Нэг хэсэг ноён долларын ханш өсөж Төрийн ордонруу салаавч гаргахад хүртлээ бухимдан тахнхайрч байсан дэд сайд асан Ч.Ганхуягыг иргэдийнхээ иддэг талхны үнийг мэддэгүй гэлцдэг. Тэрээр сүүлийн үед шар хэвлэлийн баатар болоод байгаа дэд сайд асан Ч.Ганхуягын экс эхнэр болох Г.Уянга нэгэн хэвлэлийн мэдээлэлд дургүйлхэж худлаа мэдээлэл тарааж байна хэмээн тхйлбар хийсэн байна. Тэрээр “Миний найз нарын нэг л энэ сайт -д ажилладаг юм шиг байна. Олон жил худлаа юм чинь яахав дээ гэж дуугай харж суулаа. Чамд хандаж хэлэхэд салж нийлсэн амьдралаа хүнд нуугаад байдаггүй ч бахархаад байх зүйл биш гэдгийг бид мэднээ. Салж нийлнэ гэж анхнаасаа бодоогүй нь ойлгомжтой бусдын л адил болно бүтнэ гэж зүтгэж яваад болж бүтэхээ болиод салсан нь ойлгомжтой. Үүнд хэн хэн л алдаа гаргасан байх хүний амьдралд алдаа гаргадаггүй хүн байдаггүй нь харамсалтай. Хүүхдүүдээ хаяж явсан гээд яриад хүмүүсийг гайхах юм. Та нар харсан юм уу? Миний хүүхдүүдэд аав нь хэнээс ч илүү сайн аав үүнийг заавал та бүхэнд батлаад нотлоод байх шаардлагагүй байх.
Би л хүүхдэддээ аймар хайртай гээд та нар яриад явдаггүй биз ээ, энэ бол байгалаас ухамсарт хүмүүст заяасан нөхцөлгүй хайр гэдэгт бүх хүмүүс санал нэгдэх байх. Хаяад явах нь битгий хэл цаг мөч, хором бүхэнд тэднийхээ сайн сайхны төлөө амьдарч, тэнцэж яваа эр хүн. Өвчтэй хүүгээ хаях нь битгий хэл зүүд нойрондоо ч хайрлан, хамгаалж бас шаналан хонодгийг миний хүүхдүүд харж, ойлгож амьдарч байгаа. 4 хүү нь л түүний амьдралын баялаг. Бидний амьдралд тохиолдсон энэ бүхэн хүний амьдралд үзэгдэж харагддаггүй гоц гаж зүйл биш байх. Бусдын амьдралд тохиолдоод бидэнтэй адил даван туулаад амьдарч байдаг нь эргэн тойронд л харагдаж байдаг. Хүний амьдралаар их тохуурхан бичдэг чиний амьдралд л ийм зүйл бүү тохиолдоосой гэж чин сэтгэлээсээ хүсэе! Харамсалтай надад Хас байтугай аль банканд ажиллаж байсан тохиолдол байхгүй” хэмээжээ.
Харин энэхүү тайлбарыг уншсан Ч.Ганхуяг өнөөдөр өглөөхөн өөрийн фейсбүүк хуудаснаа “Уянга банкинд ажилладаг байгаад, би хvvхдvvдээ хаяж явсан нь худлаа. Бvр евчтэй хvvгээсээ болж гэр бvлээ орхисон болгодог. Би эхнэртэйгээ салсан. Vнэн. Би салаавч гаргасан. Vнэн. Би талхны vнэ мэддэггvй. Vнэн. Би терсен едрее хийдэг. Vнэн. Хvvхдvvдийнхээ телее харин би тэмцэнээ. Тэд том болж байна. Найз нехедтэй болж байна. Шоглуулмааргvй байна. Уянгын бичсэнийг энд хуваалцлаа” гэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн