Хараагүй хүмүүст зориулсан хамгийн анхны шүлгийн товхимол хэвлэгджээ

Aanaa_MRGG2417_BW - Copy “Монголын үнэдсний хараагүйчүүдийн нэгдсэн холбоо”-ны гишүүн, яруу найрагч Б.Ариунзаяа буюу Б.Аанаа /уран бүтээлийн нэр/ нь монголдоо хамгийн ахны хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан браиль шүлгийн товхимол гаргажээ.

Яруу найрагч Б.Аанаа нь 2006 онд анхны ном болох “Жаргал бэдэрсэн сэтгэл” шүлгийн номоо хэвлүүлж байсан бол уг номынхоо цуврал болгож “Сэтгэлээ би түшнэ” шүлгийн CD, “Жаргал бэдэрсэн сэтгэл” шүлгийн товхимол, браиль номоо гаргасан байна.

Шүлгийн товхимол нь үндэсний хэв уламжлал хадгалсан уйгаржин монгол бичиг болон крилл бичгээр давхар хэвлэгдсэн байна.

Шүлгийн CD нь Монголын шилдэг хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав нарын сонгодог аязуудыг шүлгийн цаана дэвсэж өгснөөр яруу найрагчийн дотоод сэтгэл болоод өөрийн ертөнцийг нээн гаргахад чихэнд сонсголонтой сайхан болгожээ.

Яруу найрагч Б.Аанаа нь “Харанга” хамтлагийн ахлагч УГЗ О.Чулуунбатын ая, дуучин МУГЖ Алтанцэцэгийн дуулсан “Яг одоо” дууны шүлгийг бичсэн юм байна.

Эрхэм уншигч та яруу найрагч Б.Аанаагийн саяхан хэвлэгдэн гарсан ном, CD, хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүсд зориулсан браиль номыг худалдан авахыг хүсвэл “Hi-Fi Records”-оос худалдан авах боломжтой юм байна.

    Холбоо барих утас: 94799029

Хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хамгийн анхны браиль ном /Жаргал бэдэрсэн сэтгэл/

 

 рюкзак для macbook pro 15escorts available now


Хараагүй хүмүүст зориулсан хамгийн анхны шүлгийн товхимол хэвлэгджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.