Азийн цуутай тэргүүн хатагтай нар

Cover asian women

Хойд солонгосын “хатан” Ли Соль Жу

Хаалгаа янгинатал “түгжээд”  дэлхий дахинаас зожгирсон Хойд Солонгосын хувьд удирдагчийн гэр бүл мөн л хамгийн хаалттай сэдэв байсан юм. Өмнөх хоёр агуу удирдагчдын гэргий нар олны өмнө хэзээ ч гарч ирдэггүй, бат бэх цайзад түгжээтэй  байсан уламжлалыг  залуу “хаан” Ким Чен Ун эвдсэн билээ. Коммунист Хойд Солонгосын залуу удирдагчийн гэргий үзэсгэлэнт бүсгүй  Ли Соль  Жу олны өмнө гарч ирсэн даруйдаа Азидаа төдийгүй дэлхийн хамгийн их анхаарал татсан тэргүүн хатагтай нарын нэг болсон юм.

Хойд Солонгосын тэргүүн хатагтай дөнгөж 23 настай. Хэдийгээр залуу, үзэсгэлэнтэй энэ бүсгүй олны анхаарлын төвд орж ирсэн ч гэсэн түүний талаар Хамгёнпунгто мужийн Чхожин сууринд мэндэлсэн гэдгээс цааш мэдээлэл бараг үгүй.

2012 оны зургадугаар сард анх залуу удирдагчтай хамт үзэгдэж эхэлсэн Ли Соль Жу бүсгүй Ким Ир Сений нэрэмжит Пьеняны Их сургуулийг төгсчээ. Түүний эцэг эх нь эмч, багш хүмүүс.

2005 онд БНАСАУ-ын тэргүүнийг Өмнөд Солонгост айлчлахад  16-тай Ли Соль Жу охин Азийн тоглолтонд хөнгөн атлетикаар оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байв.  Баттай бус эх сурвалжийн мэдээгээр Соль Жу бүсгүй, Ким Чен Унтай 2009 онд гэрлэж, 2010-2011 оны хооронд анхны хүүхдээ төрүүлсэн гэлцдэг.

Хойд Солонгосын залуухан тэргүүн хатагтай энэ онд хэд хэдэн удаа гэрэл зураг, телевизийн дуранд өртөхдөө Dior-ийн үнэтэй дэгжин гар цүнх, алдартай брэндийн хувцастай байсан нь олны хэл амны бай болсон билээ. Хойд Солонгос олон жил нүүрлэсэн ган гачиг, өлсгөлөнгийн улмаас ард иргэд нь ядуурлын ирмэг дээр байхад тэргүүн хатагтайн үнэтэй брэндийн  тансаглал шүүмжлэлд өртөхөөс ч яах билээ. Тиймээс сүүлийн үед Соль Жу эх орны үйлдвэрийн хувцас, хуучинсаг үс засалттайгаар олны өмнө гарч ирэх болсон юм.

Дуучин Пэн Лиюань

Хятадын Ардын чөлөөлөх армийн ансамблийн дуучин Пэн Лиюань бол бүх хятад даяар алдар цуутай хүн. Түүнгүйгээр нэг ч томоохон хэмжээний тоглолт болдоггүй гэхэд хилсдэхгүй. Их Хятадыг алдаршуулсан эх оронч, болон уянгын дуу дуулдаг Пэн Лиюанд хятадууд чинхүү хайртай. Тэгтэл гургалдай мэт хоолтойтой дуучин бүсгүйн амьдралд гэнэтхэн эргэлт гарч Пэн бүсгүй Хятадын тэргүүн хатагтай болох нь тэр.

Түүний нөхөр Ши Жинпэнь гэнэт Хятадын удирдагчийн сэнтийд залрах юм гэж хэн мэдэх билээ?Гадаадын ажиглагчид дуучин тэргүүн хатагтайг гоо үзэсгэлэн, авьяас билэг, биеэ авч явах байдлаар нь Францын Ерөнхийлөгч асан Н.Саркозийн гэргий Карла Брунитай зүйрлэх болоод байна. Пэн хатагтай бол зүгээр ч нэг сайхан хувцаслачихаад гургалдайн хоолой уянгалуулаад байдаг хүн биш. Тэр бусад тэргүүн хатагтай нараас дутахгүй, хүмүүнлэгийн үйлс идэвхтэй эрхэлдэг. Тэрээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайн санааны элчээр ажилладаг. ДОХ-оор өвчилсөн хүүхдүүдэд туслах санд ч хүчин зүтгэдэг. Өнчин хүүхдүүдэд ч халуун гараа сунгадаг. Гэхдээ зургаан жилийн турш эрхэлж байгаа хүмүүнлэгийн үйлсийнхээ тухай олон нийтэд зарлаад байдаггүй.

Пэн Лиюань өөртэйгээ тун адилхан гоо үзэсгэлэнт ганц охинтой.

Хүмүүнлэг үйлстэн Сара Назарбаева

Төв Азид хүчирхэгжиж яваа Казахстан улсын тэргүүн хатагтай Сара Алпысовна Назарбаева хүүхдийн сайхны төлөө  “Бөбек” сан байгуулан ажиллаж нэр хүндтэй олон шагнал хүртжээ.

Казахстаны “мөнхийн” Еөрнхийлөгчийн гэргий Сара Назарбаева Караганд мужид  эх орны дайн эхэлсэн жил 1941 онд төржээ. Эдийн засагч мэргэжилтэй Сара бүсгүй 1962 онд 21 насандаа Нурсултан Назарбаевтай гэрлэж гурван охин төрүүлсэн байна. Тэдний охидыг Дарига, Динара, Алия гэдэг. 6 зээ, нэг жичтэй.

1992 онд Хүүхдийн сайн сайхны төлөө “Бөбек” сан, 1999 онд  өнчин хүүхдийг асрах Казахстаны “Sos” тосгоныг байгуулжээ.

Таван настайдаа хайрт ээжээсээ өнчрөн үлдсэн Сара охин хүүхэд  эхгүй байхын зовлонг зүрх сэтгэлээрээ туулсан юм. Тэгэхэд л бяцхан Сара бүх хүүхэд гэр бүлдээ, хайртай аав, ээж, ах эгчтэйгээ хамтдаа аз жаргалтай амьдраасай хэмээн мөрөөддөг болсон аж.

Түүний үндэслэсэн “Бөбек” сан 20 жилийн турш орлого багатай ядуу айлын хүүхдүүдэд тусалж, хөдөөгийн  боловсролын төвүүд, өдөр өнжүүлэх газруудын сургалтын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд байнгын тусламж үзүүлсээр иржээ.  “Бөбек” сан өнчин ядуу оюутнуудад сар бүр тэтгэлэг олгодог.

Энэрэнгүй сэтгэлт тэргүүн хатагтайд өдөр бүр хэдэн зуун захидал ирдэг нь түүний тусламжаар үр хүүхдээ эмчлүүлсэн эцэг эхчүүд, ажил амьдралд хүртлээ тэтгэлэг авсан оюутнууд, өнчин хүүхдүүдийн баяр талархлын дулаан үгсийг тээсэн байдаг.

Казахстаны хүүхэд, залуус, ядуу өрх гэр бүлийн сайн сайхны төлөө зүтгэснийхээ төлөө Сара Назарбаева 1-р зэргийн “Достик” одон, Чингиз Айтматовын алтан медаль, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага UNICEF-ийн шагнал хүртжээ.

Түүнээс гадна С.Назарбаева хүүхэд залуусын хүмүүжилд зориулсан 5 ном бичсэн байна.

Азарбайжаны тэргүүн хатагтай дэгжин М.Алиева

Оросын холбоонд байсан улсууд төдийгүй Азидаа хамгийн дэгжин тэргүүн хатагтайн тоонд Азарбайжаны Ерөнхийлөгчийн гэргий Мехрибан Алиева ордог. Нөхрөө дагалдан явдаг гадаад айлчлал, дээдсийн элдэв ёслолд түүний өмссөн хувцас, биеэ авч яваа эрхэмсэг намба нь сэтгүүлчдийн дуранд өртөхгүй өнгөрнө гэж үгүй.

Нөхөрт гарахын өмнө Пашаева овогтой байсан тэрээр 1964 онд Бакуд эрдэмтний гэр бүлд төржээ. Түүний эцэг Ариф Пашаев зохиолч, утга зохиол шүүмжлэгч, ээж Аида Имакулиева нь алдартай хэл шинжлэлийн эрдэмтэн, араб судлаач байжээ.

Мехрибан 1982 онд Бакуд дунд сургуулиа алтан медальтай төгсч Азарбайжаны Анагаахын Дээд сургуульд элссэн байна. Сурлага сайтай бүсгүй Москвагийн И.М.Сеченовын нэрэмжит Анагаах ухааны академид шилжин суралцаж 1988 онд улаан дипломтой төгссөн аж. Улаан дипломт бүсгүй 1992 он хүртэл Москвад нүдний эмчээр ажиллажээ.

Мехрибан зүгээр нэг ганган дэгжин хувцасны “өлгүүр” биш. Хүмүүнлэгийн үйлс, соёл урлагийг ивээх чиглэлээр багагүй ажил амжуулсны учир ЮНЕСКО-гийн сайн санааны элчээр өргөмжлөгдөж, Олон улсын “Алтан зүрх” шагнал, “Зууны цуглуулагч” олон улсын сангийн “Бадмаараг загалмай” одон зэрэг олон шагнал хүртжээ.

Энэ бүх албан эх сурвалжаас илүүтэйгээр түүний гоо үзэсгэлэн, үс засалт, донж маягийг нь чадварлаг тааруулсан дэгжин хувцаслалт олны анхаарлын төвд байдаг юм.

Шар хэвлэлийн хов жив ч түүнийг тойрдоггүй агаад Мехрибан Алиевагийн энэ гоо үзэсгэлэнг  барууны асар үнэтэй гоо сайхны мэс засалчдын гар “бүтээлцдэг”-ээс гадна хамгийн цуутай стилист, дизайнууд ар талд нь ажилладаг ажээ.

mac 13 proelite independent escort dubai


Азийн цуутай тэргүүн хатагтай нар
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex