Залхуу нөхрөөр яаж ажил хийлгэх вэ?

bad-ezegtei

Хэрэв нөхөр тань гэрийн ажилд гар дүрэхгүй бол яах вэ? Тэр аяга таваг угаах ч үгүй, төмс арилгаад өгчихдөггүй бол ямар арга хэмжээ авах вэ? Хэрүүл маргаан хийх үү? Эсвэл дуугаа хурааж таг болох уу? Харамсалтай нь энэ хоёр аргын аль нь ч тус болдоггүй. Хэрүүл маргаанд тэр дасаж орхино. Харин дуугаа хураахад огт ажиглахгүй өнгөрч мэднэ. Зарим эмэгтэй шөнө нөхрөө ойртуулахгүй байх замаар сургах гэж хичээдэг. Үүнээс хоёулаа хохирохоос өөр ашиггүй. Харин Францын сэтгэл зүйчдийн доорхи зөвлөгөө танд тус болно.
-Залхуурсных нь төлөө дуугаа хураах хэрэггүй. Харин түүний тусламж хэрэгтэй байгааг шууд тулган хэлэх хэрэгтэй.
-Нэг удаад нэгл юм хүсэх ёстой. Эмэгтэйчүүд олон ажлыг нэгдор шаардсанаас эр хүн заримыг нь мартах юмуу эсвэл залхуу нь хүрснээс бүгдийг нь орхидог.
-Хэрэв тэр ямар нэгэн ажилд тусалсан бол шүүмжлэх хэрэггүй эрчүүд шүүмжлэлийг огт хэлцдэггүй бөгөөд идэвхи санаачлага нь бүрэн унтардаг байна.
Хамгийн гол нь хийж л байвал болоо.

erchuudiin-hardalt5-shaltgaan
-Эрчүүдээс техникийн талын туслалцаа ав. Угаалгын машин болохгүй байна гэх юм уу цорго нэг л биш гэх мэтээр яривал босож ирээд тусалж эхэлдэг.
-Ойрын хэд хоногт огт завгүй болохоор чи дотуур хувцсаа өөрөө угаах хэрэгтэй байна гэх мэтээр зөөлөн сануул. Тэгээд бууж өгтөл нь хиртэй оймстой нь явуул.
-Эрчүүдийн хамгийн сул тал нь мөнгөний асуудал байдаг тул энэ талаас нь довтолгоо хий.
Жишээ нь: байрны мөнгөө цагт нь өгөхгүй бол торгуулна гэж хэлвэл нөхөр чинь дуртайяа явах болно.
-Дараах арга нь ажлаа хувиарлах явдал. Гэхдээ түүний хамгийн дургүй ажлуудыг та өөртөө авч, бусад ажлыг түүнд өгвөл тэр харьцуулж нэг хараад ямар ч гэсэн хийж орхино. Хэдийгээр тэр түүний хийсэн ажил таны санаанд огт нийцэхгүй байсан ч магтаж байвал дараа нь тэр тослуулсан машин шиг л ажиллах болно. Бүсгүй та дээрх аргуудыг хэрэглэн нөхрөө ажилд татан оруулж чадсан бол баяр хүргэе. Нөхөр тань энэ хооронд диван дээр налайн хэвтээд зурагт үзэх юмуу, сонин уншиж эвшээж байж чадах л байсан шүү дээ.

man-housework-2чехол для ipad mini спбescorts outcall


Залхуу нөхрөөр яаж ажил хийлгэх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.