“Miss International 2013″ дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Н.Ану гялалзаж явна

“Мисс Монголиа 2013” наадам энэ жил 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан. Монгол орны өнцөг булан бүрээс гоо бүсгүйгээ шалгаруулсан энэ наадамд нийтдээ 70 гаруй бүсгүйчүүд оролцсон юм. Энэхүү тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Намшир овогтой Ану тодорсон билээ.

Тэгвэл мисс бүсгүй маань энэ сарын 7-17-ны хооронд Японы Окинаво хотноо зохион байгуулагдаж байгаа “Miss International 2013″ дэлхийн гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээндээ амжилттай оролцож байна.

Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 81 мисс бүсгүйчүүд өрсөлдөж байгаа гэнэ.

“Miss Mongolia-2013″ тэмцээний ялагч Н.Ану нь ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологи, дизайны сургуулийг компьютер графикийн чиглэлээр сурч төгссөн бөгөөд өдгөө “Монгол Модель” агентлагт загвар өмсдөг юм. Тэрбээр “Говь” компанийн нүүр царай болж дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсон төдийгүй загварын тайзнаа чамгүй олон амжилтуудыг гаргаад байгаа нэгэн билээ. Ингээд эх орноо төлөөлөн “Miss International 2013″ тэмцээнд гялалзаж яваа мисс Н.Анудаа уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.

Д.Ана

 

 

 

 

интернет магазин чехлов для айфонаescort women


“Miss International 2013″ дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Н.Ану гялалзаж явна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Anonymous Огноо: 15 December 2013 Reply

manaih tom tolgoigooroo yalgarch bna.busdaaraa bol zugeer ijil bnaa

Нэр: mongoliin mini neriig gutaltaigaa shalan deer Огноо: 19 December 2013 Reply

Hul n shalan deer gylalzsan bhda hurhii

Нэр: darwaital budahiig n yanaa Огноо: 20 December 2013 Reply

Ene uneheer bolowsrolgui teneg ohin ylsan. Yao asuultand hariulj bgaa bn bas awyas geed ym unseed ch bhshg olon erthen hihuj ywsnaa gaihuulaad bgnmuu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.