Хахир хүйтэнд арьсаа арчлах нь

Хүйтэн сэрүүний улиралд хүний судаснууд эрс нарийсдаг гэнэ. Үүний улмаас арьсны тэжээллэг чанар нь муудаж, арьсны өөрийгөө хамгаалах чадвар нь илт буурдаг байна. Тиймээс хүйтэн сэрүүний улиралд арьс их арчилгаа шаарддаг.
dry-skin2
Хүйтэн температур, хүйтэн салхи, байшин доторх хэт хуурай агаар зэрэг нь хүний арьсны байгалийн хамгаалалтыг муутгадаг. Мэдээж нүүр гарын арьс үүнд хамгийн түрүүнд өртдөг. Энэ үед арьс “хүйтэнд цохиулан” хуурайшилт, гуужилт, улайлт үүсдэг. Эдгээр өөрчлөлтийн хамгийн гол буруутан нь хүйтэн агаар. Мөн хүйтнээс гэнэт дулаан байшинд орж ирэх явцад болдог температурын огцом ялгаа маш муу нөлөө үзүүлдэг. Дээрээс нь өвлийн улиралд өрөө тасалгааны агаар хэт хуурай байдаг тул арьс чийгээ алдан үрчийх нөхцөл бүрддэг. Тиймээс арьсаа өвлийн улиралд бэлдэх хэрэгтэй. Зун намарт сайн тэжээл авахуулах, байгалийн жимс ногоогоор маск бигнүүр тавих, натурал хоол унд идэж байх гэх зэргээр арьсанд сайнаар нөлөөлдөг бүхнийг л хийж байх хэрэгтэй. Тэжээлийн тос зузаанаар түрхээд халуун усанд базсан алчуураар нүүрээ бүтээгээд 20 минут бигнүүр тавь. Мөн өрөө тасалгаандаа уур гаргагч аппарат тавьбал их сайн. Хамгийн чухал нь нүүрний тосоо өвлийн, зуны гэж ангилан хэрэглэх шаардлагатай гэнэ. Зуны халуунд усан суурьтай тос тохиромжтой байдаг. Дулаан уур амьсгалтай орнуудад үйлдвэрлэгддэг тоснууд ихэнх нь ийм байдаг тул Монголын өвлийн нөхцөлд тохирохгүй байх нь элбэг. Харин өвөлдөө тослог ихтэй, тосон суурьтай тос түрхэж байвал цаг агаарын хүнд нөхцлөөс нүүрний арьсыг сайн хамгаалж өгдөг. Нүүрэндээ маш зузаан тослог ихтэй тос түрхвэл хүйтэн агаараас бараг бүрэн хамгаална. Хүйтний улирал нэгэнт эхлэчихсэн болохоор өглөө нүүрэндээ чийгшүүлэгчтэй крем түрхэх хэрэггүй.

-Гадагшаа гарахаасаа 30 минутын өмнө нүүрэндээ тослог крем түрхэж сайтар шингээх хэрэгтэй. Мөн өнгөлөгч крем, пудр зэргийг түрхэж болно. Чийгшүүлэгч кремийг унтахынхаа өмнө түрхвэл арьс амарч, тайвширдаг.

- Хүйтэн сэрүүний улиралд эмэгтэй хүн уруулаа онцгой анхаарах хэрэгтэй. Өглөө гадагшаа гарахдаа заавал уруулын будаг түрхэж бай. Харин оройд унтахынхаа өмнө уруулдаа зөгийн бал түрхэж байвал тэжээл авч өнгөлөг болно.

-Хүйтний улирлаас нүүрээ хамгаалах нэг арга нь тэжээлийн маск юм. Иймд эмэгтэй хүн долоо хоногт хоёр удаа тэжээлийн маск тавьж байвал нүүр чийгээ алдахгүй, өнгөлөг хэвээр байх болно.

Хүйтний улиралд арьсанд нэмэлт арчилгаа шаардагддаг. Өглөө бүр нүүрээ буцалсан ус юм уу, хар цайгаар угааж байгаарай. Тэгвэл нүүрний арьс зөөлрөхөөс гадна өнгөлөг болдог.

Гадаа гарахын өмнөхөн нүүрээ угааж тос түрхэх нь буруу. Тос арьснаас хурдан ууршдаг тул амархан даарч, улмаар хөлдөж ч мэднэ. Хүйтэнд удаан явахад нүүрний аль нэг хэсэг цайрч, мэдээ алддаг. Таны нүүр хуурай арьстай бол өндөгний шарыг бага зэрэг ургамлын тостой хольж маск тавих шаардлагатай. Мөн өндөгний шарыг зөгийн балтай хольж түрхсэн ч болно. Харин тослог арьстай бол тараг, ээдэмний түрхлэг юм уу эсвэл алимыг өндөгтэй хольж нүүрэндээ түрх. Хэвийн арьстай нүүрэнд өндөгний шар, мөн таргийг арвайн гурилтай хольж түрхвэл үр дүнгээ амархан өгдөг. Ямар ч үед нүүрнийхээ арьсанд тохирсон тосыг орой болгон түрхэж байгаарай.

чехол батарейка для iphone 5a level escorts


Хахир хүйтэнд арьсаа арчлах нь
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.