Г.Жагдаг: Үг гэдэг маш хурц зэвсэг

Хүнд бүрт авъяас бий. Харин түүнийгээ нээж, амьдралдаа зөв ашиглаж чадвал амжилтанд хүрэх амархан гэдэг. Жирийн нэг үгийг ч яруу сайхан сонсголонтой болгож, хүний зүрх сэтгэлд хүртэл уншина гэдэг хэн бүхний чадах зүйл биш. Яруу найрагч, зохиолчдын уран бүтээлийг амилуулж чаддаг МУГЖ, уран уншигч Г.Жагдаг гуайтай ярилцсанаа таньд хүргэе.

-Та их завгүй ажилтай юм аа. Уулзах гэж нилээдгүй хоног хугацааг зарцууллаа.

-Тиймээ. Урлагийн хүн чинь ер нь зав муутай байдаг юм байна. Сүүлийн үед рекламанд тоглох, найз нөхөд, танилынхаа урилга зөндөө. Бүгдийг нь амжуулах гээд  л хичээж байна. Ирэх сард тайлан тоглолтоо хийнэ. Бэлтгэх ажил ч мундахгүй болохоор үнэхээр цаг зав муутай л явна.

-Тайлан тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

-Бололгүй яахав. Өнгөрсөн онд дөрвөн их түүхт ой давхацсан сайхан жил байлаа. Түүхт ойдоо зориулсан “Болжмор дэлхийг сэргээнэ” нэртэй хос цомог гаргасан юм. Цомог маань хэдийн худалдаанд гараад эрэхлчихсэн байгаа. Цомог маань 24 бүтээлтэй. 12 нь миний өөрийн уншсанаар, 12 нь миний шавийн маань уран бүтээл бий. Миний шавийг Отгонбаатарын Мөнх-Од гэдэг, 9 настайгаасаа надтай хамт уран уншлагаар хичээллэж  эхэлсэн. “Шүлэг уншихгүйгээр би байж чадахгүй нь” гэж давчиддаг, яруу найраг шүлэгээр хөглөгдсөн  сайн хүү бий. Одоо энэ хүү маань 12 настай,  хоёр жил дараалан хүнд хагалгаанд орсон, нилээн бие муутай.  CD-гээ гаргах үеэр бие нь өвдөж эмнэлэгт хэвтсэн гэсэн ч өөрийнхөө сэтгэлийн хүчээр яруу найрганд хөглөгдөж, эх орон, эхийн сэдэвтэй 12 шүлэгтэй CD-гээ багштайгаа цуг цомгоо гаргасан. Гэхдээ хүүгийн бие нилээн хүнд байсан тул хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай байсан. Сайхан сэтгэлт хүмүүс тусламжийн гараа сунгаж, БНХАУ-ын Бээжин хотод хагалгаанд ороод, одоо хүү эрүүл саруул болсонд бид их баяртай байгаа. Тиймээс олон түмэндээ талархсан сэтгэлийн өглөг болгож, СТӨ-нд ирэх сарын 6-нд “Баярлалаа” нэртэй тоглолт зохион байгуулах гэж байна. Тоглолтонд маань монголын сор болсон яруу найрагч, зохиолчид, дуучид, “Шинэ үе” продакшны залуус гээд л олон хүн дэмжиж туслана гэдгээ мэдэгдсэн.

-Цомогт олны хүртээл болсон бүтээлүүд их орсон уу?

-Шинэ уран бүтээл нилээдгүй бий. Насаараа уралдаж наадмын түрүү авч байсан морьд өөрийгөө сойж морь дагаж давхидаг даа. Яг түүн шиг өнгөрсөн онд олон түүхт ой давхцсан түүхэн жилийг тохиолдуулан энийг л түмэндээ сонсгохсон гэж  Тангадын Галсангийн “Модун хааны айлтгал” зохиолыг бэлдэж цомогтоо оруулсан. “Зуд”, Эхийн тухай хоршиж уншсан “Миний шүтээн”, Б.Лхагвасүрэн “Цэнхэр дурдан алчуур”, “Чингисийн алтан аргамж”, “41 хунгийн дууль” зэрэг шүлэг, найраглал, өгүүллэг багтсан

-Урлагийн хүн шинэ соргог бүхнийг сонирхож, уран бүтээлийн эрэл хайгуул хийж явдаг гэдэг. Таны хувьд?

- Оны өмнө Драмын театр үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан UBS телевизээр үзэгчдийн хүртээл болгосон “Орших уу, эс орших уу” реалити шоуны идвэхитэй үзэгч байлаа. Тэр нэвтрүүлгийг үзэж мэдэх юм их гарсан шүү. Нэвтрүүлэгт оролцсон залуусын жүжиглэлтийг үзэж тунгааж, суухад театрын урлагийг их амархан, тайзан дээр цээжлээд л гарчихвал болчихдог гэж боддог юм шиг санагдсан. Уран бүтээлч хүн ер нь хүний амнаас гарч байгаа үг болгоныг хүлээн авч, хэрэгцээтэй бүгдийг өөртөө шингээж авч байх ёстой. Энэ тэмцээний шүүгчдийн алт шиг үгийг алдалгүй сонсохыг хичээж, хүүхдүүдээсээ илүүтэй үзсэн шүү. Ялангуяа шүүгчдийн зарим нэг оролцогчдыг  “Нэг юм байна” гэж хэлж байхад их сайхан дурсамж минь ч сэргэсэн.

-Ямар дурсамж?

- Намайг 1966 онд Худалдааны ажилтны соёлын ордонд дөнгөж орсны дараахан Монгол улсын төрийн шагналт ардын жүжигчин, Төрийн шагналт Л. Цогзолмаа багш маань Соёлын яамнаас шалгалтаар ирж байлаа. Тухайн үед театр соёлын ордонуудаар гарч байгаа уран бүтээлүүдэд хяналт тавьдаг байсан юм. Октябрын баярт зориулсан тоглолт бэлтгээд бүх л соёлын ордоны дарга нар хүрэлцэн ирэв. Уран сайханчид бүх л номерт оролцож дуулж бүжиглэж, би тэр үед Ч.Чимид гуайн “Би монгол хүн” шүлгийг уншиж байв. Сүүлд нь  нэгдсэн хуралд дарга нар сууж байх үед Цогзолмаа гуай “Энэ жоохон хүүхэд юу хийдэг хүүхдэв дэ” гэж намайнг асуусан гэнэ. Уг нь би уран сайханч ч биш театртаа өлгүүрчин хийдэг  байлаа. Хэн нэг нь ажилдаа ирэхгүй чөлөө авсан үед нь боломж л гарвал “би тоглоё, би чадна” гээд театрынхаа даргаас зөвшөөрөл авч, тоглолтод оролцдог байсан тэр үе л таарсан хэрэг. Отгон найруулагч маань намайг нилээд тоглолтод оролцуулж надад урам хайрлаж байв. Харин Цогзолмаа багш намайг асуусны учир нь “Энэ хүүхдэд нэг юм байна. Зөв залаад явбал сайн жүжигчин болно” гэж хэлсэн гэдэг. Удалгүй Мах комбинатын соёлын ордоны дарга Давга гуай намайг дуудаж уулзаад “Чи манай ордонд орж жүжигчин бол. Би чамд мэргэжлийн жүжигчиний цалин өгнө” гэсэн. Би дагалдан ажилтнаас ч доогуур тушаалтай 260 төгрөгний цалинтай өлгүүрчин хийдэг, олон өнчин дүүтэй, амьдралын захаас дөнгөж үзэж явсан болохоор мэргэжлийн жүжигчний 400 төгрөгний цалин өндөр байлгүй яахав. Тэгж л анх уран бүтээлийнхээ жинхэнэ гарааг эхлэж байлаа. Тэгээд UBS телевизээр “Орших уу, эс орших уу” реалити шоуны шүүгчид оролцогчдод хандан “Нэг юм байна” гэж хэлэхийг сонсоод залуу насаа дурсаж суусан. Тэр л үг “Одоо болчихлоо би бүгдийг чадна” гэж бодох бус “Чи чадах ёстой, чи хийх ёстой” гэж урагш тэмүүлэх урам зоригийг надад өгч 40 гаран жил урлагийн алтан тайзнаас үзэгчиддээ уран бүтээлээ хүргэх хүчийг өгсөн нь үнэхээр гайхамшигтай.

-Та дэлгэцийн бүтээлд хэр их тоглосон бэ?

-Тоглосон кино гээд нэрлэвэл цөөхөн л бий. Тэр үед ид уран бүтээлээ хийж байсан Баянмонгол, Соёл-Эрдэнэ хамтлагуудийн дунд хөтлөгч хийж, дундуур нь өөрийнхөө хувийн номероо үзүүлж, хот хөдөө их явдаг байсан юм. Тэр үед киноны дүр орж ирсэн ч бригад явна, томилолтой гээд дарга нар зөвшөөрөхгүй байх тохиолдол олон. Гэхдээ цөөн тооны хэдэн кино бий. “Саруул талын ерөөл” кинонд зохиолч нарын бүлгэмийн гишүүдийн дотор сууж харагддаг, “Солонгийн долоон өнгө”, “Мартагдсан дууль” кинонд багш эмэгтэйн дүр гээд жижигхэн хэсгүүдэд гардаг. Ерөнхийдөө энэ кинонд миний залуу цагийн дүрс маань л үлдсэн дээ гэж бодохоос дүр бүтээсэн кино байхгүй. “Солонгийн долоон өнгө” киноны  зураг авалтын үеэр л гэхэд намайг буруу харуулаад алхаад бай гээд байлаа. “Яагаад намайг буруу харуулж алхуулаад байгаа юм бэ. Миний нүүр муухай харагдаад байна уу” гээд эргээд харсан чинь Нагнайдорж  найруулагч маань “Чиний наад үсийг чинь дэлгэцэнд мөнхлөх гээд байна” гэж уурлаж билээ. Би тэр үед сувдан даруулгаар гоёсон өвдөг давсан урт үстэй байсан юм.

-Театрт бүтээсэн дүрүүд нь олон биз?
-Театрт бол зөндөө бий. Мах комбинатын соёлын ордонд Балгансүрэн, Маамхүү багш нарынхаа найруулсан “Жаахан шарга” жүжгийн гол дүрд тоглож байлаа. Тэр л үед намайг жүжигчин болгохоор ёстой “нухаж” өгсөн дөө. Олон ч жүжгийн гол дүрд тоглуулсан. “Өөр хүний хүү” орчуулгын жүжиг байна. Манай гэр бүлийн хүн цэргийн хүн. Сүхбаатар аймагт хуваарилагдаж, бид дагаад явалгүй яахав. Тэгээд аймгийн соёлын ордонд гурван жил ажиллах хугацаанд театрын маань найруулагчаар Мушгиа гуай ажиллаж байсан. Тэнд очоод саяхан СГЗ болсон найруулагч Гомбосүрэн бид хоёр жүжгийн гол дүрүүдэд нилээн тоглосон шүү.

 -Уран бүтээлээ туурвиад завгүй байхаар ар гэр орхигдоно биз дээ

-Би чинь таван хүүхэдтэй хүн. Ээж, эхнэрын үүргийг мартах шахам ажилладаг байсан үе дээ. Жирэмсэн байхдаа ч Алла Пугачева шиг нэвсгэр даашинз өмсчихөөд, том гэдэстэй тайзан дээр гардаг байлаа. Тэр үед ажил таслана гэдэг ойлголт байдаггүй. “Би байхгүй бол энэ ажил зогсоно” гэсэн ойлголттой. Хүүхдээ гаргаад л арван хэдхэн хоноод л тоглолтод дуудагдаж тайзан дээр гардаг байсан даа. Хадам ээж, дүү нар маань  л хүүхдүүдийг минь хараад үлдэнэ. Сар ч бололгүй хөдөө бригадаар явах болно. Эргээд ирэхэд “угжаахай” болчихсон угтаж авна ш дээ. Гэртээ хүүхдээ хараад хэдхэн хоночихоод алтан тайзаа санаж, үзэгчдээ үгүйлсээр ажилдаа очдогсон.

-Залуудаа ажил, ажил гээд завгүй. Одоо ч зав муутай л явна. Ач зээдээ хэр сайн эмээ вэ?

-Эмээгийн ажлыг ер нь жаахан хойшоо тавина шүү. Уран бүтээлгээд явчихдаг болохоор ач зээг маанв харуулаад байх нь ч гайгүй. Миний хүүхдүүд цөм гурав гурван хүүхэдтэй. Өнгөрсөн жил нэг охиныхоо хүүхдийг харах гээд Америкт зургаан сар амьдаад, эх орноо санана гэдгийг жинхэнэ ухаарсан даа. Дээгүүр онгоц явахыг харахаар л “Харийн нутаг давчдаад байна. Харсан зүгтээ гүймээр байна”  хэлмээр, хэзээ харина даа гэж бодохоор л нүдний нулимс гараад байдаг болчихдог юм билээ. Эх орноосоо хол байгаа монголчууд маань амьдралын эрхээр л энэ бүгдийг тэвчдэг байх даа гэж өрөвдөх сэтгэл ч төрсөн.

-Хэзээнээс үгийн урлагийг эзэмшсэн уран уншигч болов
-Би концерт хөтлөхийн хажуугаар Ш.Оюун, Цогзолмаа багш, Гомбосүрэн гуай, Гантөмөр гуайгаас зөвлөгөө авч, зохиолуудаа өөрөөр уншихийг оролддог байлаа. Нэг л хэвийн хэмнэлээр уншаад байж болохгүй шүү дээ. Тэднийхээ заавар зөвлөгөөг дагаж, өөрийгөө дайчилж ажилласаны хүчинд “уншигч” гэгдэж байна. Уран уншигч гэдэг нэрийг ард түмэн л хайрласан. Одоо бол Үгийн урлагийг өгүүлэгч гэгдэх болж дээ. Оюун багш маань Равдан бид хоёрыг дуудаад “Та хоёр уншдаг улсууд. Соёлын ордоны жүжигчдэд уран сайхнаар үг хэлэх талаар хичээл заа” гэсэн. Тэгээд “Уран уншихийн тулд”, “Зохиолоо задлахын тулд”, “Үгийн урлаг монголд анх хэзээ эхэлсэн” гээд л лекц уншдаг байлаа. Анх Өөлдийн нэг баатар дайчин эрсдээ 20-30 хоногоор тууль хайлж, цэргүүдээ зоригжуулдаг тухай, Дамдинбазар гэдэг хүн “Миний нутаг” –ийг хуучирдаг уншдаг байсан нь үгийн урлагийг хүмүүст танилуулсан анхны бүтээлүүд гээд л хичээл зааж байв.

-Үгийг хүний сэтгэл зүрхэнд хүргэнэ гэдэг үнэхээр гайхалтай чадвар.  Ер нь “үг”-ийг та юу гэж тодорхойлох вэ?

-Үг  гэдэг маш хурц зэвсэг. Үгээр хүнийг ухааруулж ч болно. Үгээр хүнийг алж ч болно. Тийм болохоор үгийг маш сайн мэдэрч, хүнд хэлэхдээ ч сайтар бодож харам хандах ёстой. Харам байна гээд дуугай суухын нэр биш. Харин энэ хүнд энэ үгийг хэлэх үү яах вэ, гомдоочихгүй байгаа. Буруу утгаар ойлгочихгүй байгаа гэж бодох ёстой. Ер нь хүмүүс хатуу үгийг хамгийн дотны хүндээ гамгүй хэлдэг нь их харамсалтай санагддаг. Ухаанаараа энэ бүхнийг тооцоолж  хэлж байхгүй бол үг гэдэг айхтар эд шүү.

-Үзэгчдийн зүгээс зүрхэнд минь хүртэл уншиж чадлаа гэж хэлэх тохиолдол их гардаг уу?

- Мэдээж тийм тохиолдол олон бий. 1972 онд  Монголын зохиолчдын хороон дээр Дулмаа гуай, Удвал гуай ирж уулзаач гэж нэг удаа дуудуулаад. Дуудсан цагт нь очтол Оюун, Дулмаа, Сүрэнжав, Тарваа Дашдооров гээд л бүгд сууж байна. Тэдэнд “Хөх даалимбан тэрлэг”-ээ уншиж өгтөл “Ингэж сайхан зохиолыг амьдруулах гэж” гэсэн магтаалын үг сонсож, анх зохиолчидтойгоо нүүр тулан уулзсан юм. Энэ уулзалтын үеэр Ш.Дулмаа гуай надад “Хүүгийн эцэгт бичсэн захидал” шүлэг Цог сэтгүүл дээр гарч байгаа уншаарай гэлээ. Гарсан даруйд нь өөрийнхөөрөө бэлтгээд Соёл-Эрдэнэ хамтлагийн тоглолтын дундуур голдуу уншдаг байв. Нэгэн удаагийн тоглолтын үеэр намайг сурагласаар огт танихгүй залуу ирж уулзав.   Тэр залуу “Жагдаг эгчээ, та хүүгийн эцэгт бичсэн захидал шүлгээ л битгий уншаарай, тэгэх үү. Би анх сонсоод л маш эмзэг хүлээж авсан. Би амьдралдаа алдаж байгаагаа ухаараараад хүүдээ очсон. Гэхдээ дахиад сонсвол өөрийгөө үзэн ядна” гэж билээ. Тухайн үед олон хүн энэ шүлэгнээс ухаарал авч гэр бүлдээ эргэж очсон тухай захидал нилээн ирсэн шүү. Хүний зүрхэнд их сайн хүрсэний л илрэл юм болов уу.

-Ш.Дулмаа “Хүүгийн эцэгт бичсэн захидал”  шүлгээс хамгийн сэтгэлд хүрдэг хэсгээсээ уншиж өгөөч?
-…”0пель” дугуйны дөрөөнөөс чарлан чарлан зуурч
Ойчиж хоцорсон хүүгээ санаж байна уу чи!
Одоо түүнээс хойш сар жил өнгөрөн
Орчлон дэлхий эргэсээр олон намрыг үджээ
Энэ олон жилд хүүгээ чи эргээгүй ээ!
Энхрий бяцхан түүнийхээ турьхан биеийг тэврээгүй ээ
Элэг нь эмтэрсэн үрийнхээ уйлан гунихыг үзээгүй ээ
Эцгээ гэж дуудах шингэн дуугий нь сонсоогүй ээ
Анх чамайг явахад гуравхан настай байсан ч
Ааваа гэж үгүйлсээр арван хэдэн жил болов
Аавын зай гэрийн хойморт ханхайн эзгүйрч
Арван таван намартай аанай бас золгов
Хүнийх болон одож, сэтгэл буруулсан чамд
Хүү чинь саналаа гэж, хэлж би зүрхлээгүй ээ!…

-Үнэхээр гайхалтай шүлэг шүү. Өмнөх нийгмийн амьдралыг одоо үетэй харьцуулаад ямар дүгнэлт хийх вэ?

-Социализмын үед аливаа ажлыг төлөвлөгөөний дагуу хийж, цалингаараа боломжийн л амьдарч байсан. Харин одоо хүнд хэрэгтэй бүх юм байна, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нээлттэй. Гэхдээ монголчуудад хувиа хичээсэн “аминч” үзэл их илрэх болж. Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн зарчмаар нэг нэгнээ дэмжиж тусалж, урам зоригоор урагш алхуулж чаддаг байсан. Одоо бол би л болж байвал боллоо гэсэн хувиа хичээсэн зан илүүтэй газар аваа юу даа. Харин улс нийгэм хөгжихийнхөө хэрээр олон студи пропакшн үүд хаалгаа нээж,  кино урлаг, театр гээд л бүгд сэргэж байна. Үзэгчдийн хүлээж авах мэдрэмж ч нэмэгдэж.  90–ээд онд л гэхэд хошин урлагийн тоглолтоос өөр үзэх юм байдаггүй байлаа.

-Тухайн үед нийгэм  хувь хүнээс өндөр хариуцлага нэхдэг байсан. Гэтэл одоо тэр асуудал орхигдоод байгаа.  Ялангуяа залуу хосуудын хувьд?

-Амьдралыг их хөнгөхөнөөр бодож болмооргүй байгаа юм. Хамгийн гол нь хайр сэтгэл дээр тогтсон  амьдралаа л зохиох ёстой гэдгээ ухаараасай. Гэтэл одоо амьдралд хэт хөнгөн хандсан залуусын золиосонд хүүхдүүд өнчирч, хаягдаж байна. Улс хариуцаж өсгөж хүмүүжүүлж байгаа ч тэр бүгдэд хүрэлцэхгүй. Тэгэхээр хүн бүр өөрөөс чинь ургасан “амин эрдэнэ” хүүхдээ битгий өнчрүүлээсэй. Үр хүүхэдтэй болох асуудалд ухаалаг хандаж байгаасай л гэж бодож явдаг юм. Тиймдээ ч “Хүүгийн эцэгт бичсэн захидал”-ын үнэ цэнэ их байгаа.

-Та дандаа ус барьж явах юм аа. Хоолой нь их хатдаг байх даа. 

-Ер нь бол хоолой хатнаа. Хоолой хатах ч гайгүй ээ,  харин зохиолоо мартах чинь л хэцүү юм билээ.

-Зохиолоо мартсаан…

-Ховд аймгийн Манхан суманд 1984 онд юм уу даа. Нэг удаа тайзан дээр уншиж байсан зохиолынхоо дараагийн үгийг таг мартчихсан. Бодоод олдоггүй үйл явдал нь нүдэнд харагдаад байдаг. Нилээн удаан тайзан дээр зогслоо орж ирдэггүй. Тэгээд үзэгчдээсээ уучлал гуйгаад өөр зохиол унштал зүв зүгээр гацалгүй уншаад дууслаа. Тайзан дээрэс буучихаад өөрөө өөртөө дахиад нэг унших гэж оролдлоо бас гацчихдаг. Үйл явдал нь харагдаад байгаа хэр нь үргэлжлэлээ сандаггүй.  Тэгээд хүмүсийн хэлдэг “тархи гацна” гэдэг нь болчихсон юм байхдаа гэж сэтгэлээр унаад. Тоглолтоор яваа хэд маань оройны хаалтын арга хэмжээнд орооч гэж уриад байдаг. Юун  хаалтын арга хэмжээнд оролцох. Өрөөндөө орж нөгөө санахгүй байгаа хэсгээ бодсоор нэг мэдсэн унтчихаж. Тэгсэн нойрон дунд нөгөө мартагдсан хэсэг маань цээжинд ороод ирдэг юм байна. Тэгээд л орноосоо ухасхийн босч ирээд “байж байна ш дээ” гэж чангаар уулга алдан хэлээд сэрж билээ.

-Тэгээд тэр “мартчихсанн” зохиол тань юу байв аа?

-“Хөх даалимбан тэрлэг”. Миний тайзан дээр хамгийн олон уншиж, үзэгч сонсогчдод хүргэж чадсан бараг л нэрийн хуудас минь болсон найраглал маань шүү дээ.

- Ер нь зохиолуудаа  яаж сонгож авдаг вэ. Эсвэл таньд зохиолчид өөрсдөө бэлэглээд байна уу?

-Дээхнэ үед шинэ зохиол гарах бүрийд зохиолчид бидэнд нэг хувийг шууд өгдөг байлаа. Саяхан  Дулмаа гуай надад эх орон, эх эцэг, хайр зэрэг таван сэдэв бүхий томоохон бүтээл  туурвиснаа өгсөн.  Зохиолчдоос шинэ бүтээл авахаас гадна өөрөө зохиолоо эрж хайж олон түмэндээ хүргэхийг хичээж явдаг юм

-Таныг хүүхдүүдэд зориулсан “Үгийн учиг” сургалтын төв нээсэн гэж дуулдсан.  Төвийнхөө талаар танилцуулаач?

-Сүүлийн үеийн хүүхдүүд ер нь ярьж чадахгүй болчихож. Багаасаа л ярих чадвар, хэллэг сул, юу ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Тиймээс үг, үсгийг яаж зөв дуудах, уруул амаа чөлөөтэй нээх, хэлний дасгал зэргийг заахыг хүссэн. Энэ заах аргаа өөрийн туршлаган дээр үндэслэн зөв ярьж сурах,  үгийн утгыг мэдэрч, хүнд аль үгийг хүргэвэл илүү үр дүнтэй байх талаар зааж байгаа. Хүүхдийн номын ордон надад “Их мэдэхийн танхим”-даа долоо хоногийн лхагва, бямба гаригт сургалт явуулах боломжоор хангаж өгсөн. Одоо цагт цээжээр шүлэг хэлчих хүн их ховор болж. Тиймээс төвийнхөө хүүхдүүдэд эх орон, монгол хүн гэсэн ухааныг төлөвшүүлэхээр шүлэг цээжлүүлж, үгийн урлагийн гайхамшигийг хүргэж явна даа. Гадуур зарлал мэдээлэл гаргаагүй болохоор сургалтанд хамрагдсан хүүхдүүд маань цөөхөн ч зөв сайхан ярьж чаддаг болсон, тэднийгээ тоглолтондоо ч оруулна. Хоёр сарын хугацаанд хүүхдүүд их юм сурсан гэж эцэг эхчүүд нь хэлж байна лээ. Дараагийн элсэлтээ сурагчдын зуны амралтын үеэр авна даа. Тэгэхгүй бол хичээл ном, шалгалт шүүлэгтэй нь зэрэгцүүлээд дэмий. Миний ажлын цаг зав ч бага байгаа.

-Баярлалаа. Ард түмэндээ ухаарал хайрласан олон сайхан бүтээлээрээ бэлэг барьж яваарай.

П.Нарандэлгэр /urlag.mn/

продвижениеtopod.inкомплексная поисковая оптимизация сайтовкак взломать страницу социальной сетимак эйр 13кредитка от приватбанка условияjocuri de casino gratis ruletaescort independentmerit royal hotel casinoBetfair downloadтуры в танзанию altezza travelвариант оформления ванной комнатычек на получение наличных денег в банкепокорение килиманджаропутевки май 2015 ценысафари турытуры сафари в африкукилиманджаро восхождение маршрутыdrawing wedding invitationстоимость загранпаспорта харьковтурция цены на туры 2015 на двоихeng to rusчто такое корпоративный сайтраскрутка сайта дешевоТОВ Мототерра кидалыпоисковая seo оптимизация сайтаsextoys pas cher


Г.Жагдаг: Үг гэдэг маш хурц зэвсэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: otgoo Огноо: 18 February 2014 Reply

uran unsnilgiin master mongold 1 gj boddog amjilt shavid ni bas amjilt

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex