Тампоныг аль ч насны бүсгүйчүүд хэрэглэж болно

Эмэгтэйчүүд бидний тулгамдсан асуудлуудын нэг бол яах аргагүй сарын мөчлөг. Таны сарын найз чинь ирэхэд та  дамск  хэрэглэдэг үү, тампон хэрэглэдэг үү.

Манай бүсгүйчүүд томпоноос илүүтэй дамскийг илүүтэй хэрэглэдэг. Харин Европ бүсгүйчүүдийн сонголт бол  тампон.

Зарим нэг эмэгтэйчүүдэд тампон хэрэглэх нь биед зовиуртай, төвөгтэй санагдах нь бий. Тампоны тухай www.miss.mn сайтынхаа бүсгүйчүүд та бүхэндээ товчхон мэдээлэл хүргэхээр энэ удаагийн зөвлөгөө булангаа хүргэж байна.

-Тампоныг аль ч насны бүсгүйчүүд хэрэглэж болно. Өөрт тохирсон, эвтэйхэн тампоныг хэрэглэх /Том, жижиг/

-Бэлгийн харьцаанд ороогүй байсан ч хэрэглэж болно, онгон хальсыг гэмтээхгүй, гэмтээсэн тохиолдол маш ховор, онгон хальс нь маш уян хатан, бат бөх бэхлэгдсэн байдаг учраас тампон орох зай “тэнд” байдаг  юм байна.

-Тампоныг 8 цагаас хэтрүүлж болохгүй /6-8 цаг/

-Тампоны утсыг маш бат бөх оёсон учраас тасрахвий гэж санаа зовох хэрэггүй

-Бассейн болон шүршүүрт ороход асуудалтай тулгарах болов уу гэж санаа зовох хэрэггүй,  хэзээ ч өөрөө гарч ирэхгүй, булчингууд түүнийг чанга барьж байдаг. Харин нэвтэрч болно.

Тампон хэрэглэх нь бактери үүсгэдэг, мөөгөнцөртүүлдэг гэх буруу ойлголт бүсгүйчүүдийн дунд их бий. Энэ бол ташаа ойлголт. Судалгаагаар тийм асуудал үүсгэхгүй гэдэг нь нотлогдсон байдаг аж.

 

Ж.ЦАЦРАЛ

ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN

чехлы для айфона 5сexcourt service


Тампоныг аль ч насны бүсгүйчүүд хэрэглэж болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.