Үнэгүй СТА-нууд

Хэдхэн хоногийн өмнө Өргөө кино театрт нээлтээ хийсэн Валентины захидал киноны нээлтийн үеэр залуу жүжигчин Э.Ууганбаяр, А.Манлайбаатар, Ө.Мөнх-Эрдэнэ нар Соёлын тэргүүний ажилтан хэмээх цол хүртсэн. Нэгэн цагт Төрийн ордонд Төрийн дууллаа эгшиглүүлэн байж Ерөнхийлөгчөөсөө гардаж авдаг байсан энэ шагнал өнөө цагт хурлын зааланд, кино театрт, сум багийн Засаг дарга нарын өрөөгөөр тун чиг дуртай тэнэх болж.

Уг нь авсан хүнд хийж бүтээхийн их урмыг өгдөг энэ шагналын эзэд олшрохын эрхээр ийнхүү үнэгүйдсээр байна. Ямартай ч шагнал авсан залуусаас цолоо угаана биз гэж асуухад “Энэ чинь үнэгүй шагнал ш дээ. Угааж цаг мөнгө үрэх хэрэг байна уу даа” хэмээн хоорондоо наргиа болон ярилцаж буй харагдсан. Тэдний шагналыг гардуулсан СТА, жүжигчин Амбий одоо бид хэд чацуу боллоо гэхэд 20 гаран жил урлагт зүтгэсэн түүнийг гурав дөрөвхөн жил явсан тэдэнтэй зүйрлэхэд үнэхээр чамлалттай санагдсаныг нуух юун.

Хэдий монголын хошин урлагт гишгэх мөртэй ч одоохондоо энэ гэх харьяалалгүй яваа түүнийг төрсөн нутаг болох Дорнодынхон гавьяатал тодорхойлон зүтгүүлсэн сураг байсан. Үнэндээ Амбийг МУГЖ цол хүртлээ гэхэд нүдээ олоогүй шагнал гэх нэгэн гарахгүй лавтай. Гэхдээ өнөөдрийн СТА-нуудыг бодвол ямартай ч Амбийгийн тэмдэг илүү үнэтэйдэг.

 

yahuu.mn

 aracerраскруткаtopodпрограммы для взлома паролей на андроидчехол для айфон 5заявление анкета на получение кредита сбербанк бланкjuegos gratis slots en espanoldubai sexy escortseuropa online casinoBetfred mobileтуристический поход в горыкачалка марьинополучить кредитную карту онлайн заявкаотзывы сафари танзани¤как готовитьс¤ к восхождениюсрочно нужны деньги гомельаруша городтанзани¤ кратере нгоронгороRustenburg escortsкупить кастрюлиинтернет магазин аксессуаров для ваннойпроверка индексации сайтагугл продвижение сайтасвой дом набережные челныизбавиться от головной боли без таблетокsafarila


Үнэгүй СТА-нууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.