Хийлч Ч. Дэлгэрцэцэг ОХУ-ын Эрхүү хотын Н.П.Охлопковын нэрэмжит драмын театрын тайзнаа энэ сарын 09-нд тоглолтоо толилуулна.
Түүний тоглолтыг зохион байгуулагчид “Монголын Ванесса Мэй” хэмээн өргөмжилж, танилцуулгадаа “Бүх дэлхийд алдартай монгол хийлч манай хотод ирлээ.
Орчин үеийн хөгжмийг монгол ардын аялгуутай хослуулан зохиомжилсон нь дахин давтагдашгүй гайхалтай бүтээл болжээ. Дээгий бүр цэцэрлэгт байхаасаа хөгжмийн авьяас чадвар нь тодорсон уран бүтээлч.
Байнга гадаад орнуудад тоглолт хийдэг мөнхийн завгүй энэхүү алдарт хийлчийг Эрхүүд ирсэнд бид их баяртай байна” хэмээжээ.