Орон Нутгийн Хөгжлийн Сангийн талаарх мэдээлэл иргэдэд дутмаг байна

0c6a1196efa7663aoriginal

Энэ оны нэг сараас эхлэн орон нутгийг хөгжүүлэх төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн гол зорилго нь тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн санал санаачлага дээр тулгуурлан хүрээлэн буй орчныг нь хөгжүүлэх юм. Гэвч алслагдсан сумдын иргэд энэ талаар мэдээлэл хомс байгаа нь өөрийн амьдарч байгаа орчинд тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлж чадахгүйд хүргэж байна гэдгийг албаныхан онцоллоо. Орон Нутгийн Хөгжлийн Сан  нь аймаг сумдад байгаа засаг захиргааны хэт их эрх мэдлийг иргэдийн гарт шилжүүлж,  ингэснээр тэдний оролцоотой сум орон нутгийг хөгжүүлэх таатай боломжыг олгож байгаа. Тийм учраас төсвийг зарцуулах асуудал нь тухайн орон нутгийн иргэд нийтийн хурлын шийдвэрээр баталгаажин гарах ёстой. Гэтэл зарим иргэд энэ талаар мэдээлэл хомс байгаа нь энэ ажилд ач холбогдол өгч оролцохгүй байх хандлагыг бий болгоод байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн сум, багийн идэвхитэй хэдэн иргэдийн үзэл бодол, санал дээр тулгуурлан Орон Нутгийн Хөгжлийн Сангаас хэрэгжүүлж байгаа төсөв захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжиж байгаа баг, хороод альч сумдад байна гэсэн үг.

            Орон Нутгийн Хөгжлийн Сангийн гол эх үүсвэр нь улсын төсвөөс орох санхүүжилт байх тул улсын төсөвт орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан гэж байгуулахаар хуульд тусгасан байдаг. ДНБ-ний НӨАТ-ын 25 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны таван хувь зэрэг орлогоор орон нутгийн хөгжлийн нэдсэн сангийн эх үүсвэрийг бүрдүүлдэг. Харин үүнийг хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, алслагдсан байдал, орон нутгийн хөгжлийн индекс зэргийг харгалзан хуваарилдаг байна. Иймд аймаг, сум, багийн иргэд өөрийн амьдарч байгаа орчиноо сайжруулахад зориулагдан хэрэгжих төсөл хөтөлбөрт саналаа нээлттэй оруулж, Орон Нутгийн Хөгжлийн Сангийн үйл ажиллагаа болон хөрөнгийн зарцуулалтын тухай мэдээлэлтэй байх зайлшгүй шаардлага байгаа юм.


Манай сайт таалагдаж байвал Like дарна уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7012-1080 утсаар хүлээн авна.