Улсын заан Ч.Cанжаадамба буюу “Заалны баавгай”

МИСС МН САЙТЫН ТЭНГЭРЛЭГ ЭРЧҮҮД БУЛАН:

Д.НАДМИД

Өнөө цагийн Монгол үндэсний бөхийн өнгийг тодорхойлж яваа хүний нэг нь Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын залуу заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба юм.

Түүнийг гайхалтай сайн бөх гэдэгт хэн ч эргэлзэхгүй биз. Тэр улсын баяр наадамд барилдаж эхэлснээсээ хойш бөхийн мэргэжилтнүүд, бөх сонирхогчдын анхааралд байж чадсан. Аймгийн арслан цолтой байхдаа л томоохон барилдаануудын үзүүр, түрүүнд үлдэж байв. Монгол туургатны барилдаанд анхны түрүүг нь авч байсан бол энэ барилдаан таван удаа болоход дөрөвт нь түрүүлж Монгол туургатны хошойгийн хошой аварга цол хүртсэн. Мөн цэргийн наадам, заал танхимын олон барилдаанд түрүүлж шуугиулсан даа. Улмаар ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд сайн барилдаж шууд улсын заан болсон. Харин жаахан од муутай бөх гэгддэг. Яагаад гэхээр хэнийг ч хаяж, ямар ч барилдаанд түрүүлчихдэг, үзүүрлэчихдэг хэрнээ улсын баяр наадамд болохоор тааруухан барилддаг онцлог нь түүний “хувийн өмч” юм шиг санагддаг байлаа.

Тухайлбал заан болдгийнхоо өмнөх хоёр жилд нэгд нь аймгийн арслан Б.Суманчулуунд, дараа жил нь улсын начин Д.Лхагвадоржид унаад үзэгчдийн суудалд шилжиж байсан. Бас заан цол хүртээд мөн л сүүлийн хоёр жил бас л доогуур даваанд бүдэрчихсэн. Ноднин дөрвийн даваанд улсын харцага Л.Пүрэвжавт бариа зөрөөн дээр хавирах мэхэнд нь дөрвөн хөллөчихөөд босч чадалгүй хэвтчихсэн бол энэ жилийн наадмаар шинээр улсын заан болсон Б.Батмөнхөд нисэлттэйхэн шидүүлж заан цолоо хамгаалж барилдаагүй. Ингэхээр түүнийг олон түмэн наадмын одгүй бөх гээд байгаа юм л даа. Түүнээс биш Ч.Санжаадамба сайн бөх, сайхан ч заан л даа.

Ч.Санжаадамба бөхийн удамтай. Улсын арслан Мижиддоржийн ойрын хамаатан юм.

-Уг нь багаасаа бөхийн шинж бүхэн бүрдсэн хүүхэд дээ. Сайн бөх болох байх гэж л хардаг даа гэж хашир арслан хэлсэн бий. Бие хаа нь тэгширч, бяр тэнхээ нь гүйцсэнээрээ хэний ч нүдэнд өртөж байгаа.

Уг нь од муутай барилдсан зам туулаагүй бол өдийд аварга болчихсон байхад хэн ч яагаад гэж асуухгүй биз. Уг нь Б.Бат-Эрдэнэ аварга шиг босоо байхаар бөх шүү дээ. Бөхийн мэргэжилтнүүд, бөх сонирхогчдын ярьж байгааг сонсвол У.Санжаадамба одоо л ир нь ханаж, хий нь арилж байх шиг. Сүүлийн хоёр жил наадамд унасныг нь орхиж ярьвал дэндүү олон түрүү авчээ. Заал танхимын барилдаанд хэн түрүүлэв гэж асуухын оронд Санжаадамба л биз гэх боллоо. Ямар сайн даа Монгол бөхийн өргөөнд болсон барилдаан бүхэнд түрүүлснийг хэлж байгаа нь тэр юм байлгүй “заалны баавгай” гэж нөхөрсгөөр хочилдог болчихоод байна.

Үнэхээр сүүлийн үеийн барилдаануудаас харахад учраа бүхнээ баавгайлаад байгаа гэж болно. Өнгөрсөн жил монгол бөхийг Гиннест бүртгүүлэх 6016 бөхийн барилдаанд торолгүй аваргалсан. Тэгвэл энэ жилийн хувьд мөн ч олон түрүү авлаа. Зах зухаас хэлбэл зөвхөн наадмын дараа Сэлэнгэд болсон нэг наадмаас эхлээд Архангайн 90 жил, мөн Хашаат, Хотонт сумдын ойд бас “Цагаан суварга” хайрхны тахилгын гээд түрүү бүхнийг ёстой л түүж өгсөн. Сая Бөхийн өргөөнд болсон хоёр том барилдаанд дараалан түрүүлээд байна. Гэхдээ аварга, арслангуудаас илүүрхэж харагдсан. Одоо Санжаадамбын тохойноос хойш гарах бөх ховор боллоо гэж бөх сонирхогчид ярьж байналээ. Үнэн байж магадгүй л юм. Ч.Санжаадамбыг жаахан хор шартайхан барилддаг гэдэг.

Түүний буруу ч гэж бөхийн хүний хувьд байхгүй байх. Харин учраа бөхийнхөө өлмий дээр гишгэж зохисгүй байдал гарган сануулга авсан, бас нэг удаа цэцийнхний өөдөөс хараалын үг хэлсэн гэж зэм хүртсэн. Энэ бүхэн хүч тэнхээндээ эрдсэн хэрэг байсан болов уу. Гаргасан алдаа дутагдлаа давтдаггүй нь түүний сайн чанар байх. Ер нь харахад гүндүүгүй, даруухан сайхан эр байдаг. Энэ тухайд эхнэр Б.Солонго нь:

-Миний хань даруу, тун нийтэч зантай. Гэр бүлийнхэндээ халамж анхаарал сайн тавьдаг. Найз нөхдийн хүрээлэл өргөнтэй. Амралт чөлөөт цагаараа тэднийгээ урьж ярьж хөөрөх дуртай. Сайхан эр дээ миний нөхөр гэсэн үг ямар хүн бэ гэдгийг нь хэлээд өгсөн байна лээ.

Бас манай нөхрийг бөхийн удамтай гэдэг юм билээ. Миний хувьд ч Булган аймгийн Сайхан сумын харьяат, даншигийн ах, дү хоёр аварга Лувсанжамбаа, Намхай нар ээжийн маань төрөл гэж олзуурхангүй хэлсэн нь бий. Монголчууд удамдаа хэзээ ч хүндэтгэлтэй ханддаг жишээ энэ юм. Дараа жилийн наадам хол биш. Харин Ч.Санжаадамбад хол юм шиг санагдаж байгаа байх.

Яагаад гэхээр түрүүлэх гэж яарч байгаа биз ээ. Нэг жилд 10 шахам барилдаанд түрүүлж болж байгаа юм. Улсын баяр наадамд бас арав түрүүлэхийг хэн байг гэх юм бэ. Залуу заандаа улам сайн барилдаж аварга болох ерөөл өргөе.

 купить чехол для ipadlebanese escort in dubai


Улсын заан Ч.Cанжаадамба буюу “Заалны баавгай”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: halh Огноо: 3 December 2013 Reply

Avarga bolooroi gj erooe.Odoo bol barildaan tegshreed tasarhai bg.Naadmaas hoish bohiin orgoond 5 barildaj 4t ni turuuleed bga

Нэр: Aagii Огноо: 4 December 2013 Reply

Sain zaluu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.