Ж.Жаргалсайхан: “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, дэргэд вэбсайт л ойрхон” гэж хэлмээр санагдаад байгаа

 Монголд хөгжлийнхөө алтан үед яваа салбар бол интернет. Тэр дундаа вэбсайтуудын эрин үе гэж хэлж болохоор байна. Өнгөрөн одож буй 2013 онд вэбсайтуудын дуу хоолой болж, тэднийг нэг хамт олон болгож чадсан газар бол Монголын Сайтын Холбоо ТББ юм. Тус холбоо энэ оны ажлаа дүгнэж, гишүүн сайтуудынхаа Сүлд модны наадмыг хийхээр зэхэж байгаа бөгөөд оны шилдэг вэбсайт тодруулах “WEB AWARDS 2013” наадмын талаар Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан ингэж ярьж байна.

Шинэ жилийн үеэр шилдгүүдийг тодруулах арга хэмжээ хаа сайгүй болдог. Монголын Сайтын Холбоо ч бас “Вэб авардс 2013” наадам хийх гэж байна. Бусад наадмаас юугаараа ялгаатай юм бэ?

Шинэ жил тэмдэглэх гэдэг энэ баярт хүний нийгмийн нэг шинж чанар оршиж байдаг. Дэлхий ертөнц тэнхлэгээ нэгэн жил эргэж, цаг хугацааны мөчлөг дараачийн оныг авчрахад хүн төрөлхтөн даяараа “бодолд автдаг”. Би ингэж л ойлгодог. Шинэ жил гэхээр хүмүүс зүгээр л наргиж цэнгээд, баярлаад өнгөрдөг гэж би бодохгүй байна. Улс орон, албан байгууллага, айл гэр, хүүхэд багачууд, хувь хүн бүгд л энэ торгон агшинд өнгөрсөн хугацаанд юу хийж бүтээснээ харж, алдсандаа гэмшиж, олсон амжилтаараа бахархаж, дараа жил юу хийх, юун дээр ахиж алдахгүй байх тухайгаа бодож цэгнэдэг агшин. Энэ торгон агшинд хүн бүр, айл бүр, албан газрууд, улс орон бүр өөрсдөдөө дүн тавьдаг. Тэгээд тэр дүнгээ дараа жил улам ахиулнаа гэсэн сайхан бодол өвөрлөж шинэ онтой золгодог. Манай холбоо ч бас ингэж байна. Айлууд шинэ жилээр хүүхдүүддээ бэлэг тараадаг. Түүнтэй адил бид холбооныхоо гишүүдийг баярлуулж, нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж, шилдгүүдээ зарлаж, тэднээрээ бахархаж омогших тийм л үйл ажиллагаа болох гэж байгаа. Түүнээс биш бид хаа хамаагүй хүмүүсийг шагнаж шоудах гээгүй, хэн нэгэнд чамайг тийм шилдгээр шагная, чи тэдэн төгрөг өгчих гээгүй. Энэ бол манай байгууллагын дотоод руугаа чиглэсэн арга хэмжээ гэж ойлгож болно.

Энэ наадамд нийт хэдэн номинацид өрсөлдөх боломжтой вэ?

Вэбсайтууд өөр өөрсдийн үйл ажиллагаа, гаргаж буй амжилт, ялгарал, онцлогоороо нийт есөн номинацид өрсөлдөх боломжтой. Тухайлбал, бид “Шилдэг дизайнтай вэбсайт” шалгаруулна. Вэбсайтын хувьд хэрэглэгчийн нүдэнд хамгийн түрүүнд тусдаг дизайн гэдэг чухал асуудал учраас энэ чиглэлээр мэргэшсэн вэб дизайнеруудын хөдөлмөрийг үнэлнэ. “Шилдэг технологи нэвтрүүлэгч вэбсайт” номинацид хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг нарийн мэдэрч, мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийг даган вэбээ хөгжүүлэгчид өрсөлдөнө. “Шилдэг арилжааны вэбсайт” номинацийн тухайд төрөлжсөн сайтуудаасаа ялгаж өгсөн. Энэ номинацид зарын болон онлайн худалдааны сайтууд өрсөлдөнө. “Шилдэг төрөлжсөн мэдээллийн вэбсайт” номинацид эмэгтэйчүүдийн, эрүүл мэндийн, спортын гэх зэргээр үйл ажиллагаагаа төрөлжүүлэн явуулдаг сайтууд өрсөлдөх юм. “Орон нутгийн шилдэг вэбсайт”-ыг шалгаруулах гэж байна. Манай холбоонд гишүүнчлэлтэй орон нутгийн олон сайт бий. Мөн Монгол улсыг хэрэглэгч, хандалтаараа тэргүүлж буй хөтөч, мэдээллийн вэбсайтууд манай холбоонд олон байгаа учраас “Шилдэг хөтөч вэбсайт” номинацийн өрсөлдөөн нэлээд ширүүхэн болох байх. Хэрэглэгчид нийгэм, цаг үетэйгээ хөл нийлүүлэн өөрт хэрэгцээтэй мэдээ мэдээллийг олж авахын тулд тухайн сайт болгоны нэрийг бичиж нэвтрэхэд хүндрэлтэй л дээ. Тийм ч учраас хөтөч сайтын үйлчилгээ хэрэглэгчдэд хамгийн их ойртсон, тэдний мэдээлэл олж авах цагийг хэмнэснээрээ давуу талтай. “Шилдэг онлайн мэдээллийн хэрэгсэл” номинацид цахим сэтгүүлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэбсайтууд өрсөлдөнө. Манай холбоонд 60 орчим онлайн мэдээллийн вэбсайт байдаг учир энд бас өрсөлдөөн ширүүсэх нь гарцаагүй. Хүмүүс вэбсайтаас зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй вэбсайтын давуу тал, боломжийг ашиглан олон тустай үйлийг хийж бүтээж байна. “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, дэргэд вэбсайт л ойрхон” гэж хэлмээр санагдаад байгаа. Үнэхээр ч хэн нэгэнд тус дэм хэрэгтэй болсон үед вэбсайт л хамгийн ойр байж мэдээллийг нь олон нийтэд хүргэж, сурталчилгааг нь түгээж, тус дэм хүссэн нэгэндээ гараа сунгахыг уриалж бүгдэд хамгийн ойр байж чадаж байна. Вэбсайтуудыг хүний төлөөх сэтгэлийн “Алтан гүүр” ч гэж хэлж болохоор тийм их хандив, тусламж, сайн сайхны төлөөх хүмүүнлэгийн үйл ажиллагааг манай вэбсайтууд ивээн тэтгэж, дэмжиж, хамтран ажиллажээ. Манай холбоо ийм ч учраас “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч шилдэг вэбсайт” шалгаруулж байгаа. Мэдээж хэрэг, энэ наадмын хамгийн том шагнал нь 2013 оны “Шилдгийн шилдэг вэбсайт”. Номинацид нэр дэвшигчдэд Монголын Сайтын Холбооны Удирдах зөвлөлийн 21 гишүүн нууцаар саналаа өгөх ба энэхүү шалгаруулалтыг Хяналтын зөвлөл нягталж энэ сарын 27-ны өдөр шилдгүүдийг батламжлах юм.

Шилдгүүдийн шагнал ямар байх вэ, юугаараа онцлог бол?

Наадмын найман номинацид шалгарсан вэбсайтуудад мөнгөн цом гардуулна. Харин “Шилдгийн шилдэг вэбсайт” номинацийн эзэн алтан цом гардаж авна. “Вэб авардс 2013” нь вэбсайтуудын наадам учраас хувь хүнийг шагнахгүй, хамт олноороо энэ шагналыг хүртэнэ. Вэбсайт бүрийн ард баг, хамт олон ажиллаж байгаа шүү дээ. Цомын тухайд гэвэл, дэлхийн бөмбөрцөг гар дээрээ өргөсөн хүний дүрстэй. “Дэлхий ертөнц тэр чигээрээ энэхүү шилдэг вэбсайтуудын тусламжтайгаар хэрэглэгч таны гар дээр байна” гэсэн утга санааг илэрхийлсэн хэрэг. Алт, мөнгөн цомуудыг Монголын нэртэй уран барималч, УЭХ-ны шагналт, Болгар улсын гавьяат Б.Санчир урлаж байгаа бөгөөд үнэ цэнэтэй, урлагийн ховор бүтээл болж байна. Магадгүй, энэ цом Монголд өгч байгаа бусад төрлийн шагналаас анх удаа “Оскар”-ын шагнал шиг хүний дүрстэй болж байгаагаараа онцлогтой ч байж мэднэ. Мөн шилдгээр шалгарсан вэбсайтуудад “Шилдэг вэбсайт 2013” гэсэн чанарын дардас гардуулна. Энэ дардсыг тухайн сайтууд өөрсдийн логоны хажууд хугацаагүй байршуулах эрхтэй. Дараа жилийн наадамд өөр номинацид шилдгээр шалгарсан тохиолдолд дардсын тоо нь нэмэгдээд л явна. Хэрэглэгч төдийгүй бизнес эрхлэгч, зар сурталчилгаа өгөгчид тухайн сайтын чанарын дардсыг хараад “Энэ сайт шилдэг юм байна” гэдгийг шууд мэдэж хамтарч ажиллах үүд хаалга нь нээгдэнэ гэсэн үг. “Вэб авардс” наадам цаашид Холбооны гишүүдийн хүсэн хүлээдэг нэр хүндийн оргил болсон арга хэмжээ болж уламжлагдах байх.

Танай холбоо хэдэн гишүүнтэй вэ? Бүтцээ танилцуулна уу?

Монголын Сайтын Холбоо 2009 оны аравдугаар сарын 29-нд байгуулагдсан түүхтэй. Энэ бол Монголд вэбсайтуудын орчинд бий болсон хамгийн ууган ТББ. Сая дөрвөн жилийн ойгоо тун даруухан байдлаар тэмдэглэсэн. Ирэх жил таван жилийн ойгоо нийт хэрэглэгчидтэйгээ хамт маш өргөн хүрээнд тэмдэглэх юм. Бидний том ололт бол энэ онд Монголын Сайтуудын Нэгдсэн Чуулган болж, 103 вэбсайтын төлөөлөл оролцсон энэ чуулганаас Монголын Сайтын Холбоо шинэчлэн зохион байгуулагдсан явдал юм. Одоо манай холбоонд “Жинхэнэ гишүүн мөн” гэсэн сертификаттай 112 вэбсайт бий. Манайх Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан, Сургалт хөгжил хариуцсан, Хууль мэргэжлийн ёс зүй хариуцсан, Мэдээллийн технологи аюулгүй байдал хариуцсан, Гишүүнчлэл санхүү хариуцсан 5 Дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн 21 гишүүн, Хяналтын зөвлөлийн 5 гишүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн өргөн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Цаашдын зорилго тань юу бол..?

Юуны өмнө вэбсайтуудын үйл ажиллагаа эрхлэгчдэд болон хэрэглэгчдэд аль алинд нь таатай хууль эрхзүйн орчин бий болгох тал дээр анхаарч ажиллана. Манай холбооны хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгчийн хувьд Хүний эрхийн үндэсний комисс, “Глоб интернэшнл” ТББ-тай хамтарч ажиллахаар хэд хэдэн ажил төлөвлөөд байгаа. 2014 онд хийх ажлууд маань Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн зарчмыг манай холбооны гишүүн сайтууд мөрдөж ажиллах санамж бичигт МСЭ-тэй гарын үсэг зурах ажлаар эхлэх гэж байна. Бид оюуны өмчийг хамгаалах тал дээр анхаарч, сэтгүүлзүйн бүтээлийн үнэ цэнийг хадгалж, шударга өрсөлдөөнийг дэмжих ажлуудыг нэн яаралтай хэрэгжүүлж эхэлнэ. Янз бүрийн технологи ашиглаж, элдэв аргаар хэрэглэгчид, зар сурталчилгаа өгөгчдийг төөрөлдүүлдэг асуудлуудыг ч цэгцэлнэ. Хэрэглэгчиддээ чанартай үйлчилгээ хүргэж, түүндээ таарсан үнэлгээ, эдийн засаг санхүүгийн боломжийг эргээд хүртдэг байх нь зүйтэй. Оюуны өмчийн асуудал вэбсайтуудын орчинд их яригддаг. “Тэр ч хулгайч, энэ ч луйварчин” гэж янз бүрийн юм ярихаасаа өмнө өөрсдийн үйл ажиллагаагаараа үлгэр жишээ үзүүлж, дотроосоо эрүүлжихийг зорино доо. Ирэх жил хүн төрөлхтний хамгийн том баяр хөлбөмбөгийн ДАШТ Бразил улсад болно. Энэ тэмцээнийг Монголд нэвтрүүлэх онцгой эрхийг “ЕТV” телевиз дангаараа авсан. Тус телевизээс Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын Сайтын Холбоонууд сонины болон онлайн эрхүүдийг нь тусгай гэрээний үндсэн дээр аваад байна. Энэ бол оюуны өмч, зохиогчийн эрхийг дээдлэх хүрээнд үлгэр жишээ үзүүлэх үнэмлэхүй ач холбогдолтой гэрээ хийгдсээн гэсэн үг. ДАШТ-ийг логог нь ашиглаж онлайнаар хэрэглэгчдэд хүргэнэ. Ингээд ирэхээр хуулдаг, хулгайлдаг гэгддэг зарим нэг сайтын “ичих булчирхай” эрхгүй ажиллах байх. Оюуны өмчийн онцгой эрхтэйгээр мэдээлэл түгээхийн “гайхамшгийг” биеэрээ мэдрээд ирэхээрээ хууль бус үйлдлүүдээсээ сайн дураараа татгалзана гэж найдаж байна. Үүнээс гадна вэбсайт бол даяарчлагдсан салбар. Дотроо л хэдэн улстөрчөө бичиж, хэдэн бизнесийн байгууллагаа тойгдож гэрээ хэлцэл ярьж суух бидэнд чамлалттай. Бид дэлхийн нэг эд эс гэдгээ мэдэрч гадаад харилцаагаа хөгжүүлэх тал дээр ажилламаар байна. Энэ жил эхлэлийг нь тавилаа. Монголын Сайтын Холбооны төлөөлөгч Хятад улсад болсон Хэвлэл мэдээллийн форумд илтгэл тавилаа. Холбооныхоо 15 вэбсайтын захирлыг БНХАУ-ын вэбсайтуудын үйл ажиллагаатай танилцуулах ажил зохион байгууллаа. Бидэнтэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “Өвөрмонголын сонин сүлжээний холбоо” ТББ-тай санамж бичиг үзэглэх гэж байна. Ирэх жил гадаад харилцаагаа хэд хэдэн орноор тэлэх ба гадны вэбсайтуудын төлөөлөгчдийг эх орондоо урьж авчрахаар төлөвлөсөн.

Монголын Сайтын Холбооны гишүүнчлэлд заавал редакцтай байхыг шаардах зэрэг шалгуурууд байдаг уу?

Онлайн мэдээллийн хэрэгсэл гэдэг утгаараа мэдээллийн вэбсайтууд редакцитай байх нь дамжиггүй. Аль нэгэн чиглэлээр төрөлжсөн вэбсайт буюу бусад онлайн худалдаа, арилжааны зэрэг үйл ажиллагаа явуулдаг вэбсайтууд огт өөр бүтэцтэй байж мэдэх юм. Хүмүүс “Танайх гишүүддээ ямар цензур тавьдаг вэ?” гэж асуудаг л даа. Төрийн бус байгууллага бол гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, тэдний дуу хоолойг нэгтгэж төр засагт хүргэж байдаг газар. Тиймээс энд ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа явагдах юмуу, гишүүдээ янз бүрээр цензурдэх учиргүй. ТББ-ын дүрмийг хүлээн зөвшөөрөөд “Би энд л байх нь зөв юм байнаа, миний эрх ашгийг надтай нийлээд хамгаалах талбар бол энэ байна” гэж үзэж байгаа хэн ч энэ холбоонд элсэж болно. Түүнээс биш чи л холбооны гишүүн гээд сайтуудын дотоод үйл ажиллагаанд оролцож, нийтлэлийн бодлогод нь нөлөөлж, ямар нэгэн байдлаар цензур тавих юмуу хааж боох алхам хийгээд байвал хэн ч ийм холбооны гишүүн байхыг хүсэхгүй “bye bye” гээд л хаалга хаах нь ойлгомжтой шүү дээ. Нөгөө талаар бид салбартаа хэдэн ч холбоотой байж болно, тэдгээр нь гагцхүү бие биенээ давах гэж нэг рүүгээ дайрч, нудраад байх биш нийлж хөтлөлцөөд нэг зорилгын төлөө алхвал нэгд өөрсдөдөө, хоёрт салбартаа, гуравт хэрэглэгчдэдээ, цаашлаад улс эх орныхоо хөгжилд нэмэртэй юм даа.

Ярилцсан Р.МӨНГӨН

аквалоо отзывыtop escort service


Ж.Жаргалсайхан: “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, дэргэд вэбсайт л ойрхон” гэж хэлмээр санагдаад байгаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex