Би нөхөрөө ийм гэж мэдээгүй…

Сайн байна уу, та бухэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Би нөхөртэйгээ танилцаад 5 жил болж байна. Сүүлийн 3 жил нөхөр маань хятадад ирж очин ажиллаж байсан. Эхний 1 жилдээ ч бид 2 байнга л утсаар яриад интернэтээр харьцдаг байсан, 2 дахь жилдээ арай цөөрсөн, харин 3 дахь жил явахад нь би жирэмсэн үлдэж хөөрхөн охинтой болсон. Ядаж намайг төрөхөд ирэх байх гэж битүүхэн горьдож байсан ч нөхөр маань ирээгүй ээ, би ч ажил нь болохгүй л байсан байх гээл өнгөрсөн. Би ч охиндоо хамаг анхаарлаа хандуулаад бид 2 ч ярих нь цөөрсөн, гэхдээ ярих болгондоо л хэрэлдэх болсон. Нэг л өдөр би түүний майл хаягаар нь ороод бүх хисторыг нь уншаад эгээ л ухаан алдаж унаагүй. Тэр үед надад тэнгэр газар яасан ойрхон харагдсан бэ, тэнэг хүн шиг ухаан санаа маань балартан шооконд орсон. Нөхөр маань араар минь тавижээ, гэхдээ эрэгтэй хүнтэй. Ийм юм байдаг л гэж сонсож байсан болохоос миний амьдралд тохиолдоно гэж зүүдлээчгүй явлаа. Ядаж эмэгтэй хүнтэй явахгүй яв даа гэж дотроо түүнд гомдож билээ. Орой нэтэд ороод би 2лаа салъя чи яаж ингэж чадаваа гээд шууд л бүгдийг хэлсэн чинь эхэндээ чи хаанаас юу сонсоод ингээд байгаа юм бэ гээл байсанаа сүүлдээ намайг уучлаарай гээд уйлаад байсан. Бүгдийг аав ээжид чинь хэлээд сална гэж байсан ч сүүлдээ охиноо бодоод би нэг удаа уучлахаар шийдсэн. Саяхан тэгээд нөхөр маань ирсэн. Бид 2 урьдийнх шигээ халуун дотно биш болсон бид 2-г үнэндээ охин маань л нийлүүлж байна. Байнга л хэрэлдэж маргалдах болсон хэрэлдэх бүхндээ би тэр бүгдийг нь дурсана мартая гэж хичээгээд ч тэр майл нь нүдэнд харагдаад түүнд бүр ч ихээр гомдмоор байна. Сексийн асуудал дээрээ ч таарахаа болисон бараг л сексдэхээ болисон шахуу. Би цаашид яавал дээр вэ? Хүмүүс минь туслаач. Нөхөр маань эмэгтэй хүнээс илүү эрэгтэй хүн сонирхдог болсон бол яах вэ? Надад тэр хүнтэйгээ дахиж холбогдохгүй гэж амалсан ч би түүнд итгэж чадахгүй байна, би түүнийг уучилсан нь зөв болуу гээл надад бодож харамсах юм зөндөө байна. Би яавал дээр вэ?

 

бүсгүй.нэткомпании seotopod.inseo сайтывзлом паролейчехлы для айфона 3как быстро можно получить кредитную картуcasino gratis maquinas nuevasescort dubaibetsafe online casinomsngamesтанзания чаевые водителю сафариидеи оформления маленькой ванной комнатывзять деньги в долг во владикавказеправила восхождени¤ на килиманджаровзять деньги в долг тольяттикредитная карта альфа банк как активироватьзаявление на получение кредита образец скачатьтур в танзанииtranslate into hebrewпутевки в италию лето 2015вылеты из харькова в турциюбатареи для отопления ценыстоимость услуг копирайтерабатареи отопления купить москвадом под ключ по канадской технологиираскрутка сайта оптимизация продвижение рекламаафрика сафари тур


Би нөхөрөө ийм гэж мэдээгүй…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.