“Sweetymotion” хамтлаг ирэх гуравдугаар сарын 8 буюу Эмэгтэйчүүдийн баяраар Тусгаар тогтнолын ордонд тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Долоон жилийн турш АНУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн тэд “Number one” тоглолтоороо үзэгчдээс томоохон үнэлэлтийг авч чадсан билээ. Тэгвэл энэ удаад ч өмнөхөөсөө дутахааргүй тоглолт хийнэ гэдгээ үзэгч фенүүддээ амлаад байгаа юм. Тоглолтод дуулах дуунуудын хөгжмийг хамтлагийн продюсер Б.Чинбат шинэчлэн найруулж буй бөгөөд АНУ руу явуулан бичүүлж байгаа ажээ.