Нүд чийрэгжүүлэх, хараа сайжруулах дасгалаа дагаад хийгээрэй

“Хурц үзүүртэй зүйлс, химийн найрлагатай бодисоос хүүхдээ хол байлга”

-Сүүлийн үед хүүхэд, багачуудын дунд хараа муудах өвчлөл эрс нэмэгдэж байна гэж эмч мэргэжилтнүүд ярьж байна. Энэ юутай холбоотой вэ. Мөн ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдийн олонхи нь ямар шалтгаантай ирж байна?
-Хүүхдийн нүдний гэмтэл төрөл бүрийн шалтгаантай тохиолддог. Үүнээс болж хүүхдүүд хараа алдах, сохрох, хүнд гэмтлийн үед харах эрхтэнээсээ салах тохиолдол нэлээд байгаа нь эмч мэргэжилтнүүд бидний сэтгэлийг эмзэглүүлсэн чухал асуудал болоод байна. Манай нүдний мэс заслын тасагт жилдээ 850-1000 орчим хүүхэд хэвтдэг. Түүний 17- 18 хувь нь нүдний гэмтлийн улмаас хэвтэн эмчлүүлж байна.

-Тэгвэл элдэв янзын өвчин эмгэгээс үүдэлтэй биш гол төлөв гадны нөлөөтэй бэртэл гэмтэл авдаг байх нь ээ. Тоглож байхдаа нүдээ гэмтээдэг гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Бид энэ чиглэлээр судалгаа хийхэд энэ төрлийн гэмтэл нь гол төлөв дулааны улиралд хүүхдүүд гудамж талбайд тоглох үед илүүтэй тохиолддог болох нь ажиглагдсан. Тиймээс хүүхэд багачуудыг зүй бус тоглоомоор тоглохгүй байхыг анхааруулж байна.
-Эцэг, эхчүүдийн дийлэнх нь хүүхдээ тоглож байхад анзаардаггүй. Тиймээс та бага насны хүүхдүүдэд нүдний гэмтэл үүсгэж байгаа ямар тоглоом байгааг хэлж өгөөч. Магадгүй, зарим аав, ээж санаа авах байх?
-Хүүхдүүд гэрийн нөхцөлд ахуйн зүйлээр оролдох, мөн хүүхдийн цэцэрлэг, сургууль, гудамж талбайд гаргадаг болгоомжгүй үйлдлүүдээс болж бэртэж гэмтэх нь их байна. Мөн өөрт тохирохгүй тоглоом тоглосноос болж нүдээ гэмтээж байна. Тиймээс ээж, аавууд хүүхэддээ “Тоглоход учир бий” гэдгийг хэлж ойлгуулах нь чухал. Хүүхдүүдэд нүдний гэмтэл үүсгэж байгаа зарим зүйлийг дурьдвал, сүүлийн үед хүүхдүүдийн дунд нэлээд эрэлт хэрэгцээтэй тоглоомонд тооцогддог шүгэлддэг чавх, үрлэн сумтай буу зэргээс болж нүдээ гэмтээж байна.

Мөн хүүхэд хордож болох, нүд ам руугаа оруулж болзошгүй зүйлсээс хол байлгах хэрэгтэй. Тухайлбал, наалдан пад цавуу, гэр ахуйн цэвэрлэгээний зориулалттай шил арчигч, хивс цэвэрлэгч, химийн найрлагатай уусмалуудаас хол байлгах хэрэгтэй. Хурц үзүүртэй зүйлс, зүү, хутга, шилний хагархай, тэсэрч дэлбэрэх бодисоос хүүхдийг байнга хамгаалж байх нь чухал. зурагт, компьютер Үзэхдээ дэлгэцнээс 45-60 см-ийн зайтай суугаарай
-Бага насны хүүхдүүд дунд нүдний өвчлөл үүсгэж байгаа зүйл нь зурагт, компьютертай бас холбоотой байх. Өдөржингөө телевизор ширтээд хүүхэлдэйн кино үздэг хүүхэд олон байдаг шүү дээ?
-Тэгэлгүй яахав, орчин үед компьютер техникийг бүтээхэд эрүүл ахуйн талаас нь хангалттай их зүйлийг бодолцож хийж байгаа ч  компьютерийн дэлгэцтэй ажиллах нь хүний харах үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлж байгааг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс зурагт, компьютер үзэхдээ дэлгэцнээс 45-60 см-ийн зайтай сууж үзэх хэрэгтэй. Ялангуяа, компьютер дээр суухдаа дэлгэцийн дээд хэсэг хүний нүдний төвшинтэй ойролцоо өндөртэй байхаар сонгож авах нь чухал.

Мөн бөхийлгөж, гэдийлгэж, эргүүлж болдог, дүрс гэрлийнх нь хэмжээг тохируулдаг тийм дэлгэц сонгох хэрэгтэй. Дээр нь ажлын байрандаа байгалийн гэрлийг аль болох их тусгавал бүр сайн.
Хүмүүс нүд ядарлаа гэж их ярьдаг. Тиймээс та нүд аргах, чилж өвдөх үед хийх дасгал хэлж өгөөч?
- Нүдний  төрөл бүрийн дасгал байдаг. Тэдгээрээс ганц нэг зөвлөгөө хэлж өгье. Нүдний төвийн харааг сайжруулах дасгал гэж бий. Энэ дасгалыг хийхдээ амаа жимийн суугаад хүчтэй амьсгал авч гаргана. Энэ үед уушгинд агаарын солилцоо сайжирч, булчинг сулруулдаг. Нүдний булчингууд суларахад төвийн хараа сайжирдаг.


Мөн нүд чийрэгжүүлэх дасгал байна. Өглөө босоод нүдээ аниад бүх тал руугаа хөдөлгөнө. Мөн нүдээ аниад эргүүлнэ. Энэ хоёр дасгалыг 10 удаа хийнэ. Дараа нь дахиад хүчтэй аниад нээнэ. Түүнчлэн хүйтэн усаар нүүрээ угаах, хагас аяга усанд цай хийж буцалгаад бүлээн болгож цайг дусаах зэрэг энэ таван дасгалыг өдөрт хоёр удаа, өглөө оройд хийгээд байвал нүд эрүүл чийрэг болно.

чехлы на айфон 6vip escort dubai


Нүд чийрэгжүүлэх, хараа сайжруулах дасгалаа дагаад хийгээрэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex