Сайхан төрөх сайнгүй. Бүсгүйчүүд бидний дунд “сайхан төрөх хэцүү юмаа” гэсэн хошигнол байдаг шүү дээ. Нэг бол танадаж цавдсан их л хартай нөхөртэй таарах нэг бол сайхан хүүхэн хуримгүй гэдэг шиг л ганцаар орь ганцаар орчлонгийн тоосыг хөдөлгөх. Тиймээ сайхан нэгний заяа заримдаа тийм ч сайн биш. Тэгвэл сайхан бүсгүй танд зориулан хар цагаан хэл амнаас болгоомжлох аргыг хэлж байна.
Монголчууд эрт үеэс хар цагаан хэл амнаас эмээдэг байж. Хүнийг хэт магтах эсвэл газар дор ортол нь муулахын аль аль нь сайн биш аж.
– Магтах, хэт дөвийлгөж ярих нь хүний энергийн бүрхүүлийг гэмтээдэг байна.
– Муулуулах сайн гэдэг ч хэтэрхий муулах нь энергийн бүрхүүлийг харлуулахад нөлөөлдөг аж.
– Эвгүй, хүйтэн харцтай хүнээс болгоомжил.
– Ийм харцтай хүмүүс ихэвчлэн маш хүчтэй эрчим хүчтэй байдаг.
– Хэрэв ямар нэгэн зүйл дээр эс тохирон хэрэлдэж маргалдвал ийм хүний хэлсэн хар үг хүчирхэгжин биелэгдэх магадлалтай.
– Ийм хүнээс аль болох холуур явж элдэв харьцаанд орохгүй байвал зүгээр.
– Таныг зүгээр байсан ч гэсэн атаархал чулуудсан ганц харц л баллаж мэднэ шүү.
– Хар цагаан хэл ам хүрсэн байж болох шинж:
– Эвгүй харцтай хүнтэй тулгарсны дараа таны нойр хүрэхгүй байх, шалтгаангүй ядрах, бухимдах, зорьсон ажил бүтэхгүй болох зэргээр илэрч болно.
Хэрэв танд иймэрхүү таагүй зүйл тохиолдсон бол доорхи зан үйлийг хийгээрэй.
– Өрөөнийхөө хөшгийг хаагаад ширээн дээр лаа асаа. Хичнээн хугацаанд ч сууж болно. Аандаа хөл гар дулаан оргиж, тайвшрал ирэх болно. Энергийн бүрхүүл тань сэргэсэн гэсэн үг.
З.Халиун
эх сурвалж: www.miss.mn