Хүний үснээс зургаа дахин нимгэн бэлгэвч гарчээ

 

Бэлгэвчтэй загас наадуулна гэдэг бол хорт хийн баг өмсчихөөд сарнай үнэрлэхтэй адил хэмээн зүйрлэсэн байдаг.
Гэтэл Японы эрдэмтдийн гаргаж авсан супер-бэлгэвч энэ таагүй байдлыг халах гэнэ.
Энд нэгэн харьцуулсан жишээ дурдая.
Хүний үсний зузаан 0,06 мм байдаг бол Наран улсын энэ шинэ бүтээлийн хананы зузаан ердөө 0,01 мм гэнэ.
Тэгэхээр үснээс зургаа дахин нимгэн гэсэн үг.
Ийнхүү 10 жилийн уйгагүй судалгааны хүчинд Японы “Sagami Rubber Industries” компанийн эрдэмтэд энэхүү гайхамшгийг бүтээж чаджээ.
Энэ хугацаанд тус компани 20 мянган бэлгэвч дээр шалатсан сорил явуулсан байна.
Дашрамд сонирхуулахад “Sagami Rubber Industries” компани дэлхийд анх удаа олон өнгийн бэлгэвч үйлдвэрлэж байсан билээ.
Одоо тэдний өрсөлдөгчид хамаагүй хол хоцорсон. Учир нь хамгийн нимгэн бэлгэвч үйлдвэрлэгч “Trojan Ultra Thin” компанийн бүтээгдэхүүн нь л гэхэд 0,06 мм ажээ.
0,01 мм хэмжээтэй бэлгэвч хайрцагтаа таван ширхгээр савлагдсан бөгөөд 12 долларын үнэтэйгээр зарагдаж байгаа юм байна.
Сонирхуулахад дээрх “гайхамшигт” бэлгэвчийг бүтээсэн компанийн эрдэмтэд удахгүй 0,009 мм, тэр ч бүү хэл 0,008 мм нимгэн “резин” үйлдвэрлэх талаар ярьж байгаа гэнэ.чехлы для айфонов 4dubai escort high class


Хүний үснээс зургаа дахин нимгэн бэлгэвч гарчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.