Сая сарнайн домог /гэгээн хайрын өдөрт зориулав/

Пиросманийн намтрын олон баримт батлагдаагүй. Зураачийн    намтрыг нас барснаас нь хойш хүмүүсийн дурсамжаар сэргээжээ. Энэ хүнээс гурван гэрэл зураг, цөөн уран бүтээл үлдсэн. Хаана нутаглуулсан нь ч тодорхойгүй. Пиросманийн бүтээл Дорнын ард түмний урлагийн музей, Третьяковын галерейд, Гүржийн урлагийн музейд бий. Төрсөн суурин Мирзаанид нь 1982 онд зураачийн гэр музейг нээжээ.
Нико Пиросманашвили ядуу будагчин байлаа. Тифлис хотын нарийн гудамжаар өдөржин тэнэж захиалга хайна. Орой амбаартаа хонуулчихгүй байгаа гэж горьдон айлын хашаа сахин цагийг өнгөрөөнө. Нико эртнээс айлын амбаар, байрны доод хонгилд шөнийг өнгөрөөж ирсэн хүн. Гуч гарсан Пиросмани хэзээ гэр оронтой байснаа хүртэл мартжээ…
Нико хар багадаа өнчирсөн аж. Эхийгээ бараг санахгүй, харин ямааны сүү, бяслаг, ногоо, саримасын хурц үнэр л ээжийг нь санагдуулна. Цээжний багтраатай, дуу цөөтэй, туранхай эцэг нь хүүгээ өсгөжээ. Аслан Пиросманашвили цэцэрлэгч бөгөөд хүүгээ хөлд оруут газар шорооны ажилд сургасан. Дөрвөн настай Нико усан үзмийн бут арчилж, цэцэг, ногооны цэмцгэр нүх ухна. Зургаан насандаа асар том улаан ягаан бут ургуулж, Мирзаани тосгоны цэцэрлэгч бүр толгой сэгсрэн шагширч магтсан гэдэг. Аслан хөгшин ажрахгүй болжээ. Ийм сайн хүү өсч байгаа хойно санаа зоволгүй нүд анина. Өвөг дээдсийг нь тэжээж байсан газрыг хүү нь сайхан авч явах нь гэж ярина.
Хүү эцэгтээ тусална. Харнн чөлөө гарангуут боодлын цаасны тасархай, харандааны хугархай олж аваад харсан бүхнээ зурна. Бариул нь хугарсан цүндгэр ваар, хашаанд аргамжаатай төлөг, усан үзмнйн талбайг манасан сэгсгэр нохой ч зурагдана.
Хүүгээ зурж суухад эцэг нь “цаас эрээчих нь эр хүний ажил биш. Цаас өөр зүйлд хэрэгтэй…” гэж хэлээд санаа алдана. Эцгийг нь нас барсаны дараа түүнийг Тифлист авчирсан авга ах “Толгой тархи гэж байна уу, Нико, цагпйг юунд дэмий үрнэ вэ?…” гэж үглэнэ. Оёдолчин эр өнчин дүүгээ махны эсвэл сүүнпй мухлаг нээгээсэй гэж туслахаар оролдоно. Эхлээд орлого гэж юу байх билээ. Гэхдээ гэдэс цатгалан явна…
Гэтэл хүү заавал зурж сурах гэнэ. Мухлагт будаг, бийр ямар үнэтэйг мэдэх болов уу? Хангалттай мөигө хураая гэхээр нас нь хүрэхгүй. Ухаан суумаар даа.
Пиросманашвили нэг өглөө гэрээсээ хэлэлгүй гарч яваад авгаа их гомдоов. Залуу төмөр замд кондукторын ажил олжээ. Өөрөө ажил хийж мөнгө олоод дэлгүүрээс будаг бийр, зотон авна гэдэг мөрөөдөлд автжээ.
Хагас жил өнгөрлөө. Нико мөрөөдлийн мухлагтаа орж чадаагүй л байв. Өдөр бүр дэргэдүүр нь гарахдаа үзүүлэнг нь харж хэсэг зогсоно. Өглөөнөөс орой болтол ажиллаад хатсан талх, мацони хоёроор өл залгаж байж хэдхэн зоос цуглуулсан байдаг! Гэвч Нико шантрах эр биш. Тааран цүнхэнд нь хулдаасны тасархай, будагтай сав бий. Өөрөө будаг гаргаад сурчихсан. Хөө, царсны холтос чанаж холиод гаргасан хар будаг нь давгүй.
Будаг урсчихаад байдаг хулдаасан дээр натюрмортуудаа гайхалтай зурна. Шорлог, шарсан хонины мах, ваартай дарс… Зураг нь нэг хэсэг үнэлэгдэн 1902 онд сонинууд “Авьяастай, төрөлхийн зураач, язгуурын гүрж, персийн туурган зургийг сайтар судласан хүн” гээд бичжээ. Ажилчин гаралтай эгэл залуу эдгээр үгсийг насан туршдаа санаж явав. Сэтгэлд нэг л таатай…
Байрны манаачаас амбаар хөлсөлсөн зураач өвджээ. Долоо хоног халуурч хэвтэв. Манаачийн охин халуун ханд, хатсан талх зөөж байж тэнхрүүллээ. Харин ажилдаа очтол халчихсан байжээ. Никоажилгүй, дээр нь манаач ч байрандаа суулгахгүй гэв. Уранхай хувцастай, өлсгөлөн залуутай таараад авга нь нулимс дуслуулжээ. Ингээд удалгүй сүүний мухлагтай болов. Авгынх нь нэр нүүрээр хавийн худалдаачид бага зэргийн мөнгө зээлүүлсэн аж. Худалдан авагч руу дүрлийтэл харсан хоёр үнээтэй том хаяг хийж өлгөлөө.
Үдээр хөл татрахад довжооныхоо сүүдэрт суугаад зурна. Олон жилийн дараа тэр үеэ л дурсах болно. Олонд хүндтэй, бичиг хэргийн дэлгүүрийн үйлчлүүлэгч болжээ. Олон хүн охиноо эхнэр болгон өгөхөөс татгалзахааргүй байв. Бас дээр нь байр авах мөнгө хураагаад эхэлжээ. Гэтэл амьдрал нь ганцхан эгшинд орвонгоороо эргэв.
Тифлист Бель Вю театр тоглолтоор ирж нэг франц хүүхэн гялалзаж байгаа яриа тарлаа. 1909 оны дөрөвдүгээр сарын 7-нд Тифлисийн хуудас сонин “… үзэсгэлэн төгс Маргарита де Севрийн цорын ганц удаа тоглоно…” гэх зар гарчээ.
Олны шуугианд дургүй Никог театраас гардгийн даваац дээр мөнөөх хүүхэн гарч ирлээ. Бэлхүүсээ барьсан торгон даашинзтай, үсэндээ цэцэг хатгасан Маргарита танхимыг тойруулан хараад намуун хоолойгоор дуулав. Францаар юу гэж дуулсаныг нь ойлгоогүй ч Никогийн зүрх догдолжээ.
Шөнөжин хотоор тэнэсэн зураач өглөө Маргаритагийн буусаи буудлын үүдэнд цэцгийн баглаатай зогсож байлаа. Үүдний жижүүр оруулахгүй гэсэн ч хэдэн зоосоор аргалав. Хоёр давхарт гараад үүд тогшлоо. Үйлчлэгч эмэгтэй хаалга онгойлгожээ.
Маргарита буйдан дээр хажуулдан хэвтээд дурамжхан янзтай францаар хэдэн үг хэллээ. Маргарита цүнхээ ухан зоос гаргаж Никод атгуулаад эргэв. Харин залуу алмайран зогссоор. Гялалзсан овгор үс, зөөлөн цагаан арьс… Хүүхэн залхуутай гэгч иь халаатаа тайлан дан цамцтай толинд харав. Бүсгүй гэнэтхэн уурсаж “Зайл, юугаахийгээд зогсоод байнавэ?” хэмээн орилов. Тэр үгийг Нико хэд хоног мартсангүй.
Маргаритагийн зөв. Нико мангар юм шиг алмайраад зогсоо биз дээ. Түүнийг зарц гэж бодсоноос зайлахгүй. Дахиад Маргаритадээр очпхдоо хураасан мөнгө, дэл сул бүхнээ үрэн гоёж гоодоод, үсээ засуулж гангарчээ. Буудлын жижүүр бүтэн цаг цэцэг зөөгөөд ядарсан гэж жигтэйхэн. Маргаритагийн өрөө, хоёр давхар тэр чигтээ цэцэг. Цэцэгийн үнэрт дотор нь муухайрсан Маргарита духандаа хүйтэн жин тавин хэвтэнэ. Хэн үүнийг явуулав гэж асуутал Нпко үүдэнд нь хүрээд иржээ…
Туранхай, эв хав муутай залуу үнэтэй костюм, түг түмэн цэцэгт хамаг мөнгөө зарсаныг шууд мэдэрсэн Маргарита сэтгэл санаа дундуур. Хамаг мөнгөөрөө таван цэцэрлэгийг хоослосныг бодоход ёстой тэнэг эр бололтой. Бүсгүй хүчлэн инээгээд талархлаа илэрхийлэв. Нико өвдөг сөгдөн хамт хотоор зугаалаач гэж хүслээ. Энэ галзуу эр хоёр хоногийн өмнө харсан очир алмаазтай бөгжийг бэлгэлэх ч юм бил үү. Цуг явахад гарзгүй гэж бодсон
Маргарита зөвшөөрөв. Хурууныхаа үзүүрээр санамсаргүй мэт заасан сайхан даашинзыг нь мөнгөтэй бол Нико аваад өгөхөөр байлаа. Гэвч халаас нь хоосон. Залуу бүхэл оройжин гүржээр шүлэг уншив. Бүсгүй хэлийг нь ойлгоогүй ч хайрыг нь ойлгосон гэж Нико бодно. Ппросмани хэд хоног аз жаргалтай байснаа санахгүй. Нэг өдөр үү эсвэл бүтэн долоо хоног уу?… Нэг орой үүдийг нь тогшив, хэн ч онгойлгож өгсөнгүй. Нико хаалгыг түлхлээ. Хуучин зарлал шалан дээр хөглөрч, өсгий нь унасан жижиг шаахай хэвтэнэ… Кура голын эрэгт Нико хөдөлгөөнгүй суун урсгал ширтэн гөлөрнө. Яваад өгчээ… Баяртай ч гэсэнгүй, дурсгал ч үлдээсэнгүй.
Нико ядуу болжээ. Хот даяар варьетагийн хөнгөмсөг хүүхэнд хөрөнгөө зарсан гэж Пиросманийг шоолно. Ингээд зураач Нико будагчин болж гуанз, зоогийн газарт захиалгаар зурдаг болов. 1912 онд Тифлист Парисаас нэртэй зураач Кирилл Зданевич, Михаил Ле Дантюхоёр ирлээ.
Тэд амбаарт хөглөрч байсан “Жүжигчин Маргарита” тэргүүтэй Никогийн 80 зургийг аварчээ. Пиросманийн зурсан 2 000 гаруй бүтээлээс 300 нь л үлдсэн юм. Зданевич 1969 онд Пиросманийн бүтээлийн үзэсгэлэнг Луврт гаргажээ. Гүржийн аугаа зураач нас барснаасаа хойш хагас зууны дараа цуутай боллоо…
1918 онд турж эцсэн, цал буурал Пиросмани Тифлисийн эмнэлэгт ухаан орохгүй байсаар нас барав. Гурав хоног ухаангүй хэвтэж байсныг нь олж эмнэлэгт хүргэсэн гэдэг. Талийгаачийг орон гэргүйчүүдийг нутаглуулдаг газрын нэг буланд оршуулжээ. Өдгөө ч булш нь олдоогүй.
…Цэмцгэр хувцасласан, жигнэсэн алим шиг үрчгэр царайтай эмгэн “Жүжигчин Маргарита” гэдэг ганцхан зургийг үзэхээр Луврт иржээ. Түүнийг цагтаа гялалзаж явсан мадемуазель де Севрийг гэж таних хүн бараг үгүй. Цэцгээр булсан гажигтай эрийг эргэж санахаар эмэгтэй нэлээд оролдов. Дүр төрхийг нь мартжээ…
Мадам эргэн тойрноо хараад өөрийг нь анзаарах хүнгүйг мэдмэгц зургийг үнсэв. Хайрыг нь хүртэж чадаагүй жүжигчин Маргаритаг зураач Нико Пиросмани өршөөгөөрэй…

 

busgui.netпродвижениепродвижениеtopodкак взломать вай файкупить чехол для ipad 4микрозаймы на карту онлайн круглосуточноonline casino usa lawdubai escorts listmerit royal hotel & casino & spaLive casino william hillдолина серенгетиинтернет магазин радиаторовкредитка дельта банк украинаоткрыть бизнес кредитного брокеразайм на банковскую карту сбербанкаденьги в долг до 1000000 вмай тур владимир официальный сайткредитная карта дельта банк одессараскрутка в социальных сетях киевтуры во вьетнам нячангмальдивы туры цены украина с перелетомtre bien translationhebrew translation companyфирмы продвижение сайтовдеревянный дом мечтаочистка организма диетаcheap apple ipad air smart cover


Сая сарнайн домог /гэгээн хайрын өдөрт зориулав/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.