Эмэгтэйчүүдийн хувцас=эрэгтэйчүүдийн хувцас+/даашинз, юпка гэх мэт/ гэж томъёолж болох юм гэж би боддог. Тиймдээ ч бидэнд маш олон төрлийни хувцасны сонголтууд байдаг ба өөрт таалагдсан хувцас бүрийг худалдан авахыг хүсдэг ч зарим хэмжээ, үнэ, таалагдсан даашинзаа авах гэтэл авахыг хүссэн хувцас тань дуусчихсан гэх мэт шалтгааны улмаас хүссэн зүйлээ авах боломжгүй үе тохиолддог.
Энэ үед Бүсгүй хүн та өндөр үнээр худалдан авах шаардлагагүйгээр өөрөө хийж өмсч болно гэдгийг санаарай. Та хүссэн бүх зүйлээ хийж өмсч чаддаг бол сайхан биш гэж үү? Тэгвэл энэхүү булангаар дамжуулан таны хүссэн зүйлийг хэрхэн хийх талаар эхнээс нь дуустал нь хамтдаа байх боломжтой болсныг хэлэхэд таатай байна. Гэхдээ гуталнаас бусад зүйлсийг гэдгийг та санаарай .
Шинэ жил болж байгаатай холбоотойгоор таны хүссэн даашинзыг хэрхэн хийх талаар бичлэг оруулах тул та аль даашинзыг өмсөхийг хүссэнээ доорх даашинзны санаануудаас харан саналаа хэлж, сонголтоо өгнө үү.
Ар тал нь нуруу эл гарсан. Энэхүү даашинз нь ихэвчлэн урт хөлтэй бүсгүйчүүдэд зохино гэж т а бодож байгаа бол үгүй юм. Хүний өндөр намаас үл хамааран бүх бүсгүйчүүдэд тохирдог бөгөөд биеийн хэлбэрийг тод харагдуулдаг.

Сийлкэн, унасан материалтай энгийн хэрнээ цэвэрхэн хүлээн авалт уулзалтанд өмсөх боломжтой даашинз юм.

Хэрэв та даашинзаа гялтгар өнгөтэй пластикан оруугатай, эсвэл тэрчигтээ гялтгар өнгөтэйгээр сонгож байгаа бол элдэв гялтгар чимэглэлгүй дагалдах зүйлсийг хэрэглэх нь илүү тохиромжтой байдаг. Миний хувьд эхний шар өнгөтэй хэрнээ хар баантиктай даашинз илүү чамин хэрнээ энгийн харагдуулна гэж бодож байна. Танд аль нь таалагдаж байна?

Хар өнгө бол сонгодог өнгө гэдгийг та мэдэх байх. Тэгвэл элдэв чимэглэлгүй хэрнээ хэт энгийн биш нарийн хийцтэй даашинзыг та сонирхож байгаа бол хэт задгай биш энэ хар суурьтай цагаан хар пластик хосолсон даашинзыг хийж өмсөж бас болох юм.

Хуниа нугалаастай хэрнээ хэт нүсэр даашинзнаас хэрэв та татгалзаж байгаа бол богино хэрнээ хуниа нугалаастай хэрнээ хүлээн авалтанд тохиромжтой энэхүү даашинзыг сонгож болох юм. Өнгө нь цагаан, хар, улаан гээд ямар ч байж болно гэдгийг та бас санаарай.

Хэт гял цал даашинзнаас та татгалзаж энэ жил араөй өөр даашинз өмсөхийг хүсч байгаа бол энэхүү даашинз танд таалагдах байх
Урт даашинзыг хэрвээ та сонирхож байгаа бол энэ? Цээжний хэсэг болон мөрний чимэглэл нь илүү сайхан харагдуулж байна. Та ч бас энэхүү дашинзыг хийж өмсч болох юм. Яагаад үгүй гэж.


Насны онцлог болон хүн бүрийн сонирхол өөр өөр байдаг тул хэрэв танд энэхүү таны эмэгтэйлэг зөөлөн төрхийг илтгэх даашинз таалагдвал саналаа өгөөрэй. Энэхүү даашинзыг хийхэд хугацаа жаахан их орно гэдгийг та санаарай.

Зарим бүсгүйчүүдэд гүн цэнхэр өнгө маш сайхан зохидог бөгөөд загвар гэхээсээ илүү өнгийг нь чухалчилж хардаг бүсгүйчүүдэд энэ даашинз таалагдах байх. Нэмж хэлэхэд энэ өнгө царайг сайхан харагдуулдаг төдийгүй нүдэнд их тусдаг тод өнгө гэдгийг та мэдэх байх.
Elie Saab-ийн даашинзнууд энэ жилийн зуны даашинзны өнгийг тодорхойлсон. Тэгвэл шинэ жилээр дараах урт даашинзнуудыг нь хийж өмсч болох юм. Тус алдарт загвар зохион бүтээгч маань даашинз бүртээ чимхлүүр ажиллагааг ихээр оруулж өгдөг бөгөөд гар ажиллгаа чимэглэл зэрэг нь эмэгтэйчүүдийн анхаарлыг их татдаг.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЖИНГОО