Уруулын өөг будгаар засах бяцхан заль

Та уруул хүрээлэгч хоёр ширхэг харандаатай болоорой. Нэг нь арай тод, нөгөө нь нүүрний өнгөтэй адил. Тод өнгөөр уруулаа хүрээлж, нөгөөгөөр нь уусгаж будвал жинхэнэ уруулын өнгөөрөө байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Уруул хүрээлэгч харандаа нь уруул тодруулахаас гадна уруулын будаг урсгадаггүй сайн талтай. Хүрээлэгч харандааны өнгө уруулын будгаас нэг тооны бараан эсвэл гэгээтэй байж болно.

Хэрэв та уруулаа зөв хүрээлж чадна гэдэгтээ итгэлгүй байгаа бол хэд хэдэн цэг тавьж, дараа нь холбоорой.

1. Нимгэн уруулыг томруулъя гэвэл дээд ба доод уруулын хүрээний гадуур зурж будна.

2. Хэрэв та том уруултай бол тональ кремээр эсвэл уруулын хүрээгээ бүдгэрүүлж, дотор нь хүрээлэгч харандаагаар “шинэ уруул” зур. Зөөлөн бүдэгдүү өнгө зүгээр, гялалзсан будаг онцгүй.

3. Хэрэв дээд уруул жижиг, харин доод уруул пэмбэгэр зузаан бол мөн л хүрээлэгч харандаагаар дээд уруулын гадуур хүрээ хийж, харин доод уруулын хүрээг бүдгэрүүлж, дотор талд нь шинэ хүрээ зурна.

4. Хэт помбогор уруулын хүрээг нь бүдгэрүүлж, шинээр нэмж зурна. Гэхдээ бүү хэтрүүл. Уруулын будгаа жигд түрхээрэй.

 

чехол для iphone 5 спбsex girls irani


Уруулын өөг будгаар засах бяцхан заль
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.