“Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү “Universe Best Songs-2012” наадмын шүүгчээр ажиллаж буй. Шоу нэвтрүүлэгт шинэ өнгө төрх нэмж чадсан Амархүү харин бусад “журмын нөхөд”-тэйгээ ижилсэхийн тулд зориуд хар рамтай нүдний шил зүүж байгаа гэнэ шүү. Учир нь наадмын шүүгч Рагу, Б.Долгион, хөтлөгч Анууш нар бүгд харааны шил зүүдэг. Тиймдээ ч ганцаараа ялгарахгүйн тулд гадаад төрх, имиждээ анхаарсан бололтой. Тэрбээр өөрөө “Гоё байгаа биз, надад зохиж байгаа биз дээ. Би “Universe Bests Sngs”-т зориулж энэ шилийг зүүж байна” хэмээн тайлбарлав.
М.Урин