До.Болдхуяг : ХАР

write_wedding_letter180400652013-11-05-14-39[www.urlag.mn]Сайн байна уу, хайрт минь. Хүн хэн нэгнийг “хайрт минь” гэж дуудах эрхтэй бол би л чамайг тэгж дуудах хамгийн их эрхтэй хүн. Би чамд зуу зуун захиа илгээж байсан ч энэ бол хамгийн сүүлчийнх. Учир нь би үүнийг бичиж дуусмагц амиа хорлохоор эргэлт буцалтгүй шийдсэн. Чамдаа бичсэн сүүлчийн захидлаа харанхуй хар гяндангийн нааран дээр бичих хувь зохиолтой байж. Энэ захиа чамд хүрэх эсэхийг, чи минь зүрхэлж унших эсэхийг би даанч мэдэхгүй нь юутай гачлан. Энэ хорвоо дээр чамайг надаас илүү хайрлах аавын хүү байхгүй, даанч чи миний хайрын хэр хэмжээг зөв үнэлэхгүй л дээ. Гяндангийн бараан ханан дээр чиний минь дүр гэрэлтэн харагдаж, би хойд насандаа чамайгаа заавал хайж олно гэж бурхан тэнгэрт залбирч байна. Ер нь чамтайгаа танилцаагүй байхдаа би яаж амьд явж чадаж байснаа бодоод бодоод олдоггүй юм. Чамтай танилцахаасаа өмнө би айлын хамгийн сайн хүүхэд, сургуулийн тэргүүний оюутан, хэн бүхний хайртай хүн байснаа бодохоор гайхмаар ч юм шиг. Гэтэл одоо ингээд нийгэмд ад үзэгдсэн онц аюултай гэмт хэрэгтэн гэгдэж байх гэж.

Намайг сурлага сайтай, чамайг урлагийн авъяастай, биднийг их сургуулийн урдаа барьдаг оюутан хэмээн төгсөлтийн хонхны баяр дээр зөвхөн чи бид хоёроор сүүлчийн хонх цохиулж билээ. Чамтайгаа танилцсан тэр сайхан мөч одоо хүртэл сэтгэлд юутай тодхон. Би тэр цагаас хойш өдөр бүр чамдаа чин сэтгэлийн үгтэй захидал бичих болсон. Анхны болзоондоо би чамд ерэн есөн сарнай бэлэглэснийг санаж байна уу? Би чамайгаа хорвоогийн хамгийн аз жаргалтай эмэгтэй болгох гэж хичнээн их зүтгэсэн билээ, гэтэл чи миний итгэлийг даанч их хөсөрдүүлсэн дээ. Анхны болзоондоо чиний хэлсэн үг бүрийг санаж байна. Чи тэгэхэд “Чи архи ч амсахгүй, тамхи ч татахгүй, тэгээд дээр нь хосгүй онц суралгатан, үнэхээр супер залуу юм аа” гэж хэлээд ялдамхан инээж байсан шүү дээ. Үнэхээр ч би хундага архи уулгүй, ширхэг тамхи татаж үзэлгүй хорвоог орхиж байна. Найз нь чамтайгаа бударсан цастай үдшээр зугаалж яваагаа зүүдэндээ дүрслэн үзэж уулзахын горь үл тасарнам. Чи минь хичнээн сайхан бүсгүй билээ дээ. Би чамтай нэг гэрт орох хүртлээ өглөө оройдоо орцны чинь үүднээс барааны газар зогсоод ямар сэжигтэй хүн орж гарахыг танддаг байлаа. Юмыг яаж мэдэхэв, чамд минь муу санасан хүн байх ч юм билүү.

Намайг сургуулиа төгсөхөд гадаадын хоёр ч сургууль тэтгэлгээр магистрт суралцуулахаар урихад би татгалзсан хариу өгснөө чамаасаа нуусан юм. Яагаад гэвэл чи намайг суралц гэж ятгахаас, би чиний үгнээс зөрөхөөс, үнэндээ бол чамайгаа алдахвий гэж айсандаа л тэр. Гэлээ ч гэсэн би гайгүй компанид сайн цалинтай албанд орсон, чи л харин тиймэрхүү ажилд орсон нь бидний ирээдүйг балласан байж мэднэ. Хайрт минь би байр хөлсөлчихөөд шалаар дүүрэн, ороор дүүрэн улаан сарнай зулаад чамайгаа угтсаныг санаж байгаа биз дээ? Чи бид хоёрын анхны шөнө бол ёстой хэн хэнийх нь анхны шөнө, мартагдашгүй алтан дурсамж байлаа. Энэ хорвоо дээр чи бид хоёр шиг аз жаргалтай хос байсан гэж үү? Би чамдаа өдөр бүр гэнэтийн бэлэг барьж, чамайг надаас хагацаж чадахгүй болтол дасгах гэж хичээдэг байж дээ. Чинийхээ нимгэн цамцыг хармаалан ажилдаа явж бусдын нүдийг хариулж байгаад үнэрлээд хачин их тайтгарна. Бид хоёрын харилцаа хямарсан явдалд зохих хэмжээгээр миний буруу бий л дээ. Чи анхны цалингаа аваад ажлынхантайгаа наргиж оройтохоор чинь тэсэлгүй чамайг нүдэж орхисон. Дараа нь бас найз охидтойгоо байна гэж хэлээд утсаа унтрааж алга болоод ирэхээр чинь аяга шидэж толгойг чинь хагалсан. Надаас өөр хүн байсан бол чамайг алж ч мэдэх байлаа. Чи минь даанч дэндүү савсаг зантай даа. Би урьд өмнө өөрийгөө эмэгтэй хүн зодож чадна гэж төсөөлөө ч үгүй. Тэр бүү хэл эрчүүдтэй ч цөөхөн гар зөрүүлсэн. Гэтэл эргээд бодоход би чамд хэд хэдэн удаа гар хүрсэн байна, би үнэхээр адгийн амьтан юм аа. Найз нь чамдаа яах гэж гар хүрэв дээ гэж маш их харамсдаг, үнэн шүү хайрт минь. Чи надад гомдоод гэр лүүгээ харих тоолонд чинь би өөрийгөө зүхэж, чамайгаа буцааж авчрахын төлөө бүхнийг хийдэг байж билээ. Миний найз ч гэсэн өөрийнхөө бурууг ухамсарладаг байлгүй дээ. Чи ажлынхаа нэг бус залуутай унтаж хэвтдэг байсныг баримтгүй ч гэсэн би мэдэрдэг юм шүү. Ямар хүний толгойд гэр бүлээ араар нь тавих тэнэг бодол ордог байна аа? Хайр бол маш ариухан, тэгээд бас эмзэг юм шүү. Тийм ч учраас би чиний зурагнуудыг нэг бүрчлэн үзэж эрэгтэй хүн бүрийг “хэн юм бэ, ямар учиртай юм” гэж асуудаг байлаа.

Гоёж гоодоод өглөө ажилдаа явахдаа чи нэг л сэжигтэй. Уг нь би чамайг бусдаас дутаахгүй гэсэндээ үнэтэй цайтай хувцас хунар, гоёл чимэглэл авч өгдөг, бүх орлогоо зөвхөн чамайгаа баярлуулахын төлөө зарцуулдаг байсан. Гэхдээ найз нь чиний хувцас хунарыг шалгадаг, үнэрлэж үздэг, утасны жагсаалтыг чинь хянаж сэжигтэй этгээд рүү залгаж үздэг байсан нь зөвхөн чамайг хайрласан сэтгэл юм шүү. Чамайг ажлаас чинь тосож тэвэрмэгцээ гэзэг үсэнд чинь ямар нэгэн үнэр шингэсэн эсэхийг сайтар нягтална, хайр гэж үнэхээр агуу шүү. Найз нь чамайгаа хамт олныхоо дунд нэр хүндтэй байгаасай гэсэндээ ажлаа тармагц ажил дээр чинь очиж танайхны цэвэрлэгээ, засварын ажил юухан хээхэнд тусалдаг байлаа. Харин нэг удаа утсан дээр чинь Баяраа ч билүү нэг танихгүй дугаар байхаар нь залгаад хэрэлдэх гэсэн чинь танай дарга, эмэгтэй хүн байж бөөн инээдэм болоогүй юу. Тэр бол чамайг мэдээж эвгүй байдалд оруулсан, аргагүй миний буруу байсан. Би ажил руугаа гарч явахдаа орц руу сэжигтэй хүн зөрж орвол хэсэг хугацааны дараа заавал гэр лүүгээ эргэн орж авдар шүүгээний араар хайдаг байсан нь үнэн, энэ бол миний чамд хайртайн нотолгоо, өөрийгөө тайвшруулах эм байсан юм. “Хайртай бол хартай” гэдэг биз дээ, гэхдээ би чиний хэлдэг шиг тийм их хартай хүн биш шүү дээ. Гагцхүү би чамтайгаа хоёулхнаа байхдаа л аз жаргалын туйлыг мэдэрдэг.

Үнэнийг хэлэхэд найз нь чамаас салгуу байх мөч бүр амар тайван сууж чадахгүй элдэв муу юм төсөөлж боддог байжээ. Нэг тийм урт үстэй, өтгөн хар хөмсөгтэй залуутай хөлс нь урсчихсан, учир зүггүй сексдэж байгаа чинь нүдэнд харагдаад хэцүү байдаг юмаа, найзыгаа зөв ойлгоорой. Тэр залуу эгээ л боол эмийг эдэлж буй мэт үс гэзэгнээс чинь зулгааж, орилуулж чарлуулан чиний минь үйлийг үзэж байдаггүй юу. Тэгээд л чамд минь санаархсан хэн ч болов өөртөө гомдох ёстой гэж хэмээн биедээ хутга авч явах болов. Тэр нэг гайтай үдэш чамайг ажлаас чинь тосоод харьж явтал чи нэг сэжигтэй нөхөртэй толгой дохиж мэндлэхээр миний ямар их уур хүрсэн гээч. “Энэ муу хэн юм бэ?” гэтэл “Зүс таних хүн байна, толгой дохихоор нь би ч бас мэндэлчихлээ” сандарч хариулсан. Та хоёр ямар ч байсан учиртай юм байна гэдгийг би ойлгомогц шууд гүйж очоод тэр залуугийн араас хутгалсан, үүнийгээ би зөв гэж боддог. Би ямар та хоёрыг зөнд нь орхичихоод Тунгалаг Тамирын Галсан шиг эргүүтэх ёстой юу? Ингээд найз нь чинийхээ савсаг зангаас болж аавын хаалга татав аа. Намайг чи шоронд байхад ганц удаа эргэж ирлүү? Шүүх хурал дээр чи тэр залуутайгаа ямар ч холбоогүй, залуу чинь ч чамайг танихгүй гээд та хоёр харилцаагаа нуух гэж мундаг жүжиглэв ээ. Өө тэгээд бас юу гэсэн бэ, намайг хардах донтой, үргэлж зодож нүддэг, гэр бүлийн хүчирхийлэл хэрэглэдэг гэсэн үү? Чи өөрийнхөө хормойн донг дэлгэж шившиг болохоос ичсэндээ намайг золиосолсон биз дээ?

Чиний буруугаас болж таван жилийн ял эдэлсэн ч найз нь чамайг сэтгэлийн угтаа цагаатгасан юм шүү. Харин ч би тэр залууг алаагүй тулдаа, сайн хүмүүжигч байсан тулдаа хугацаанаасаа өмнө суллагдсан юм. Би шоронгийн таван жил өдөр нь бүтэн ухаангүй, шөнө нь бүтэн нойргүй яаж тарчилж байснаа бодохоор одоо ч яс хавталзаж байна. Надад шоронгийн хоол амтгүй биш, атаманы дарамт аюултай биш, ялын ажил хүнд биш, яртай наар хатуу биш, чамаасаа хол байх л юу юунаас илүү аймшигтай байлаа. Чамтай хамт амьдрана гэсэн найдваргүй шахам мөрөөдлийнхөө хүчээр л би амьд гарсан. Чамтай уулзана, чамтай учирна, чамтай хамт амьдарна гэдэг итгэл минь ёстой л хонгилын үзүүрт бүдэгхэн сүүмэлзэх гэгээ байж дээ. Чи тэгэхэд яалаа, надад ганц захиа бичлүү? Би чамайг хүнээр сураглуулсан чинь нүүгээд алга болсон, утас шөрмөс, бүх юм чинь солигдсон. Чи яасан гэж чамайг хайрласны минь төлөө надаас нуугдаж, дүрвэж байдаг юм бэ хөөш? Төрөлхийн банзал хүүхэн гэдэг банзал л байдаг юм байна. Би өдийд ном журамтай сайн бүсгүйтэй ханилсан бол их хурлын гишүүн болчих байлаа. Гэхдээ найз нь бүхнийг уучилсан. Би энэ хорвоо дээр хоёрхон зүйлд дэндүү хайртай. Эхнийх нь мэдээж чи, нөгөөдөх нь чамаас өөр хэн байхав дээ.

Шоронгоос гараад би чамайгаа ямар их хайлаа. Иргэний бүртгэл, гар утасны операторуудын бүртгэл, найз нөхөд, хамаатан садан гээд хийж болох бүхнийг хийсэн. Гэвч чи олдоогүй, би ч цөхрөөгүй. Үнэндээ шоронгоос гарлаа гээд өчүүхэн төдий ч аз жаргалтай болсонгүй. Бүтэн хоёр жилийн дараа сая чиний халуун мөрөөр орсон. Чи муу тэгэхэд яалаа, хөдөө аймгийн төв дээр нэг маанаг залуутай суучихсан байгаагүй юу. Арай ч дээ, чи миний араар тавьж ханасангүй юу? Яаж тэр муухай хар юмны доор тэлчилж хэвтдэг байна аа. Чи сайхан бүсгүй нь үнэн боловч нийгмийн хонгор биш шүү дээ. Би тэр аймгийн төв дээр, өөрөөр хэлбэл хамар доор чинь та хоёрыг тандаад долоо хоног буудалд байрлаж, амьтан хүнээс мэдээлэл цуглуулсан билээ. Танай гэр бүлийг ч арван хуруу шигээ мэддэг болсон доо. Чи банзалтах мөрөөрөө банзалтахгүй тэр нэг юмнаасаа хүүхэдтэй болохдоо яахав дээ. Хүү чинь хөгшчүүл дээрээ хөдөө гарсныг хүртэл би олж мэдсэн байлаа. Би тэр мангар харыг чинь ажилдаа явсан хойгуур танай хаалгыг сэв хийтэл нээгээд ороход чиний царай ямар болсон билээ. “Үнэн үү?”, “Үнээн” гэдэг шиг үхэтлээ айсан, буруугаа мэдсэн, банзал хүүхэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн олон дүр зураг нүүрэн дээр чинь давхацсан. Чи тэгэхэд л миний үгэнд орж намайг дагаад явсан бол өдийд бид ямар их аз жаргалтай байх вэ. Найз нь чиний өмнө бүх буруугаа наманчилж, чиний бурууг үгүйсгэж, бүтэн гурван цаг сөгдөн мөргөж чамайг хоргоосон. Чи муу мал шиг хүүхэн яагаад зөвшөөрөөгүй юм бэ? Чамаас өөр хүн байсан бол миний ариун хайрын илчинд уярах л байсан. Танай маанаг харын цайны цаг болж ороод ирээгүй бол би чамайгаа сэнхрүүлж, зөвшөөрүүлэх ч байсан юм билүү. Би аргаа бараад “Чи надгүйгээр ингээд жаргаарай” гэж хэлээд тэр мууг чинь хутгаар сийчиж хаясан. Яасан, одоо чи надгүйгээр аз жаргалтай байгаа биз?

Хайрт минь, тэглээ гээд би чамайгаа дахиад л уучилсан. Үнэн хайр гэдэг өгөөмөр байдаг юм байна. Надаас өөр хэн ч байсан чам шиг засрашгүй банзал хүүхнийг олон дахин уучлана гэж үгүйг мэдэж байгаа биз дээ? Одоо би нэг л зүйлд маш их, гэхдээ бүр хачин их харамсаж байна. Тэр хар өдөр би тэнэг залууг чинь биш чамайг алчих байсан юм. Тэгсэн бол одоо наранд гарах сар жилээ тоолоод сэтгэл амар хэвтэж байхгүй юу. Би хорин таван жилийн ял авсан, тавыг нь гянданд эдэлнэ, тэгээд л дэглэм буурч эхэлнэ. Надад гараад ирвэл гараад ирэх нас ч байна, яс ч байна. Чи даанч хором мөч бүхэнд эд эс бүхэнд минь бодогдоод, би чамайг агшин бүр мөрөөдөн тарчлаад нэг үгээр хэлбэл амьдаараа галзуурч байна. Хайрт минь, хүй нэгдлийн үед амьдарч байсан бол юутай сайхан бэ? Би чамайг надтай булаалдах хүнгүй болгохын тулд урж тасдсаар үртэсгүй болтол иднэ. Тэгээд бид хоёр үүрд мөнх нэгэн биед сүлэлдэн оршиж ёстой санаа амар жаргах биш үү? Энэ өдрөөс эхлээд миний сүнс үргэлж чиний дэргэд байгааг санаж элдэв залуусаас хол байгаарай. Миний сүнс авсан дотроос гарч ирээд чиний алхам бүрийг шиншлэнэ шүү. Би яг одоо чамайг нөгөө урт үстэй, өтгөн хар хөмсөгтэй залуутайгаа галзуу секс хийж байгааг мэдэрч байна шүү, чи намайг хэзээ ч хуурч чадахгүй байгаа биз? Болихгүй бол урт үст та хоёрыг давхраар нь орон дээр чинь хадна шүү. За найз нь муухай үгээр захидлаа дуусгаад яахав. Дахин хүнтэй суулгүй, завхайралгүй, хүүгээ хүн шиг хүн болгоорой. Баяртай, хойт насандаа уулзъя. Би одоо захидлаа нааж, өмд цамцаараа өөрийгөө дүүжиллээ. Чамдаа хамгийн сүүлийн хэлэх үг бол “Би чамдаа хязгааргүй их хайртай”.аквалоо отзывыecort


До.Болдхуяг : ХАР
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: mongol er hun Огноо: 24 December 2013 Reply

yostoi hogiin amitan bna. iim huniig yamar huuhen hairlah ve dee. uhej l baival taarsan amitan. hunii nyalh ohiniig zovooson amidraliig n tam bolgoson amitan. uheed tamdaa uurd bval taarsan amitan. hariin galzuural bolson amitan

Нэр: namuunaa Огноо: 24 December 2013 Reply

Aimar yumbee ingej boloxhgui shvvdee zaluu mn saixan bvsgvichvvd zunduu bn uuriixuu amidraliig tam bish divaajin bolgo ene muuxai xardaltaa zogsoo chi chadna bvsgbider az jargal xvs tvvnigee bitgii zowoo

Нэр: zolo Огноо: 19 October 2015 Reply

ymar teneg novsh ve.Huniig ter tusmaa emegtei huniig ingj hairladaggui ym. Ymarch itgelgui hardaj serdej gar hurch baidag archaagui l er bn da. Uhej naad huuhnee amraa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex