Шинэ жил дөхөж байна, шинэ даашинзаа өмсөх гээд их бэлдэж байгаа байхаа манай охид бүсгүйчүүд. Үүнтэй холбоотойгоор илүүдэл үснээсээ салах хүсэлтэй бүсгүйчүүдэд Veet-ийн тухай дэлгэрэнгүйгээр, гадуур судалгаа хийж үнийг нь хамт оруулж бичлээ. Энэ мэдээг маш удаан хүлээлгэсэн бол уучлаарай.
Шинэ жил дөхөж байна, шинэ даашинзаа өмсөх гээд их бэлдэж байгаа байхаа манай бүсгүйчүүд. Үүнтэй холбоотойгоор илүүдэл үснээсээ салах хүсэлтэй бүсгүйчүүдэд Veet-ийн тухай дэлгэрэнгүйгээр, хэрэглэх заалт мөн гадуур судалгаа хийж үнийг нь хамт оруулж бичлээ. Энэ мэдээг маш удаан хүлээлгэсэн бол уучлаарай.
Шууд гол яриандаа орьё. Veet – ийн төрлүүд: крем, крем-спрей, вакс гэж 3 төрөл байдаг. Нэг нэгээр нь тайлбарлаад, хэрэглэх зааврыг сонирхуулья.
Veet Крем

VEET CREAM 100ml
Илүүдэл үс гуужуулагч крем .Veet нь үсний угийг дугуйруулж авдаг учраас арьс илүү удаан гөлгөр, торгомсог байдалтай байна. Зуун наст болон Е амин дэмээр баялаг тул хэрэглэсний дараагаар таны арьсыг бүрэн чийгшүүлнэ.
Хэрэглэх биеийн хэсэг:
Зөвхөн хөл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР:
Арьсан дээрээ кремийг нэгэн жигд түрхэнэ.
5 минутын дараа хусуураар хэсэг газар харшил өгж байгаа эсэхийг шалгаж үзнэ.
10 минутын дараа зориулалтын хусуураар хусаж авна.
Хэрэглэсний дараа усаар сайн угаана.
Бүтээгдэхүүн бүр дотроо зориулалтын хусагчтай. Нүүрний арьсанд хэрэглэж болохгүй.
10 минутаас илүү хугацаагаар байлгаж болохгүй.
Үнэ нь 12 470₮ гэж байсан.
Veet крем-спрей

Veet крем-спрей 150ml
Veet spray төрлийн гадна савлагаа нь онцгой материалаар хийгдсэн тул хэрэглэхийн өмнө сэгсрэх шаардлагагүй.
Хэрэглэх биеийн хэсэг:
Хөл, суганы хэсэг, бикини.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР:
Илүүдэл шар үсээ гуужуулах гэж байгаа хэсэгтээ нэгэн жигд шүршинэ.
Усанд орохын өмнө хуурай арьсан дээрээ 5см-ийн зайнаас ташуу байрлалаас цацна.
Мэдрэмтгий арьсанд 5мин, хуурай арьсанд 3мин болгох бөгөөд хэсэг газар харшил өгж байгаа эсэхийг шалгаж үзнэ.
Хэрэв сайн хусагдахгүй бол 7-10 мин хүртэл байлгаад хусаж авна.
Үлдэгдлийг нь усаар сайтар зайлна.
Хэрэглэсний дараагаар 24 цагийн дотор үнэртэй усны орцтой бүтээгдэхүүн, хөлсний үнэр дарагч бүтээгдэхүүн зэргийг арьсан дээрээ түрхэж болохгүй.
Үнэ нь 21 180₮ гэж байсан.
Veet халааж хэрэглэх зориулалттай вакс

