Хувь хүний хандлага амжилтыг нь тодорхойлдог гэдэгт та итгэдэг үү. Та ч гэсэн өөрийнхөө хандлагыг эргээд нэг харахад гэмгүй шүү.
Эерэг хандлага амжилтыг дуудаж бидэнд эрч хүч өгдөг . Харин сөрөг хандлага амжилтанд хүрэх урам зориг, тэмүүллийг мохоодог.
Та өөрийн хийж буй ажилдаа нэг л сэтгэл хангалуун биш байна уу? Тэгвэл амжилтанд хүрэх цэг нь юу байх бол?
Танд хандлагаа сайжруулах дараах алхмуудыг санал болгож байна.
- Зорилгоо тодорхойл: Үйлдэл хийхийнхээ өмнө тухайн зүйл амжилтанд хүрэхэд хэрхэн нөлөөлж болох вэ гэдгээ бодох хэрэгтэй. Ач холбогдолгүй зүйлүүдийг жагсаалтаасаа хас. Зорилгогүй үйлдэл цаг хугацаа, эрч хүчийг дэмий үрдэг.
- Өөрийгөө хөгжүүл, эрч хүчтэй бай: Амжилт гэдэг бол хөнгөн атлетиктай адил зүйл юм. Хэрэв та өдөр бүр бэлтгэл хийж, өөрийгөө хөгжүүлэхгүй бол аажим аажмаар хурд хүч удааширдагтай адил.
- Хамгийн сайнаараа хий: Үр дүн хүлээх нь маш том алдаа бөгөөд хэрэв та төсөөлж байгаа үр дүндээ хүрч чадахгүй бол сэтгэлээр унаж, урам хугарахад хүрдэг. Хамгийн сайнаараа хий. Гэхдээ өмнөө тавьсан зорилгынхоо төлөө шаналах хэрэггүй.
- Бүтэлгүйтлээ засаж залруул: Хэрэв та бүтэлгүйтсэн эсвэл татгалзал хариу авсан бол, тэдгээрээс болж таагүй байгаа бол өөрийнхөө хийсэн үйлдэл болон түүнийг сайжруулахын тулд юу хийж чадахаа эргэж нэг харах хэрэгтэй. Таны хүлээж авсан үр дүн бол таны хүрэхийг хүссэн л үр дүн гэдгийг сана.
- Эерэг хандлагатай хүмүүсээс суралц: Таны тархи таны эргэн тойронд байгаа хүмүүсийг автоматаар хуулбарлаж, дуурайдаг болохыг шинжлэх ухааны баримтаар нотолсон байдаг. Үүнийг сэтгэлзүйн толь ч гэж нэрлэдэг. Тиймээс та эерэг сэтгэлгээтэй хүмүүсээр хүрээлүүлснээр сөрөг сэтгэлгээнээс зайлсхийж болдог.
- Өөрийгөө ажигла: Хэрэв та аз жаргалтай байж, тааламжтай байдлыг мэдрэхийг хүсч байгаа бол өөрийгөө ажиглаж сур. Хэрэв та өөрийгөө ажиглаж чадахгүй бол хүмүүс таны сул талыг түрүүлж харан шүүмжлэх болно
- Талархалаа илэрхийлж сур: Талархал илэрхийлэх хандлага нь таны амьдралд ямар гайхалтай зүйлс байна вэ гэдийг ойлгож ухаарахад тусалдаг. Зүгээр л сэтгэлээсээ инээмсэглэ.