Хүнсний бүтээгдэхүүний хайрцаг дээрх ташаа мэдээллүүд

 

Хэрэглэгчдийг байлдан дагуулахын тулд ямар ч үйлдвэрлэгч тухайн бүтээгдэхүүнийхээ сав, баглаан дээр 100 хувь үнэн, баталгаатай мэдээлэл тавьдаггүй байна. Хэрэглэгч бүхэн тухайн бүтээгдэхүүний орц, найрлага, агууламжийг сонирхон уншаад худалдан авалт хийдэг. Гэвч эдгээр мэдээллийн дийлэнх нь үйлдвэрлэгчийн зүгээс хачирласан ташаа мэдээлэл гэхээр харамсалтай юм. Та бүхний сонирхолд үйлдвэрлэгчдийн хамгийн түгээмэл ашигладаг 10 ташаа мэдээллийг хүргэе.

 

“ХОЛЕСТЕРИН АГУУЛААГҮЙ”
shoshgo-1Бараг л бүх ургамлын тосны саван дээр ийм анхааруулга байдаг. Тиймдээ ч хэрэглэгчид уг бүтээгдэхүүнийг зүрхний үйл ажиллагаанд аюулгүй байх нь хэмээн сонголтоо хийдэг. Үнэн хэрэгтээ холестерин нь амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг. Тиймдээ ч ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийг холестерин агуулаагүй хэмээн тодотгодог. Цэвэр ургамлын гаралтай бүтээгдэхүүн холестерин агуулдаггүй нь үнэн. Гэхдээ зарим төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнд холестерины агууламж байх ч энэ нь хүний цусан дахь холестериний түвшинд төдийлөн нөлөөлдөггүй. Тиймээс нүүрстөрөгч, сахарыг дахин боловсруулсан найрлагатай хүнсний бүтээгдэхүүн бага хэрэглэх нь зүйтэй. Зүрх судасны өвчинд хамгийн их сөрөг нөлөө үзүүлэгчээр дахин боловсруулалтад орсон сахар, нүүрстөрөгч тодорсон.

 

“НОГООН” ЗӨВШӨӨРӨЛ
shoshgo-2Жинхэнэ органик бүтээгдэхүүнийг илэрхийлсэн 100 хувь байгалийн гаралтай гэсэн эл тэмдэгтийг харсан хүмүүс эргэлзэх зүйлгүй сонголт хийх нь элбэг. Үнэн хэрэгтээ ногоог өнгөөр тэмдэглэсэн энэхүү тэмдэгт нь тухайн бүтээгдэхүүний орц найрлагатай тийм ч хамааралгүй. “Health Communication” сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар, хэрэглэгчид энэхүү ногоон тэмдэгт бүхий бүтээгдэхүүнийг бусдаас илүү сонгодог болох нь харагджээ. Гэвч ийм ногоон тэмдэгт бүхий шоколад бусад төрлийн шоколаднаас ялгарах зүйл огт байхгүй гэдгийг санаарай. Та 100 хувь органик гэсэн тэмдэгтэй бүтээгдэхүүний орц, найрлагыг ижил төрлийн ийм тэмдэггүй бүтээгдэхүүнийхтэй харьцуулан үзээрэй. Гойд ялгарах зүйлгүй байна. Тиймээс ногоон тэмдэгтэд итгэж бус орц, найрлагад нь анхаарч сонголтоо хийх нь зүй.

 

“НАТРИЙН АГУУЛАМЖ БАГАТАЙ”
shoshgo-3Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүнсний бүтээгдэхүүн байгалийн цэвэр бүтээгдэхүүнтэй харьцуулахад натри бага агуулдаг. Гэхдээ натрийн бага агууламжийг илэрхийлсэн үг бүрийн цаана хувиар тооцогдож байдгийг мэдэхэд илүүдэхгүй. Тухайлбал, натрийн агууламж бага гэсэн бол оригинал бүтээгдэхүүнтэй харьцуулахад 25 хувиар бага, бага зэргийн агууламжтай гэвэл 50 хувиар бага гэсэн үг аж. Натрийн агууламж өндөртэй ямар ч бүтээгдэхүүн хүний хоногийн хэрэгцээний 20 орчим хувийг хангадаг. Тэгэхээр аль болох натрийн бага агууламжтай бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй. Ийм бүтээгдэхүүн хүний биед хэрэгтэй натрийг таван хувиар хангадаг бөгөөд энэ нь хангалттай гэсэн үзүүлэлт юм.

 

“АМИН ДЭМЭЭР БАЯЖУУЛСАН”
shoshgo-4Ийн тодотгосон бүтээгдэхүүнийг ямар ч хүн олон төрлийн ашигтай хэмээн эндүүрдэг. А,С,В төрлийн аминдэмүүд нь бүхэл үрийн бүтээгдэхүүн болон жимсний хальсанд агуулагддаг. Гэвч эдгээр аминдэм, эрдэс бодисыг бусад хүнсний бүтээгдэхүүнд орлуулан баяжуулах нь эрүүл мэндэд төдийлөн ач тустай бус гэдгийг шинжлэх ухааны мэргэжилтнүүд баталсан. Ялангуяа хиймэл аргаар боловсруулсан аминдэмийн баяжуулалт бүхий хүнсний бүтээгдэхүүн жинхэнэ байгалийн аминдэмтэй харьцуулшгүй нь ойлгомжтой. Тиймээс аминдэмийн хэрэгцээгээ дэлгүүрийн бэлэн бүтээгдэхүүнээс бус байгалийн цэвэр хүнсний ногоо, жимс, бүхэл үрийн бүтээгдэхүүн, өөхгүй шинэ мах зэргээс хангах нь хамгийн найдвартай.

 

“ДААВРЫН АГУУЛАМЖГҮЙ ТАХИАНЫ МАХ”
shoshgo-5Ингэж тодотгосон тахианы махыг худалдан авагч эрүүл мэндэд тустай, байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэмээн ойлгодог. Хүний хэрэгцээнд зориулсан гахай, тахианы маханд дааврын агууламж зөвшөөрдөггүй. Тиймээс ямар ч үйлдвэрлэгч ийн бичих нь зүйн хэрэг. Гагцхүү үнэхээр байгалийн эрдэс, тэжээлээр зөв өсгөж буйг илэрхийлсэн таних тэмдэг байхгүй тул нэр хүндтэй, баталгаатай компанийн цэвэр махыг сонгохоос өөр замгүй.

 

“БАЙГАЛИЙН АМТ ОРУУЛАГЧТАЙ” ЮМУУ “САХАРЫН АГУУЛАМЖТАЙ”
shoshgo-6Өнөөдөр Та бидний хэрэглээнд нэвтэрсэн бараг бүх хүнсний бүтээгдэхүүний найрлага дээр ийм тодотгол бий. Гэхдээ ингэж тодотгосон бүтээгдэхүүнийг хэрэглэгчид төдийлөн ойшоодоггүй төдийгүй хамгийн муу сахар болох эрдэнэшишийн сироп (HF CS),сахар орлуулагч байхгүй нь яамай хэмээн тайвширдаг. Гэвч үнэндээ ингэж тодотгосон бүтээгдэхүүн Таны төсөөлж буйгаас хавьгүй их сахар агуулдаг байна. Тухайлбал, бүх төрлийн хийжүүлсэн ундааны найрлагад хамгийн муу хиймэл сахар орлуулагч байдаг бөгөөд энэ нь цэвэр сахараас хэд дахин сөрөг нөлөөтэйг анхаарах нь зүйтэй. “Гурван хор”- ын нэгд багтдаг сахар нь аль ч хэлбэрээрээ илүүдэл калори хуримтлагдаж, жин нэмэх үндсэн шалтгаан болдгийг санаж явууштай. Тиймээс худалдан авах гэж буй бүтээгдэхүүнийхээ найрлагыг анхаарахдаа эрдэнэшишийн сироп, хүрэн манжингийн сахар, декстроза буюу глюкоза /усан үзмийн сахар/, жимсний шүүсний баяжмал, амуу соёолжны сироп зэргүүд агуулагдсан эсэхийг шалгаарай. Эдгээр нь бүгд өөр өөрөөр нэрлэгдсэн сахар гэдгийн анхаарна уу. Зүрхний эмч нар сахарын өдрийн хэрэглээг 100 калориос /зургаан цайны халбага/ ихгүй байх ёстой хэмээн зөвлөдөг.

 

“БҮХЭЛ ҮРИЙН” ГЭСЭН ТЭМДЭГЛЭГЭЭ
shoshgo-7Ийн тодотгосон бүтээгдэхүүнийг хэрэглэгчид 100 хувь бүхэл үрийнх гэж эндүүрдэг. Гэвч үнэндээ тухайн бүтээгдэхүүн ердөө нэг порцондоо найман грамм орчим хувийн бүхэл үр агуулдаг байна. Харин 100 хувь бүхэл үрийн бүтээгдэхүүн гэсэн тодотгол байвал тухайн бүтээгдэхүүний 16 граммаас багагүйд нь бүхэл үр агуулдаг гэж ойлгож болох нь. Мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар “бүхэл үрийн” гэсэн тодотголтой олон бүтээгдэхүүн ийм тодотголгүй бусад хүнсний зүйлсээс ч илүү их калори, сахарын агууламжтай болох нь илэрчээ.

 

ОРГАНИК ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН
shoshgo-8Ингэж тодотгосон бүтээгдэхүүнийг ямар ч худалдан авагч хамгийн түрүүнд сонгох нь лав. Гэхдээ ийм бүтээгдэхүүний жинхэнэ “нүүр царай” нь мөн л өөр. Эл тодотголыг бүтээгдэхүүндээ авах гол шалгуур нь тухайн бүтээгдэхүүний найрлага 70-аас багагүй хувиар байгалийн гаралтай орц агуулах ёстой гэсэн үзүүлэлт байдаг. Тиймдээ ч эл үзүүлэлтийг хангасан үйлдвэрлэгч манай бүтээгдэхүүн 100 хувь байгалийн гаралтай хэмээн “цээжээ дэлдэх” эрхтэй болно гэсэн үг. Гэвч органик буюу байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн бүр бага калоритой гэсэн үг биш юм. Мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар дийлэнх хүн органик бүтээгдэхүүн калорийн агууламж багатай, ашиг шим өндөртэй гэж үздэг нь тогтоогджээ. Гэвч үнэндээ байгалийн цэвэр болгон калори багатай биш. Адил төрлийн хиймэл хүнсний бүтээгдэхүүнээсээ ч илүү калори агуулдаг органик бүтээгдэхүүн олон бий. Органик хүнсний бүтээгдэхүүн худалдан авах нь хамгийн зөв сонголт хэдий ч органик гэсэн тодотголтой закуска, чипс, жимсний закуска, чихэр зэрэг нь шал худлаа гэдгийг санаарай.

 

“ӨӨХ, ТОСНЫ АГУУЛАМЖ 30 ХУВИАР БУУРЛАА”
shoshgo-9“Өөх, тос агуулаагүй бүтээгдэхүүн юм чинь таргалахгүй нь” гэсэн бодол дагуулдаг. Гэвч үйлдвэрлэгчид ийн тодотгосон бүтээгдэхүүний өөх, тосны бууруулалтыг сахар юмуу бусад зүйлсээр орлуулдаг. Энэ нь тухайн бүтээгдэхүүний амтыг хадгалах зорилготой. Гэхдээ өөх, тосны орцыг бууруулахын тулд дахин боловсруулсан бүтээгдэхүүн орлуулах нь түгээмэл бөгөөд энэ нь өөх тостойгоосоо ч дор болох нь бий. Тиймээс өөх тос агуулаагүй гэсэн бүтээгдэхүүнээс илүү өөрт ашигтай тослог / авокадо, шоколад, омега-3 болон загасны тосонд агуулагддаг/ агуулсан бүтээгдэхүүн сонгосон нь дээр.

 

Эх Сурвалж: www.unen.mn

чехол для iphone 5 ozakicheap escort


Хүнсний бүтээгдэхүүний хайрцаг дээрх ташаа мэдээллүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.