
Нүүрэндээ алтан ус суулгасан, хамар, уруул, хөх, давхраа гээд гоо сайханы хагалгааны үр дүнд тэр төрөл арилжсан мэт болж, хиймэл төрхийг өөртөө бэлэглэсэн дуучин Ану, Хятадын номер 1 урлагийн сургуульд сурах хугацаандаа Б.Түвшинбаяр гэх энгийн нэгэн залуутай хайр дурлалын романс үүсгэн, өнгөрөгч зургадугаар сард “Гурван гал” эмнэлэгт амаржиж 3,7 кг жинтэй охинтой болсон гэдэг билээ.
Учир нь дуучин Ануг өөрөө хүүхдээ тээгээгүй, тээгч эх 50’000 доллараар хөлсөлсөн байх магадлалтай гэсэн хардлагатай холбоотой. Дуучин Ану гурван сартай байх үедээ энгийн хүн өмсөж чадмааргүй маш өндөр өсгийтээр гангаран Бээжингээс Монгол руу ниссэн, төрөхөөсөө хоёр, гурван сарын өмнө Лос Анжелес хотноо монгол залуустай шөнийн цэнгээний газарт зад наргиж, биеэ барьсан хувцастай явж байсан гэдэг.
Энэ жишгээр дуучин Ануг хүүхэд төрүүлсэн гэдэг нь одоо ч эргэлзээтэй байна. Хүүхэд үрчилж авсан, үгүй бол тээгч эх хөлсөлсөн байж магадгүй гэх хардлага ор үндэслэлгүй биш бололтой.
Нарийн бэлхүүсээ гайхуулан, гунхаж, гунхалзаж явсан хүн 3,7 кг жинтэй хэвийн хүүхэд төрүүлсэн байж болох уу.
Б.ЦАРЦМАГ
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN