А:Өдөрт 5-8 удаа бэлгийн харьцаанд оруулж, сэтгэцийн өөрчлөлтэй хүмүүст худалдаж тамлуулдаг байсан

Хүний наймаа байдаг гэж ярьдаг ч үүнийг илчилсэн хүн ховор. Тэгвэл хүний наймааны арга улам нарийсч, зохион байгуулалттай болсныг монгол охин илчлээд удаагүй байхдаа аймшигт өвчнөөр хорвоог орхилоо. Хөөрхий охинд амьдрах хүсэл тэмүүлэл их байсан ч нэгэнт цаг хугацаа хожимдож эдгэшгүй өвчин туссан байна. Балчир бага наснаасаа эхлээд амьдралын хүнд нугачаанд нухлагдсан түүнд амьдралд дахин нэг жилийг элээх нас байгаагүй ч хойч үе болсон дүү нартаа анхааруулж манай редакцид хандсан юм. Түүний ярилцлагыг бичиж байх үед хохирогч охин маань хорвоогийн мөнх бусыг үзэж, бурхны оронд заларсан учраас нийтлэлийг хэвлэлгүй хэсэг азнасан юм. Гэхдээ тэрээр “Монголын цэцэг цэврүү охид түүний араас бүү ороосой” гэсэндээ сэрэмжлүүлэг болгон ярилцлага өгсөн учраас түүний чин хүслийг биелүүлэхийн тулд  ярилцлагыг нийтэлж байна. Түүнийг А гэж нэрлээд ярилцлагаа эхлүүлье.

ХҮНИЙ-НАЙМАА

-Уучлаарай. Ярилцлагаа яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байна. Танд тохиолдсон үйл явдлын талаар ярьж болох уу?

-Миний амьдрал тийм ч тааламжтай байгаагүй. Насанд хүрээгүй ч гэлээ хичээлийнхээ чөлөөт цагаар ажил хийж мөнгө олох шаардлага надад тулгарсан. Би өнчин. Дээр нь хэдэн дүүгээ хооллож, ундлах зайлшгүй шаардлага тулгарсан. Тэгээд хичээлийн чөлөөт цагаар хийх ажил хайж эхэлсэн. Бүх л зарыг эхнээс нь уншиж очиж анкет бөглөж явлаа. Гэтэл нэг удаа зар уншиж байсан чинь өндөр царайлаг охидыг нас харгалзахгүй ажилд авна гэсэн байсан. Зарын дагуу яваад очиход миний үеийн охид цугласан байсан. Бүгдийг нь суулгаж байгаад герман ах, монгол хүүхэн хоёр сургалт явуулсан. Сургалтдаа охидыг АНУ, Японд суралцуулж хажуугаар нь цагийн ажил хийлгэнэ гэх зэргээр олон орны нэр дурдсан. Тэгээд биднээс нэг бүрчлэн асуулт асууж эхэлсэн. Гадаад хэлний мэдлэгийг асуухын зэрэгцээ гадаад паспорттай юу гэх зэргээр гадаад явуулах бүхий л асуултаар булж байлаа. Дараа нь охид бүр өөрийн явах дуртай орны нэрийг сонгосон. Энэ үед тухайн орны ёс заншил, хэл усыг мэдэхийг хүртэл асууж шалгааж байсан. Эцэст нь гадаад явуулах мэдээллийг нууцалж чадна гэсэн охидыг сонгон шалгаруулалтад тэнцүүлж, чадахгүй гэснийг нь гэрийн зүг явуулж байлаа. Би тэр үед л гэр рүүгээ явах байсан юм. /уйлав/

-Тэгээд та хаашаа явсан юм бэ?

-Би тухайн үед Туркийг зорьсон. 2008 оны хавар санагдаж байна. Авч явсан хүмүүс маань хамаг л гоё хувцас, гоо сайхны бараагаар биднийг хангаж байлаа. Үнэхээр ядуу буурай амьдралаас тансаг сайхан амьдралд шилжлээ гэж хууртаж явсан. Тэнд очоод сураад хэдэн дүүгээ татаад амьдралаа жинхэнэ утгаар нь цогцлооно гэж мөрөөдөж явлаа. Тиймээс мөрөөдлөө биелүүлэхийн тулд зуучлагч болох тэр эмэгтэйн тавьсан санал бүрийг зөвшөөрч байсан. Надтай хамт таван охин Туркт очсон. Бид эхэндээ гадуур зугаалж, хамаг л сайхан бүхнийг харж нүд тайлж явсан. Юм үзээгүй хүнийг тиймхэн юмаар хуурч байгаад сүүлдээ жинхэнэ яргачны ажилдаа орсон.

-Яргачин гэдэг нь юу гэсэн үг үү?  

-Хохирогч охид бидний хувьд байнгын дарамтад байгаад зогсохгүй бэлгийн хүсээгүй харилцаанд оруулж, улмаар тахир дутуу болгож, амиа хорлоход хүргэдэг гэнэ. Хэн ч төсөөлөөгүй харанхуй бөглүү орчинд амь зуулгаж, улмаар харь нутагт аваачин Монголд буцах гарцгүй болгосон. Хэрэв эх орон руугаа буцах хүсэлтэй бол биеэ үнэлж, улмаар хонь нохой мэт зүтгэвэл явуулна гэдэг ч эцэст нь хэлсэн үгнээсээ буцаж, охидыг амиа хорлохоос өөр аргагүй байдалд хүргэдэг байсан. Бидний араас олон монгол охид ирсэн. Гэвч ихэвчлэн амиа хорлодог байсан.

-Та ярилцлагын эхэнд охидын хүслийн дагуу хүссэн улс руу авч явдаг байсан гэлээ. Ямар орнууд байсан юм бэ? 

 

-Солонгос, Турк, Сингапур, Япон, Хятад, Израил, Серби, Макоа зэрэг 10 гаруй орон байсан. Тэр дундаас би Туркийг сонгосон юм. Охидын ихэнх нь зарын дагуу олзлогдож, эцэст нь харийн хүмүүсийн дарангуйлалд амь насаа алддаг. Охидод эхэндээ алс хол суралцуулна гэж хэлээд авч явдаг. Нэг улс руу дунджаар 20-25-н охин явж байсан. Ажил олгогч нэртэй зуучлагчид очсоныхоо дараа багаа хуулж, араатны төрхөнд шилжин мафийн бүлэглэлийг удирдаж, охидыг яргалан зовоож, зодож занчин, хүчээр биеийг үнэлүүлдэг болсон. Эсэргүүцэл үзүүлсэн охин бүр харанхуй нүхэнд хоол ундгүй хоригдож, амь тасартлаа зодуулдаг байсан. Миний хувьд хэд хэдэн удаа оргохыг завдсан ч амжилтгүй болж, өндөржүүлсэн хамгаалалтад орсон. Охидын дийлэнх нь оргохыг оролддог ч бултаж чадалгүй тав  алхаад л баригдаж дахиад л тамлуулдаг.

-Та бүгдийг ямар аргаар биеийг чинь үнэлүүлдэг байсан юм бэ?

-Өдөрт 5-8 удаа бэлгийн харьцаанд оруулж, гаж зантай сэтгэцийн өөрчлөлтэй хүмүүст худалдаж тэднээр тамлуулдаг байсан. /Уйлав/ Дээр нь жирэмслэлтээс хамгаалах эмийг албаар өгч оронд нь эмнийхээ үнийг тогтоон, өр болгож авдаг байсан. Хэвтэрт ортол нь зодчихоод ажиллаагүй хоног бүрт алданги хүү тооцдог байсан нь охидыг дарангуйлах нэг хэлбэр болсон. Сайн ажиллаад өрөө төлчихвөл бушуухан нутаг буцаана гэдэг үгэнд нь олон монгол охин итгэсээр өдөр хоногийг өнгөрөөдөг байсан. Гэвч хэзээ ч бүтэшгүй даваанд өдрөөс өдөрт живсээр эцэст нь амиа хорлоход хүргэдэг. Амиа хорлоогүй нэг нь БЗХӨ-өөр өвдөж, хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Гэнэн томоогүй хүүхэд наснаасаа дөнгөж салж, хүүхэд зангийнхаа цайлган сэтгэлийг хаяж амжаагүй байхад нь хүний наймаанд олзлогдож байгаа мянга мянган охидын амьдралыг хэн ч анхаарахгүй байна.

-Та манай сайтад ярилцлага өгөх болсон зорилго тань юу вэ?