Veet warm wax – төрөл нь халааж хэрэглэх зориулалттай бөгөөд найрлагандаа эфирийн тостой тул арьсыг торгомсог зөөлөн болгож, гялалзуулна.
Доторхи иж бүрдэл нь: 250мл-ийн савлагаатай царцамтгай шингэн 1ш, индикатор бүхий модон хусуур 1ш, цаасан сальфетка 10ш
Хэрэглэх биеийн хэсэг:
Хөл, суганы хэсэг, бикини, нүүр
ХЭРЭГЛЭХ ЗААВАР:
Та кремтэй саваа тагийг нь онгойлгон богино долгионы зууханд 40сек, эсвэл буцалж байгаа устай саванд 10 минут халаана. Арьсан дээр түрхэх температур таарсан эсэхийг шалгахдаа шингэнийг сайтар хутгасны дараа индикаторыг дүрж үзнэ. Хэрэв “No” гэсэн бичиг гарвал хэт халуун байна, “цэнхэр хэсэг” нь хэвээр байвал хэрэглэхэд тохиромжтойг илэрхийлнэ.
Илүүдэл шар үсээ гуужуулах гэж байгаа хэсэгтээ нэгэн жигд түрхэнэ.
Мэдрэмтгий арьсанд 5мин болгох бөгөөд хэсэг газар харшил өгж байгаа эсэхийг шалгаж үзнэ.
Хэрэв сайн хусагдахгүй бол 7-10 мин хүртэл байлгаад модон хусуураар хусаж авна.
Үнэ нь 23 600₮ гэж байсан.
Veet cold wax туузан хэлбэртэй

Veet cold wax нь туузан хэлбэртэй бөгөөд хайрцаган дотроо 6 хос бөгөөд 2 хэсэг салгаад 12 хэсэг болно.
Хэрэглэх биеийн бүс:
Хөл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР:
Биеийн температуртай адил хэмжээнд болтол wax-ыг 2 алганыхаа дунд барьж байгаад үрнэ.
Хавтгайгаа 2 хэсэг болгож салгана.
1 хавтгайг хэдэн ч удаа хэрэглэж болно, үсээ хуулах гэж байгаа хэсэг дээрээ наагаад гарын алгаар зөөлөн дарж өгнө.
Үсний ургах чиглэлийн эсрэг 1 удаагийн хурдан хөдөлгөөнөөр wax-ыг хуулна.
Илүүдэл шар үсийг хуулсаны дараагаар хайрцаган дотор байгаа тосон сальфеткыг задална.
Арьсыг гараараа зөөлөн дарж өгөөд чийгшүүлэх үйлчилгээ бүхий тосон сальфеткаар тэжээл өгөх зорилгоор арчина.
Үнэ нь 19 320₮ гэж байсан.
Veet for face буюу нүүрний арьсанд

Нүүрэн дээрхи шар үс болон, хууз, сахал зэргийг хуулж авах зориулалттай вакс.
Энэ төрлийн вакс нь шар үсийг үсний уутанцараас нь сугалж авдаг тул авсаны дараагаар авсан хэсгийн арьс торгомсог зөөлөн, гөлгөр болно. Хэрэглэснээс хойш 4 долоо хоногийн дараа эргэж ургана.
Хэрэглэх биеийн хэсэг:
Нүүрний арьс, хүзүү, цээжний хэсэг байж болно
ХЭРЭГЛЭХ ЗААВАР:
Биеийн температуртай адил хэмжээнд болтол wax-ыг 2 алганыхаа дунд барьж байгаад үрнэ.
Хавтгайгаа 2 хэсэг болгож салгана.
1 хавтгайг хэдэн ч удаа хэрэглэж болно, үсээ хуулах гэж байгаа хэсэг дээрээ наагаад гарын алгаар зөөлөн дарж өгнө.
Үсний ургах чиглэлийн эсрэг 1 удаагийн хурдан хөдөлгөөнөөр wax-ыг хуулна.
Илүүдэл шар үсийг хуулсаны дараагаар хайрцаган дотор байгаа тосон сальфеткыг задална.
Арьсыг гараараа зөөлөн дарж өгөөд чийгшүүлэх үйлчилгээ бүхий тосон сальфеткаар тэжээл өгөх зорилгоор арчина.
Үнэ нь 17 550₮
Нэмж өгөх зөвлөгөө.
Илүүдэл үсээ ваксдах гэж байгаа бол усанд орсны дараа ваксдвал илүү үр дүнтэй.
Ваксдсаны дараа арьсаа гуужуулж, лосьон хэрэглэж байгаарай.
Нэг газраа 2 удаа ваксдвал их өвдөлт мэдрэгдэж, арьсыг гэмтээнэ.
Усанд орсны дараа арьсны илүүдэл чийгийг сайн шингээж өгөхийн тулд хүүхдийн цацлага буюу тальк хэрэглэж болно.
Туузан ваксийг наахдаа үсний ургалтын дагуу наах хэрэгтэй. Ингэснээр сайн наалдана. Хуулж авахдаа үсний ургалтын эсрэг маш хурдан татаж хуулна.
Кана
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЖИНГОО