Өнөөдөр бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны баярын өдөр. Манай улсын санхүүгийн зах зээлийг бодит мэдээллээр хангаж, тус салбарыг хөгжихөд тодорхой хувь нэмэр оруулж буй санхүүчид, нягтлан бодогчид болон эдийн засагчдын үүрэг хариуцлага өссөөр. Учир нь хөгжиж буй орны хувьд эдийн засагтай холбоотой асуудал их байдаг аж.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3000 гаруй мэргэшсэн нягтлан бодогч, 470 орчим аудитор, 100 гаруй аудитын компани үйл ажиллагаа явуулж байгаа гэх судалгаа бий.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэдэг энэ өдрийн хүрээнд Сангийн яамнаас ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс зохион байгуулж буй салбарын оны шилгүүдийг шалгаруулах баярын цэнгүүн “Буянт-Ухаа” спорт цогцолборт 18 цагт болох юм байна.
Энэ хүрээнд 2013 оны бүртгэл, санхүүгийн шилдгүүдийг тодруулах гэнэ. Олон нийтийн санал, ММНБИ-ийн журмыг үндэслэн оны шилдэг багш, оны шилдэг нягтлан бодогч, оны топ-10 санхүүч гэсэн номинациар шалгаруулах аж.