ТОКИО. /Киодо/. Хүнсний ногоо, вандуй, далайн бүтээгдэхүүн, мөөг зэргийг хүнсэндээ хэрэглэж эрүүл хооллодог хүн амиа хорлох магадлал бага.
Японы “Олон улсын эрүүл мэндийн судалгааны төв”-өөс 8,6 жилийн хугацаанд 40-69 насны 90 мянган хүний хооллолтын талаарх судалгааг явуулсны дүнд дээрх дүгнэлтэд хүрчээ. Энэ хугацаанд судалгаанд хамрагдагсдын дундаас 246 хүн амиа хорлосон байна. Судалгаанд оролцогсдыг хооллолтоор нь гурван бүлэгт хуваасан судалгаа явуулжээ.
Ингэхдээ хүнсний ногоо тэргүүтэй эрүүл хоол хүнс хэрэглэдэг нэгдүгээр бүлэг, мах, талх, жимсний шүүс гэх мэт Европ маягийн хооллолттой хоёрдугаар бүлэг, цагаан будаа зэрэг Япон маягийн хооллолттой гуравдугаар бүлэгт хуваажээ.
Түүнчлэн өмнө хийгдэж байсан судалгаанаас үзвэл хүнсний ногоонд ихээр агуулагддаг фолийн хүчил, “С” амин дэм нь сэтгэл санаагаар унахаас сэргийлэх үйлчилгээтэй болох нь батлагдаж байжээ. Харин энэ удаагийн судалгаа нь судалгаанд оролцогчдын гэр бүл нийгмийн нөхцөл байдлыг хамааруулж үзээгүй байна.
А.Цацралт