ҮНЭ ЦЭНЭ

ҮНЭ ЦЭНЭ

Ганцаардалын их минь чамайг тас тэврэнэ.
Гунигийн дүүрэн минь чамайг гүн хайрлана.
Чамайг хайрлахын тулд ийн ихээр гуньжээ.
Чамайг алдахгүй тулд тийн ихээр ганцаарджээ.
Зовсоныхоо хэрээр аз жаргалыг мэдрэнэ.
Хүссэнийхээ удаанаар чамайг ширтэнэ.
Чамайг хайрлахын тулд би ниссэнгүй
Чамаар хайрлуулахын тулд би үхсэнгүй.
Амьдралд чи чухагийг мэдэхээр алхсан байна.
Амьдрал чамайг надад чухаг цагтаа өгсөн байна.
Хэрэв чи надтай эрт учирсан бол
Хэрэв би чамтай оройтон учраагүй бол
Чи минь, өнөөдрийн намайг олж үзэхгүй
Би бас одоогийн чамайг мөн танихгүй.
Чи намайг чин үнэнээр хайрлахгүй.
Би чамайг чин үнэнээсээ ойлгохгүй.
Нүдний аяга дундуураа далайн мандал шиг цалгиагүй бол
Зүрх дотуураа саргүй, одгүй шөнө шиг хоосроогүй бол
Хэзээ ч би чамайг алдахгүйгээр тэврэхгүй.
Хэзээ ч чи намайг олдохгүй гэж тэврэхгүй.
Биенээ хайрлахын тулд бид эрт учраагүй байна.
Биднийг хэн нэгэн мөн эртнээс учруулаагүй байна.

b.batregzedmaa (REGZED)кожаный чехол для ipad miniescorts southamptonоформление маленькой ванной комнаты фото


ҮНЭ ЦЭНЭ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.