Жолооч хүн бүрт зориулсан мэдээлэл

778cd2b7ec9b2561bigЗамын цагдаагийн газар энэ сарын нэгнээс автозамын хөдөлгөөнд оролцож зөрчил гаргасан жолооч нарыг бЭлэн бусаар торгох шийдвэр гаргасан. Гэвч замын цагдаа нарт төхөөрөмжийг нь тараагаагүй байгаа учраас одоогийн байдлаар торгуулийн хэлбэр хэвээрээ байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас сонгогдсон “Смарт солюшн” компаниас уг цахим төхөөрөмж /police caster”/-ийг нийлүүлэхээр бол­сон байна. Эхний ээлжинд 400 ширхэг төхөөрөмж аваад байгаа аж.

Уг төхөөрөмж нь халаасанд багтах хэмжээтэй, жолоочийн иргэний үнэмлэх, хурууны хээ, жолооны үнэмлэхийн аль нэгийг уншуулахад тухайн жолоочийн хувийн бүртгэлд нэвтэрч татвар, даатгалын төлөлт, үзлэг оношилгоонд хам­рагдсан бай­дал зэргийг харах бүрэн боломжтой болж байгаа юм байна. Тасалбар хэвлэгч төх­өөрөм­жөөр зөрчлийн торгуулийг хэвлэж өгөх бөгөөд торгуулийг 14 хоногийн дотор төлөх ёстой. Торгуулийн мөнгийг аль ч банкинд тушааж болно.

Хэрвээ торгуулиа хугацаандаа төлөөгүй бол торгуулийн хэмжээ нэмэгдэж, жолоо барих эрхийг нь хасах хүртэл хариуцлага тооцох шинэ журам гаргаж байгаа аж.
Мөн анхлан жолооч нарт 100 оноо олгож, зөрчил гаргах бүрийд онооноос хасагдсаар 100 оноо дуусахад жолоо барих эрхийг нь хасна. Давтан сургалтад хамрагдаж, шалгалт өгч эрхээ сэргээлгэнэ.
Ж.ЦАЦРАЛ
 

аквалоо ценыasian escort dubai


Жолооч хүн бүрт зориулсан мэдээлэл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.