Америкийн эрдэмтэд “Ургамлын гаралтай өндөг” үйлдвэрлэх технологи бүтээлээ

Өндөг анхдагч уу тахиа анхдагч уу? гэсэн асуултанд хүн төрөлхтөн одоо ч нэг хариултад хүрээгүй байгаа билээ. Тэгвэл Америкийн залуу эрдэмтэд энэ асуултад цоо шинэ хариулт өгөхүйц технологи бүтээж чадлаа. Тэдний бүтээсэн ургамлын гаралтай өндөг үйлдвэрлэх технологи нь хүн төрөлхтөнд “Өндөг анхдагч” гэсэн хариулт өгч байна.

Өндөг бол хүний биед хэрэгтэй уураг, өөх тос, амин дэм, олон төрлийн микро элемент агуулж байдаг өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүн гэж хэн хүнгүй сайн мэднэ. Гэсэн ч сүүлийн жилүүдэд шувууны ханиад САРС зэрэг шувууны гаралтай элдэв халдварт өвчин гарах болсон нь олон хүний өндөгний хэрэглээнд сөргөөр нөлөөлсөн гэж хэлж болно. Харин Америкийн залуу эрдэмтэд өөрсдийн бүтээсэн ургамлын гаралтай өндгөөрөө дээрх хүмүүсийн эргэлзээ зовнилыг тайлахаас гадна өндөгний үйлдвэрлэлд цоо шинэ арга барил нэвтрүүлнэ гэж үзэж байна.

Шинэ технологийг бүтээгчдийн нэг Жош Тетрик манай сурвалжлагчид ярихдаа, бидний бүтээсэн ургамлын гаралтай өндөг бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн чиг хандлагад бүрэн нийцсэн. Хамгийн гол нь агаар усны бохирдол болон амьтны гаралтай өвчин эмгэгээс илүү их сэргийлэх боломж олгох юм. Тиймээс ч энэ өндгөө бид surpass буюу “давуу” өндөг гэж нэрлэж байгаа гэлээ.

Тэд энэ өндгийг бүтээхийн тулд дэлхийн 60 гаруй улс орон бүс нутгийн 1500 гаруй ургамалд эсийн түвшний нарийн судалгаа туршилт хийсний үндсэн дээр 11 төрлийн ургамлын нэгдлээр тахианы өндөгний амт үнэр, илчлэг амин дэмийг орлуулах боломжтой өндөг бүтээж чаджээ.

Залуу эрдэмтдийн анхны бүтээл болох өндөгний дан цагаан уургаар хийсэн майонез хэдийнээ Америкийн зах зээлд нэвтрээд байгаа юм байна. Бидний хэрэглэдэг өндөгний шараар хийсэн жирийн майонезтэй адилхан борлуулалттай байгаа нь залуу эрдэмтдийн хувьд дараа дараачийн бүтээлээ зах зээлд нэвтрүүлэх урам зориг нэмэж байгаа ажээ.

\Орчуулсан: Э.Эрдэнэсувд\akvaloohot indian girls facebook


Америкийн эрдэмтэд “Ургамлын гаралтай өндөг” үйлдвэрлэх технологи бүтээлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.