүсийн нэрийг илчлэхгүй” гэжээ.