-Хэдийгээр эхэндээ намайг хүмүүс ойлгохгүй байх гэхээс айж байсан. Гэвч сүүлдээ энэ жигшүүрт хэргийг нийтэд ил болгох шаардлагатай гэж үзсэн. Үнэхээр аймшигтай. Өөрийн биеэр үзсэн зовлонгоо бусадтай хуваалцаж, дүү нартаа болгоомжлуулах үүднээс танайд хандсан. Над шиг ийм байдалд дахин нэг хүн ч гэсэн орохгүй байх болтугай.

ийм хүнд нөхцөлөөс гарах хэцүү байсан байх.  Яаж яваад Монголд ирсэн юм бэ?

-Монголоос очсон нэг эгчид захидал илгээж гэрийнхэндээ мэдэгдсэн. Түүний дагуу манай гэрийнхэн намайг олж авсан. Одоогоор би маш хүнд өвчтэй байгаа. Магадгүй үхэх аюултай гэсэн. Удаан амьдрах боломжгүй болсон миний хийж чадах ажил бол тэдэнд зохих ёстой шийтгэлийг нь оногдуулж, бусдад анхааруулах юм. Тиймээс энэ  мэдээллийг өгч байгаа юм.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Цэцэг цэврүү мэт балчир дүү нартаа хандаж хэлэхэд, над шиг гэнэн үйлдэл битгий гаргаарай. Байнгын анхаарал болгоомжтой байж хянуур байхад хэзээ ч илүүдэхгүй. Хэрвээ би тэр нэгэн гайтай өдөр зарын дагуу тэр ажлыг сонгож, гоё сайханд нь хууртаж, биеийн амрыг хараагүй байсан бол өнөөдөр бусдын адил эрх чөлөөтэй алхаж, хань ижилтэй болж, үрийн зулай үнэрлэж, бусдын л адил амьдрах байсан.

Хүний наймаатай тэмцэгч хууль хяналтын байгууллага, төрийн бус байгууллагууд тойрон бүчих биеэ үнэлэгчдийг ухаж байхаар хүний наймааны золиос болсон хөөрхий охидоо аваръя. Түүнчлэн охидыг хянамгай хандаж амьдралд хөл алдаж эмгэнэлт байдалд орохгүй байхыг анхааруулж байна.

Б.Дөлгөөн

http://www.mass.mn/89087.htmlаквалоо ценаescort setvice


А:Өдөрт 5-8 удаа бэлгийн харьцаанд оруулж, сэтгэцийн өөрчлөлтэй хүмүүст худалдаж тамлуулдаг байсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Хэхэ Огноо: 6 December 2013 Reply

Очисон сонгосон улс болгонд нэг ээлжинд 25 охид очоод алга болоод үхээд байсан бол нэг ээлжинд наад санал болгосон улс орнуудад нэг удаадаа доод тал нь 250 охид алга болоод аан хүмүүс эцэг эх нь мэдэхгүй аан. Сэтгүүлч гэж сайхан худалч гар нэг байнаа. Манайх шиг аймар тагнуултай улс бараг байхгүй шүү бүсгүй. Эзэнгүй улс гэх нь үү дээ тэнэг золиг чинь аан. Хятад нисдэг киноноос дор юм донгосож байна муу мал чинь.

Нэр: a Огноо: 6 December 2013 Reply

onchin gesnee geriinhen irj awsanch gj bh shig shal hudal hudal

Нэр: abiraa Огноо: 2 January 2014 Reply

Mongol toriin l tseber buruu zacgiin gazar farlament ter tagnuul xuchnii baiguulguud ugaa xiij baiacan um ter xunni naimaachidad Mongol oxidiig xuurtax bolomjiig olgocon baina.Bidnii xuuxduudiin ireedui iim baixiig ul xucej baina.Ardchilal xunii erx yrixaac irgediinxee amid ybax erxiig xamgaalj chadaxgui um bol tor baigaad yax um

Нэр: анхаараарай Огноо: 26 March 2014 Reply

энэ мэдээлэл үнэн ч бай худлаа ч бай мэдэхэд илүүдэхгүй анхааралтай байхад илүүдэхгүй шүү ялангуяа орой шөнө бааранд орж чихдүүлчии гэсэн охидуудаа тэгж даличигнаж явж байгаад янхан боловдоо одоо нийгэм арайл аймар болж байна шүүү гадуур ч гарч болохгүй лай юмаа новш гэж хараал идсэн хужаагаас гаралтай хүний наймаа юмдаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.