Ижий минь миний амьд Бурхан.

Ээжээ
Гадуур их юм сонсогдох болжээ
Хүүхдээ айлын хашаа давуулаад шидчихсэн гэнэ.
Эмнэлэгийн үүдэнд авчраад хаячихдаг гэнэ.
10 сар тээж төрүүлчихээд минийх биш гэж хэлдэг гэнэ
Их сонин юм аа ээжээ.
Би таныг
Намайг төрүүлж өсгөсөндөө харамсдаг гэж бодсон үе цөөнгүй бий
Намайг харах болгондоо уур нь хүрч бухимддаг байх гэж бодсон үе ч цөөнгүй
Намайг бүдрэх болгонд хатуухан үгээр хурцалдаг байсныг чинь би ойлгоогүй
Намайг унах болгонд зөөлөн аргадаад босгоход чинь би давардаг байжээ
Хааяа бодоход
Ээжээ та
Намайг хөлд орох гээд тэнтэгнэж явахад уначих вийдээ гэж нүднийхээ булангаар хардаг байсан байх.
Өндөр юман дээр гараад гүйж явахад минь болгоомжтой гээд маань мэгзэм уншдаг байсан байх.
Хол явлаа гэхэд минь “Нүднээс хол байвал сайн байна. Ойрхон байхаар хүн зовоогоод байх юм” гээд хатуухан дуугардаг ч
Гараад явахад минь доголон нулимс унагаад “Үнсээд явуулах байсым” гэж амандаа бувтнадаг байсан байх.
Ээжээ Харин би яадаг гээч
Таарсан хүн болгон намайг таньтай адилхан юмаа гэж хэлэх тоолонд одоо болтол би баярладаг
Таараагүй байхдаа ч хоолойг минь сонсоод ижилхэн юмаа гэж хэлэхэд нь би догдолдог
Өөртөө байгаа бүх мэнгэ, толбо, сэвх таных дээр байгаасай гэж би залбирдаг
Хэрвээ тань дээр минь байвал зүрх шууд л цээжээ зад татах гэж байгаа юм шиг хүчтэй цохилдог
Гэнэтхэн сая бодлоо
Бага ангидаа байсан билүү цэцэрлэгт байсан билүү би танд зориулж хичээн байж сураад ирж дуу дуулж өгсөн дөө.
“ Инээх нь хүртэл ижлээ ижил гээд хэлэлцээд байх юмаа.
Индүүрмээр гэнээ би ээжтэйгээ
Эгэл аашны тань сайхантай
Эгнэхгүй байхдаа би хичээх л юмдаа ээжий минь”
гээд л одоо та санадаг уу?
Бас тээр жил Ээж хад орчихоод буцаж явахдаа би унтчихсан Урд суудал дээр, донсолгоотой замд толгой минь санжиганаад их л эвгүй нойрссон. Гэнэтхэн нэг их гоё дэр зүүдлээд зүүрмэглээд сэрвэгнэхэд хоёр хацарт минь та хоёр алгаа дэр болгоод хойд сандал дээрээс шоовойгоод суучихсан өөртөө нэг л эвгүй байрлалтай атлаа намайг тайван гэгч нь унтуулах гэж оролдож байснаа одоо та санадаг уу?
Аан тийн Би Зургаа билүү Долоо дугаар анги байсан санагдана. “Миний охин сайхан амьдарнаа. Чи чинь хаана ч байхгүй их ухаантай, хэнээс ч гарахгүй тийм их чадалтай, хэнд ч заяагаагүй ганцхан миний охин шүүдээ” гэж хэлэхдээ амьдралд минь гэрэл гэгээ оруулж, үхэхдээ ч мартахааргүй сайхан үг хэлсэнээ одоо та санадаг уу?
Нээрээ Ажлын газрын Урлагын үзлэгт унших гэж байгаа та шалгаад өг гээд Ээжийтэйгээ өнгөрөөсөн наадам шүлэгийг утасаараа уншиж өгөөд уйлуулж байсныг одоо та санадаг уу?
Ээжээ хүн ер нь сонин амьтан юм аа.
Юугаач мэдэхгүй тэнэг төрчихөөд жаахан юм мэдээд эхлэхээрээ оодорч томроод дээрэнгүй гэж.
“Би чаднаа Би чадна” гээд хэлчихвэл та надад дэндүү их итгээд сэтгэлээрээ дэмжиж байхад чинь
Дэмжсэнгүй гэж уурлаад таныгаа уйлуулж байснаа би санадаг
Хайралсан хайр чинь эхэдсэн ч юм уу хазгай муруй гишгэхэд минь
Хэзээ ч дундрахгүй тэр их хайраа тэнэгхэн надад илчлэх эцсийн арга чинь
“Би чамайг үхсэнд тооцлоо тэр нь надад амар байх. Ингэж яваад үхчихжээ гэвэл сэтгэлийн бэлтгэлтэй байя” гэж хэлсэнийг чинь би одоо санадаг.

Ээжээ
Энэ хорвоо дээр танийхаа үр болж мэндэлсэндээ би баярладаг
Энэ орчлон дээр одоо хүртэл таньтай хамт байгаагаараа би бахархадаг
Энэ ертөнц дээр одоог хүртэл дэргэд минь байгаад тань би талархдаг
Энэ дэлхийн хэнд ч байхгүй ганцхан надад байдаг Амьд Бурхан нь та болохоор би Мөргөдөг юм.

 

busgui.netраскруткараскрутка сайта коммерческое предложениеaracer.mobiанонимайзер для одноклассников игрыiphone 5c чехлыденьги в долг нижний новгород на месяцbani gratis din poker fara depunerexxx dubaibet at home casinoPirelli p slotsкилиманджаро турыфламенко люблиномгновенный онлайн займпутевки в май¤миоформить кредитную карту в банке возрождениеденьги в долг срочно без залогаэконом тур на майскиесрочные займы в мурманскеповышение имиджа компаниистоимость тура на мальдивымедная посуда спбinvitation for marriage ceremonyработа юристом в киеве вакансиияндекс директ стоимостьТОВ Мототерра разводпродвижение сайтов москва ценыsafari from arusha


Ижий минь миний амьд Бурхан.
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.