Улаан вино бол зүгээр ч нэг алкогольтой шингэн биш юм. Виног тохирсон хэмжээнд хэрэглэж заншвал эмчилгээ маягаар нөлөөлдөг.
1.Вино дархлаа сайжруулдаг, антиоксидант агуулдаг. Антиоксидант нь хүний биед нөлөөлж буй сөрөг цацрагийн нөлөөг, түүнчлэн нянг багасгахад тусална.
2.Зүрх судасны тогтолцоог дэмжинэ. Улаан вино өөртөө полифенол гэх бодис агуулдаг. Энэхүү бодис нь судсыг уян хатан болгож, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
3.Холестерины хэмжээг бууруулдаг. Винонд агуулагдах бодисууд нь цусанд агуулагддаг холестерины хэмжээг багасгаж өгдөг.
4.Хавдар үүсэхээс сэргийлнэ. 7 хоногт тогтсон хэмжээгээр вино хэрэглэж заншвал элдэв янзын хавдраас таныг хамгаалдаг. Ялангуяа эмэгтэйчүүд хэрэглэвэл өндгөвчинд сайнаар нөлөөлдөг.
5.Цусны сахарын хэмжээг багасгадаг. Чихрийн шижин өвчинг үүсэхээс хамгаалдаг. Өдөрт 1-2 балга уухад таны цусан дахь сахарын хэмжээг бууруулна.
6.Турахад туслана. Бага хэмжээний улаан дарс нь таны хоол идсэний дараах шатааж чадаагүй илүүдэл калориудыг шатаана.
7.Цусны улаан эсийг үйлдвэрлэхэд туслана. Вино нь төмрийн /Fe/ агууламж их тул цусны улаан эс үйлдвэрлэхэд тус болдог учраас цус багадалттай хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой.
Кана
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЖИНГОО