Үнэхээр гайхалтай сайхан мэдээ” Google Translate”-д Монгол гэсэн цэс нэмэгдсэн байна. ЭНД ДАРНА УУ. Бид дэлхийн бусад орнуудтай хөл нийлүүлэн алхаж чадаж байгаа гэх нэгэн байхад ч байхгүй гэх нэг бий. Гэхдээ энэ бол зүгээр л маргаан аливаа маргаанд баталгаа заавал хэрэгтэй. Аль нь хурдан морь вэ гэдгийг уралдуулж байж л мэддэг. Бид энд морины тухай ярих гэсэнгүй дэлхийн хамгийн супер хайлтын сайт болох Google-ээс та дуртай мэдээллээ олж чаддаг. Тэгвэл та англи хэлнээс Монгол хэл рүү, Монгол хэлнээс Англи уруу орчуулах бүрэн боломжтой болсон байна. Үүнийг дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна гэхгүй гэж үү. Тийм ээ бид 2.8 сая хүн амтай буурай хөгжилтэй орон гэгддэг ч ойролцоо хөгжилтэй орнуудаасаа хамаагүй хурдан алхаж байгааг бахдахгүй байхын аргагүй юм. Та аливаа зүйлийг орчуулах гэж түүртэж байгаа бол эсвэл та англи хэлийг эрчимтэй үзэж байгаа бол энэхүү программ таны мөнхийн хэрэглээ болох биз ээ. Энэ мэдээг та өөрийн таньдаг бүх хүмүүстээ дамжуулаарай.
Баярлалаа -Google
Баярлалаа -Google Translate-д Монгол хэлийг оруулсан ажилтан албан хаагчид болон эрхэм хүндэт программистуудаа.