Ахиж би дурлахгүй ээ, арван наймт шиг

Ахиж би дурлахгүй ээ, арван наймт шиг
Ангийнхаа найзад чиний тухай гайхуулж
Авч өгсөн сарнайг чинь хэдэн өдөр ширтэхгүй
Анхны хайрын болзоонд зүрх нисгэн гүйж
Аав ээжийнхээ эзгүйд хаалгаа нээж өгөхгүй

Өнгөрч одсон бүхэн дурсамж төдий үлдэж
Өөрийнхөө орон зайд шүлгээ тэрлэн үлдлээ

Хайр гэдэг цаг хугацааны өлмийд
Хагдарч, хатаж, ургаж цэцгэлдэгийг
Ханатлаа мэдэрсэн сэтгэл минь ялгаж салгаж чаддаг болсон..
Хайраас би юу ч гуйхгүй..хариуд нь юу ч хүлээхгүй…

Хүсвэл дуралсан шиг дурла…хүрэн зүрх булигласан шиг булгил…
Ахиж би арван наймт шиг дурлахгүй ч,алдаа ухаарал тээсэн шинэхэн дурлалд бэлэн….
Жигүүр дэлгэн нислээч жижигхэн зүрх минь хүрэлцэнээ…
2013.12.15

 

чехол macbook pro 13elite escorts los angeles


Ахиж би дурлахгүй ээ, арван наймт шиг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.