Эрдэнэтийн иргэн Гиннесийн номонд нэрээ бичүүллээ

Эрдэнэт хотын уугуул иргэн Гиннесийн номонд бичигдлээ. Италийн “Дарикс Тогни”  циркийн жүжигчин Э.Цацрал энэ оны долоодугаар сарын 24-нд дэлхийн гоц авъяастнуудыг тодруулдаг “Гиннес”-ийн номонд шүдэн дээрээ удаан тогтсон чадвараараа ийнхүү бичигдсэн байна.

Эрдэнэтийн иргэн Гиннесийн номонд нэрээ бичүүллээ

Тэрээр 1989 онд Эрдэнэтэд хотод төрсөн бөгөөд дөрвөн настайгаасаа уран нугаралтаар хичээллэж эхэлсэн байна. Олон жилийн уйгагүй хөдөлмөр түүнийг ийнхүү амжилтад хүргэлээ. Э.Цацрал нь Турк, Унгар улсын тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн байна. Эдүгээ 25 настай эл бүсгүй сүүлийн арван жил Итали улсын шилдэг циркэд ажиллаж байгаа юм.

Тэрээр саяхан төрөлх хотдоо ирж аймгийн удирдлага болон гэрийхэнтэйгээ уулзжээ. Дашрамд дурдахад, Э.Цацрал нь уран нугаралтын төрлөөрөө Гиннесийн номонд хоёр дахь монгол хүний нэгээр бичигдлээ. Түүнээс өмнө уран нугараач н.Оюунгэрэл дэлхийн гоц авъяастны номонд нэрээ мөнхөлсөн юм.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэаквалоо ценыlebanese escorts dubai


Эрдэнэтийн иргэн Гиннесийн номонд нэрээ бичүүллээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.