Энэ хорвоод ихэр төрөх тохиолдол ёстой түм. Харин сиамын ихэр бол ховор, бас өрөвдмөөр.Энэ бол нэг биен дээр хоёулаа төрнө гэсэн үг л дээ. Ихрүүд өөр өөрийн амьдралтай, насандхүрэхээрээ мөр мөрөө хөөгөөд явдаг бол сиамын ихрүүд тэгэж чадахгүй.
Тэдний нэг бол Эбигел болон Бриттани Хенсел хоёр. Тэд АНУ-д 1990 онд төрсөн.
Эгч дүү хоёр нэг биед хоёр толгой, гурван уушиг, гурван бөөр, хоёр зүрх, хоёр ходоод, нурууны хоёр нугас, доош явсаар нэг аарцагт нийлнэ. Бас нэг элэгтэй. Цусны эргэлт нь бас нэг.
Угтаа эгч дүү хоёр нэг нэг хөл, гар хянаж захирдаг ч хамтдаа гүйж, харайж бас дугуй, машинаар явж чадна.
Харин тэд өөр өөрийн сонирхол, зан араншинтэй. Хожим хоёулаа эмч болох, бас хүүхэдтэй болж өсгөхийг мөрөөддөг.
Энэ нэг сонин ихэр болох Паскуаль Пинон бол өнгөрсөн зууны эхээр Техаст амьдарч байсан хүн. Энэ ер бусын хүнийг Мадам Тюссогийн музейд арай эерэгээр дүрсэлсэн нь энэ. Угтаа бол дүр төрх нь бүр өөр байсан гэнэ.
Жинхэнэ толгой дээрх хоёр дахь толгой нь бодит, өөрөөр хэлбэл жинхэнэ байгаагүй гэнэ. Түүний энэ сонин төрхийг циркийнхэн үзээд ажилд авч олон хотоор аялж өөрийн сонин төрхийг үзүүлж яваад 40 насандаа бие барсан гэдэг. Магадгүй түүний ингэж богино наслахад түүний толгой дээрх уруй , “хоёр дахь толгой” нь нөлөөлсөн байж ч мэдэх.