Та шар айраг уудаг уу? Уудаг бол ямар шар айраг уудаг вэ гэх мэтээр шар айрагны талаар асуулт ихээхэн хөвөрнө. АНУ-д ч гэсэн шар айрагны хэрэглээ өндөртэй орон гэдэг. Харин 2007 оноос 2012 оны хооронд тус улсад шар айрагны борлуулалт 2.3 хувиар буюу 4.8 сая баррелиар буурсан байна. Шар айрагны борлуулалтад хийсэн шинжилгээгээр Америкчуудын хамгийн уух дургүй шар айрагны жагсаалтыг гаргасан ажээ. Уг жагсаалтыг гаргахдаа борлуулалтын бууралтыг гол үзүүлэлт болгон авсан байна.
1 баррель=158.9 литр
1. Michelob Light шар айраг нь 1978 оноос анх хэрэглэгчдийн гар дээр хүрчээ.
Борлуулалтын бууралт (2007-2012): 69.6%
Үйлдвэрлэгч: Anheuser-Busch InBev
Зарагдсан хэмжээ (2012): 350,000
2. Budweiser Select шар айраг нь 2005 онд анх олон нийтэд танигдсан байна. Bud-ийн төрлийн шар айраг гэхэд манай улсад ёстой бага харагдаж байсан шар айраг юм.
Борлуулалтын бууралт (2007-2012): 61.5%
Үйлдвэрлэгч: Anheuser-Busch InBev
Зарагдсан хэмжээ: (2012): 625,000
3. Milwaukee’s Best шар айраг 1895 онд хэрэглэгчдийнхээ гарт очсон. Гэхдээ Milwaukee’s Best Premium шар айраг нь 1961 оноос зарагдаж эхэлжээ.
Борлуулалтын бууралт (2007-2012): 58.5%
Үйлдвэрлэгч: MillerCoors
Зарагдсан хэмжээ: (2012): 650,000
4. Miller Genuine Draft шар айраг нь 1986 оноос олонд танигджээ.
Борлуулалтын бууралт (2007-2012): 56.4%
Үйлдвэрлэгч: MillerCoors
Заргадсан хэмжээ (2012): 1,390,000
5. Old Milwaukee: Milwaukee шар айраг нь мөн л эртний домог болсон шар айраг юм. 1849 онд анхны хэрэглэгч нь бүртгэгдсэн гэхээр яах аргагүй л эртний ундаа ажээ. 2011 онд “Аугаа Америкийн Шар айрагны Фестивал”-аас “Алтан медаль” хүртэж байсан шар айрагийг Америкчууд уухаа болсон гэнэ шүү.
Борлуулалтын бууралт (2007-2012): 54.0%
Үйлдвэрлэгч : Pabst Brewing Company
Зарагдсан хэмжээ (2012): 400,000
6. Milwaukee’s Best Light шар айраг нь Milwaukee шар айрагны өөр нэг төрөл. Мөн 1986 оноос олонд танигдсан шар айраг. Цагтаа 2 сая баррель зарагдаж байсан энэхүү шар айрагны алтан үе холдож буй бололтой.
Борлуулалтын бууралт (2007-2012): 39.7%
Орц: MillerCoors
Зарагдсан хэмжээ: (2012): 1,110,000
7. Heineken Premium Light: Монголчууд бидний хамгийн сайн танил Хайнекен шар айрагны Light нь манай улсад бага зарагддаг байж болох юм. Ямар сайндаа л “BeerMarket”-ийн Ерөнхий редактор Эрик Шепард гэх нэг нөхөр “Хайнекенд дуртай шар айрагчид Light-ийг хэзээ ч уухгүй” гэжээ.
Борлуулалтын бууралт (2007-2012): 36.7%
Үйлдвэрлэгч: Heineken International
Barrels sold (2012): 440,000
8. Budweiser: Бидний хамгийн сайн мэдэх шар айраг. Манайд бүүр бүхэл бүтэн салбар нь үйл ажиллагаа явуулдаг энэхүү шар айрагны лайт нь мөн л амжилтгүй байгаа бололтой. 1876 оноос түүхээ эхлүүлсэн шар айраг мэдээж ямар амттайг биднээр хэлүүлэлтгүй Монголын шар айрагчид андахгүй мэднэ гэдэг нь тодорхой.
Борлуулалтын бууралт (2007-2012): 28.8%
Үйлдвэрлэгч: Anheuser-Busch InBev
Зарагдсан хэмжээ: (2012): 16,800,000
9. Labatt Blue: Канадын шар үйлдвэрлэгч уг компанийн шар айрагны түүх 1847 оноос эхтэй гэж үздэг. Гэхдээ 1951 онд Labbatt Blue-ийг танилцуулжээ. Өнөөдөр Канадад ч тэр АНУ-д ч тэр борлуулалт нь буурч байна.
Борлуулалтын бууралт (2007-2012): 28.3%
Үйлдвэрлэгч: Labatt (2007) / Molson Coors (2012)
Зарагдсан хэмжээ (2012): 650,000
ЭХ СУРВАЛЖ: BUSINESSNEWS.MN