Био ритм буюу био хэмнэл нь эрүүл мэнд, сексийн хандлагад төдийгүй хүний арьсанд нөлөөлдөг байна.
8 цаг. Амьдрал хэвийн хэмнэлдээ орчихсон байна. Бодисын солилцоо хэвийн болно. Арьс нь бүх л өдрийн ачаалалд бэлэн болчихсон эрч хүч дүүрэн байна. Аминдэм, эрдэс бодисоор баялаг, чийгшүүлэгч хэрэглэх нь хамгийн тохиромжтой.
10-12 цаг. Цусны эргэлт ид идэвхжинэ. Иллэг зэргийг хийхэд тохиромжтой. Яг энэ үеэр хүний арьс гялалздаг. Тиймээс хамрынхаа үзүүрт пудр түрхэхэд хангалттай.
Өдөр. Цусны даралт багасч, цусны эргэлт мууддаг. Энэ нь хүний гадаад төрөхөд сөрөг нөлөөлнө. Нүүрний будагны цаанаас үрчлээс харагдана.
13-15 цаг. Нүүрний арьсанд тийм таатай цаг биш. Цэвэр агаарт зугаалах нь таны арьсыг сэргээнэ.
15-16 цаг. Таны булчингийн үйл ажиллагаа идэвхжих үе. Энэ үед усанд сэлэх, биеийн тамирын дасгал сургууль хийвэл хамгийн тохиромжтой.
15-19 цаг. Бүх л өдрийн ачаалалд маш их ядарсан таны арьс юу ч хүлээж авахгүй. Иймд гадаад байдлаа өөрчилж ямар нэгэн туршилт хийх хэрэггүй.
18-20 цаг. Арьс тань бүх л өдрийн ачааллаас арай гэж чөлөөлөгдөнө. Эд эсүүд чинь идэвхтэй ажиллаж хүчилтөрөгчөөр амьсгална. Яг энэ үед арьсаа цэвэрлэж, маск түрхэх зэрэг янз бүрийн арга хэмжээ авах нь хамгийн тохиромжтой байдаг.
20-22 цаг. Таны бие бүх өдрийн туршид хуримтлуулсан муу зүйлээс салахад бэлэн болно. Тиймээс саунд суух, усанд орох нь хамгийн тохиромжтой. Усанд орж байхдаа арьсыг сэргээх ямар нэгэн зүйл хэрэглэх нь ашиг тустай.
22 цагаас хойш. Бүх ажлаа дуусгаад унтаарай. Арьсаа сэргээхэд унтаж амрах нь хамгийн чухал. Шөнийн үйлчлэл эрчимтэй явагдах тул энэ үед тэжээлийн, үрчлээний эсрэг тос түрхэж байгаарай.