Фитнессээр хичээллэх хугацаандаа баярлах, уйлах, шантрах, тэмцэхийн аль алиныг үзлээ

“Динамик” клубын тамирчин Б.Дэлгэрсайхан Монгол Улсад болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-нээс хүрэл медаль хүртсэн юм. Энэ амжилт бусад фитнесс сонирхогч бүсгүйчүүдийн урмыг сэргээсэн сайхан үйл явдал болсон юм. Энэ тухай фитнессч бүсгүй Б.Дэлгэрсайхан ярьж байна.
-Та бодибилдинг, фитнессийн ДАШТ-нээс хүрэл медаль хүртсэн. Тэрхүү торгон агшны талаар яриагаа эхэлье?
-Баярлалаа. Энэ удаагийн ДАШТ тэмцээн Азид ялангуяа Монголд болсон анхны тэмцээн. Энэ тэмцээн миний хувьд анхны гараа байсан болохоор бүр ч сайхан мэдрэмжийг төрүүлсэн. Тэр дундаа нутагтаа хүрэл медаль хүртсэндээ туйлын баяртай байгаа.
Мэдээж анхны шагналдаа хүн бүхэн урамшдаг учраас дараа, дараагийнхаа тэмцээнд амжилттай оролцъё гэсэн хүсэл эрмэлзлэлтэй байна. Үнэхээр сайхан байлаа, маш олон хүн баяр хүргэсэн. Дээр нь багшийнхаа итгэлийг алдаагүйдээ маш их баярлаж байна.
Энэ нэр хүндтэй тэмцээнд оролцох боломж олгосон “Динамик” клубын дасгалжуулагч Н.Батням багшдаа баярласнаа энэ дашрамд илэрхийлье. Амжилтад хүрэхэд багшийн маань гавьяа байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
-Өөртөө хэр итгэлтэй байсан бэ?
-Итгэлтэй байсан. Нэгэнт энэ тэмцээнд оролцох эрх авсан юм чинь би заавал чадах ёстой, амжилт үзүүлэх ёстой гэж өөрийгөө зоригжуулсан. Яагаад гэвэл нэлээд хугацаанд тэмцээндээ бэлтгэчихсэн байсан юм.
Баярлах, уйлах, шантрах, тэмцэхийн аль алиныг үзсэн. Сандарч хөл, гар чичрээгүй өөртөө итгэлтэй байсан гэж багшаасаа урмын уг сонсоод маш их баярласан. Өөрөөр хэлбэл боломжийг алдахгүй гэж их зорьсон доо.
-Ер нь энэ хугацаанд фитнессээ орхие гэж шантарч байсан үе бий юу?
-Бэлтгэж байхдаа багшаа би чадахгүй нь гээд уйлж байлаа. Гэтэл тэр үед багш маань хатуужилтай бай, амархан олддог зүйл байхгүй шүү гэж итгэл хүлээлгэсэн. Гэхдээ эн бүхэн надад шагнал болж ирсэн.
-Энэ тэмцээн таны анхны гараа байсан гэлээ. Тэгэхээр нэлээд сандарсан болов уу?
-Тухайн үед их сандарч догдолдог юм билээ.Бас маш их туршлага дутсан. Хэрвээ өмнө нь том, жижиг тэмцээнд ороод үзчихсэн бол тэгэх байж дээ, ингэх байж дээ гэсэн бодол төрөх байсан болов уу. Бид тэмцээнд тайзны зориултаар биеэ будаж кремдэж гарах ёстой байдаг.
Гэтэл дараа нь зургаа харсан чинь будгаа дутуу будаад, бас фозуудаа бэлтгэсэн хэрнээ бага зэрэг дутуу үзүүлсэн байна лээ. Энэ бүхнийгээ дараагийн тэмцээн дээр илүү гаргаж өөрийгөө илэрхийлэх тал дээр анхаарч ажиллана гэж бодож байна.
Ерөнхийдөө энэ нь бодибилдинг фитнесс дасгалын үр дүнд илүү эрүүл галбирлаг болж байна гэдгээ бусдад түгээх асуудал. Одоо буцаад бэлтгэлдээ ороод алхаа гишгээгээ бэлтгээд явж байгаа.
-Дээрх тэмцээнд хэдэн тамирчин оролцсон бэ?
-Эмэгтэй төрөлд дөрвөн тамирчин оролцсон. Яагаад гэвэл энэ том тэмцээн. Орон орноос тамирчид, шигшигдэж ирсэн. Монголд болж байгаа пикины фитнесс тэмцээн гэдгээрээ онцлогтой.
Энэ төрөл Монголд шинэлэг Миний хувьд өөр төрөлд оролцох гэж анх бэлтгэж байснаа энэ төрөлд нь оролцвол илүү биеийн галбир зохих юм байна гэж бодсон. Нөгөө талаар сорилт тэмцээнээсээ шалгарч гарч ирээд шүүгч нараасаа зөвлөгөө аваад оролцсон. Хүрэл медаль гэдэг чамлахааргүй амжилт
-Фитнессээр хэдэн жил хичээллэж байгаа вэ?
-Гурван жил хичээллэж байгаа. Одоо 23 настай. Биеийн өндөр 1м 60 см.
-Спорт хүнд хамгийн түрүүнд эрүүл мэнд бэлэглэдэг. Тэгвэл фитнессээр хичээллэсний ач холбогдол юу вэ?
-Би юуны түрүүнд эрүүл чийрэг, стресгүй, галбиртай болсон. Цаашдаа олон улсын тэмцээнүүдэд оролцоно. Гэхдээ багштайгаа бас холбоотойгоо ярилцаж байгаад тэмцээнийхээ эрхийг авах байх. Тэгээд мэдээж цаашдаа тэмцээний тов нь гараад ирвэл бэлтгэлээ хийх болно.
-Ажлын хажуугаар дасгалаа хийх зав хэр гарч байна вэ?
-Миний хувьд хувийн байгууллагад ажилладаг Тиймээс ажлаа тараад оройн цагаар бэлтэлээ хийдэг. Түүнийхээ хажуугаар гэр бүлээ зохицуулна, сургалтад, семинарт сууна гээд ерөнхийдөө ажил ихтэй байдаг Гэсэн хэдий ч уйдах завгүй залуу нас гээд бүх зүйлийг амжуулахын төлөө зорьж явна даа.
Монголд сүүлийн жилүүдэд фитнесс, бодибилдингийн төрөл хүч түрэн орж ирж, энэ спортоор хичээллэгсдийн тоо олширч байгаа. Ерөнхийдөө хүн болгон фитнессээр хичээллэе, эрүүл болъё, чөлөөт цагаа өнгөрөөх газар Монголд ховор байна гэж ярьдаг байсан.
Гэтэл одоо залуучууд дасгалдаа явъя, спиртлэг биш, спортлог амьдаръя гэж ярьдаг болж. Манай клубт гэхэд л эрэгтэй эмэгтэйчүүд бараг тэнцүү явдаг Бүсгүйчүүдийн хувьд галбиржъя, туръя гэсэн хүсэлтэйгээр хичээллэдэг Эрчүүд ч мөн адил сайхан мөр цээжтэй, булчинлаг болъё гээд явдаг.
Ер нь маш олон залуучууд хичээллэж манай клуб дүүрэн л хүнтэй байдаг шүү дээ. Фитнесстээ очоод дасгалаа хийхээр орчноосоо тасарчихсан мэт ямар ч стрессгүй болчихдог юм. Стрессгүй байна гэдэг эрүүл явахын үндэс.
Тэднээсээ аз жаргал, кайф авчихаар өөрийн эрхгүй дасгалдаа явах хүсэл тэмүүлэлтэй болдог Фитнессээр хичээллэснээр хүн зөв бие галбиртай, сэтгэл санааны хувьд  өөрийгөө удирддаг, чиглүүлдэг болдог Ер нь фитнесст насны хязгаар байдаггүйгээрээ ялгаатай. Тиймээс би энэ спортоо орхихгүй гэж болдог
-Гэрийнхнээс тань мэдээж дэмжиж урам хайрладг биз?
-Ээж маань их дэмждэг Ээж маань багадаа хөдөлгөөнтэй, хөнгөн атлетикээр хичээллэж, гүйдэг нугардаг хүн байсан юм билээ. Тиймээс ээж маань хүн нэг зүйлийн төлөө тэмүүлж байгаа бол түүнийхээ ард гарах хэрэгтэй гэж хэлдэг
Энэ утгаар ээжээсээ их үлгэр дууриал авдаг. Зөөлөн хэрнээ хатуу үгнүүд их хэлнэ. Тэдгээр үгс нь эрхгүй толгойд буудаг Ер нь би хувьдаа хүний итгэлийг алдахгүй юмсан л гэж боддог
-Таныг харахад их нээлттэй хүн шиг санагдлаа?
-Би өөрөө их нээлттэй хүн болохоор дотуур тамиртай хүнд маш дургүй. Яг одоо юу илэрхийлж байна вэ гэдгээ өөрөө мэддэг болохоор хүмүүс надтай харьцахад амар, би хүмүүстэй харьцахад ч амар байдаг юм.
-Бүсгүйчүүд дийлэнх нь фитнесст явж турна гэсэн ойлголттой байдаг шүү дээ. Тэгвэл гэрийн нөхцөлд дасгал хийхэд хэр үр дүнтэй байдаг вэ?
-Хүмүүс заавал дасгалд явж байж турна гэсэн буруу ойлголттой байдаг Хамгийн гол нь хүн хийж байгаа зүйлдээ зүрх сэтгэлээ гаргах нь чухал. Дээр нь багшаасаа зааварчилгаа аваад зурагт интернетээс дасгалынхаа давтамжийг хараад гэрээр хийхэд дасгалд явсан юм шиг үр дүнг мэдэрнэ.
Үүний тулд зориг тэвчээр хэрэгтэйг Үр дүнгээ харсны дараа хүмүүс урамшдаг Дасгалаа л зөв хийж чадах юм бол үр дүн заавал гарах учиртай.
-Хобби тань?
-Ном унших дуртай. Дээр нь хөдөлгөөний эвсэлтэй болохоор бүжиглэнэ. Бас дуулах дуртай. Ер нь би өөрийгөө өөр ертөнцөд аваачсан зүйлд их дуртай. Бас болоогүй ээ, сүүлийн үед усанд сэлэх хобби нэмэгдээд байгаа.
-Цаашдын хүсэл мөрөөдлөөс хуваалцахгүй юу?
-Би клубынхээ Сарангуа эгч шиг болохыг мөрөөддөг Энэ эгч фитнесст 18-20 жил бэлтгэгдсэн,маш их үлгэр жишээ, Азийн хошой аварга, дайчин. Тиймээс энэ эгчээс байнга суралцаж бага ч атугай энэ хүний хэмжээнд очих юмсан гэсэн мөрөөдөлтэй байдаг
Д.Нэргүй
Эх сурвалж:  

сумка для macbookprostitution dubai


Фитнессээр хичээллэх хугацаандаа баярлах, уйлах, шантрах, тэмцэхийн аль алиныг үзлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex