Холливудын алдарт жүжигчин Брэд Питтийн 50 насны ойгоор түүний эхнэр Анжелина Жоли нэгэн хачирхалтай бэлэг барьжээ.
Энэ нь “Төмөр” хочит, нэрт боксчин Майк Тайсоны гарын үсэгтэй том хөрөг байв. Тайсон тэрхүү хөрөг дээрээ “Ой, Брэд! Эмэгтэйчүүдийн гоо сайхныг нарийн мэдэрдэг чинь одоо хүртэл таалагддаг шүү. 50 насны мэнд хүргэе, анд минь. Бүхий л сайн сайхныг чамд хүсье!” хэмээн бичсэн байна.
Учир нь Брэд Питт олны танил болж эхлэхийнхээ үед М.Тайсоны эхнэр Робин Гивенстэй нэг хөнжилд байж байгаад баригдаж байсан гэнэ. Энэ үедээ Тайсоноос өөрийгөө зодохгүй байхыг гуйсаар гарч зугтааж байсан аж. Энэ тухай нь нэрт боксчин өөрийн ярилцлагадаа хэд хэдэн удаа дурьдаж байжээ.
www.bolod.mn