Хүлээсэн дээ чамайг би, дэндүү их хүлээсэн
Хүүхдүүд ааваа гэж цонхны цаана хашгирахад, год хийн ухасхийж нүдээ бэлчээн
Хүлээсгүй сэтгэл цоожгүй хаалгатай хоног хоногийн уртад чимээ чагнан бэдэрсэн
Хүүхэн хонгорын аалинд хүлэгдэн тунирхсан ч, хүрээд ирнэ дээ нэг л өдөр ухаарал тээсээр…
Хүүтэй хүн шүү дээ тэр минь гэж хүсэлээ чагтлан хүлээсэн
Сарны туяанд чамайгаа өмөлзөн гомдоллож, доголон нулимстай харуулдсан
Сархадын гашуунаас амсан, сайхан царайг чинь мартах гэж өөрийгөө хуурч хүртэл үзлээ
Санаснаар болсонгүй дээ, шархтсан зүрх сэдэрсэн болохоос аньсангүй
Сайн явна гэж бусдаас хааяа дуулж, салаа замын төгсгөл дээр тосон гүймээр санагдавч
Тулгар биетэй намайгаа орхиод гарсаныг чинь бодохоор
Тултлаа гомдсон зүрх тушиж орхих юм хайрыг…
Хүүгээ харах бүрд нулимсаа залгин тэвчиж
Хүйтэн хорвоогийн хуурамчыг залуу настайгаа үдээд
Гандаж боломгүй ертөнцөөс ганцхан үнэнийг олохоор
Гадаа гэртгүй би зовлонгоо хөнгөлөн амьдрал өөд зүтгэсэн
Ирэхгүйг чинь одоо би дэндүү сайн мэднээ, их холын дурлалд чинь ерөөл тавин үдье
Эхлэл төгсгөлгүй амраглалд дахиад нэгнийг гомдоож эх үрийн заяанд олон битгий бэдрээрэй
Их удаан хүлээсэн итгэлийн галаа… эмжээрлэн орох борооны дусалд шингээн урсгая
Ийм л хайрыг бэлэглэсэн залуу насны алдаагаа уучилан ухаарч урагшлан тэмүүлнээ,..хүсэлийн минь үргэлжлэл хүүтэй хүн шүү дээ би…
………………….Х.ДУ