© Фото: «Голос России»
Дэлхийд нэрд гарсан оросын хөгжмийн зохиолч Пётр Чайковскийн хөшөөг өчигдөр орой Каирт нээв.
Дэлхийд нэрд гарсан оросын хөгжмийн зохиолч Пётр Чайковскийн хөшөөг өчигдөр орой Каирт нээв. Египетийн барималч Усама ас-Серуийн зохиосон хөгжмийн зохиолчийн баримал цээж Египетийн дүүрийн цэцэрлэгт босгожээ.
Египет,Оросын хоорондын дипломат харилцааны 70 жилийн ойг энэ онд тэмдэглэж байгаатай холбогдуулан Пётр Чайковскийн хөшөөг нээх ёслол үйлдэв. Хоёр орны хамтын ажиллагаа сэтгэл хөдөлгөх үг ярианаас бие биенээ сонирхох үе шатанд шилжсэн гэж ОХУ-аас Каирт суугаа элчин сайд Сергей Кирпиченко ойд зориулсан концертын хүрээнд үг хэлж мэдэгдэв.
Усама ас-Серуийн зохиосон египетийн нэрт зохиолч Тахе Хусейний хөшөөг Чайковскийн хөшөөг нээсэн өдөр Москвад Дорнод дахины судлалын хүрээлэнд нээжээ. «Хунт нуур», «Нойрсож байгаа дагина» зэрэг балет Египетийн дүүрийн ордны тайзнаа үргэлж дэлгэн тавьж байна.
12-р сар дутам «Цөмөгчхөн» балет уламжлал ёсоор үзүүлдэг. Энэ балет Египетэд Шинэ жилийн бэлэгдэл болсон хийгээд тоглох үеэр танхим ямагт пиг дүүрэн байдаг.