Лэди Гага “марихуан” хэрэглэдгээ тайлбарлажээ

гага

Этгээд стильтэй дуучин Леди Гага ням гаригт Jingle Bell Ball тоглолтонд оролцохоор Лондонд ирсэн бөгөөд тэрээр өөрийн байрлаж байсан  тансаг Langham зочид буудлаасаа 60-аад оны Bohemian стилийн өнгө өнгийн этгээд хувцас өмсөн гарч явахдаа зурагчдын дуранд өртсөн байна.

Нилээн салхитай өдөр байсан ч Гага энгэрээ задгай тавьж, улбар шар өнгийн дотуур хувцас нь ил харагдан, өнгө өнгийн өндөр платформ гутал өмссөн байсан аж.  27 настай дуучин Лейди Гагагийн 3 дахь цомог болох ARTPOP нь анхны хямдралаараа түүний хоёр дахь Born This Way цомогтой харьцуулахад хамаагүй бага зарагдсан нь түүнд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан хүмүүсийг ихээхэн бухимдуулж байгаа юм.

Хэдийгээр ARTPOP цомог нь Америкийн биллбордын жагсаалтыг тэргүүлж байгаа боловч худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 258000 хувь борлогдсон нь түүний 2011 онд гаргасан Born This Way цомог нь 1.1 сая хувь борлогдож байсантай харьцуулахад хамаагүй бага байгаа юм.

Мөн саяхан нэгэн ярилцлагадаа тэрээр өөрийн марихуан хэрэглэдэг талаараа “Би хэрэглэдэг.  Хамгийн сайхан нь би өөрийгөө алдартай гэдгээ бүрэн мартдаг. 17 настай байхдаа бялуу идээд л, байнга өмсдөг байсан цагаан гутлаа өмсөөд л ажил хайдаг байсан тэр эрх чөлөөт үе рүүгээ очдог ” гэжээ.

Эх сурвалж: WWW.ZONE.MN

 

 

 чехол для ipad миниescorts outcalls


Лэди Гага “марихуан” хэрэглэдгээ тайлбарлажээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Anonymous Огноо: 9 December 2013 Reply

тэнэг авгай

Нэр: зочин Огноо: 9 December 2013 Reply

тэнэг авгай

Нэр: Ene manai garigiin hun bish bhaa Огноо: 10 December 2013 Reply

Ene manai garigiin hun bish bhaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.