Хайрст үлд гарсан бол чихэрлэг зүйл битгий хэрэглэ

18

Хүний гоо сайхан ямагт толигор, зөөлөн арьснаас эхэлдэг. Тиймээс бид үргэлж сайхан харагдахын тулд арьсаа арчилж, элдэв янзын тос түрхэж, үнэтэй гэсэн болгоныг нь авч хэрэглэдэг.

Харин арьсан дээр гарсан тууралт, цэврүүт гүвдрүү зэргийг хэрхэн арчлахаа сайн мэддэггүй. Бас юунаас болж ийм зүйл гарсныг нь мэдэхгүй өнгөрөөх нь элбэг байдаг. Иймд сүүлийн үед цөөнгүй тохиолдох болсон арьсны архаг эмгэгийн нэг, хайрст үлдний тухай ХӨСҮТ-ийн Арьс гоо заслын их эмч Б. Хүсэлтогоо, сувилахуйн сувилагч Р. Янжинлхам нараас дараах зөвлөгөөг авлаа.

Хайрст үлд 30-аас дээш насныханд элбэг тохиолддог
Хайрст үлд нь арьсны өвчний дунд тархалт ихтэй, арьсны архаг өвчин. Энэ өвчний үед арьс төдийгүй хумс, үе мөч гэмтдэг. Сүүлийн үед зарим эрдэмтэд бөөр, дотор эрхтэн гэмтдэг гэж үздэг болсон.

Уг өвчний шалтгаан нь, бүрэн тайлбарлагдаагүй олон онолоор тайлбарлагддаг. Вирүсын, удамшлын, халдвар харшлын шалтгаантай гэх мэт. Энэ өвчин 30-аас дээш насныханд тохиолдох нь элбэг байдаг. Үе мөчний хэлбэр 35-45 насанд, улны хайрст үлд 30-50 насанд элбэг тохиолддог. Эхэн үедээ голдуу тохой, бүсэлхий орчмоор ягаавтар өнгөтэй гүвдр үү гардаг бөгөөд аажмаар томорч цайвар хайрсаар хучигддаг.
04
Гүвдрүү нь ягаан улаан өнгөтэй, дугуй хэлбэртэй арьснаас бага зэрэг дээш өргөгдсөн байх ба мөнгөлөг хөвсгөр хайрсаар хучигдсан байдаг. Ихэвчлэн тохой, өвдөг, толгойн үстэй хэсэгт, хумсан дээр үүсдэг.

Чихэрлэг зүйл их хэрэглэвэл үлд улам нэмэгддэг
Анхандаа төдийлөн анзаарагдахгүй жижгэвтэр гүвдрүү гараад арилдаг бол аажимдаа гаралт нь ойртож, хэмжээ нь томордог. Ягаавтар гүвдрүү дээр гарсан мөнгөлөг хайрс нь амархан хуурч үсний хаг шиг унадаг учир заримдаа зовиуртай байдаг. Ялангуяа нүүр гар орчмоор хамарсан бол өөрт нь зовиургүй ч тухайн хүний ажил мэргэжлийн онцлогоос хамааран түр чөлөө авахад хүрдэг.

Хоол хүнсээ тохируулан хэрэглэж, ажил амралтаа зөв зохицуулж чадвал өвчин аажмаар намжина. Ингэж чадахгүй бол улам даамжирч гүвдрүү томрон бүх биеийг хамрах магадлалтай. Ингэж хүндэрсэн тохиолдолд биеийн эсэргүүцэл илт суларч халуурах, өвдөх зовиур нэмэгддэг. Энэ үед хоол ундаа тохируулан хэрэглэх, эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Чихэрлэг зүйл их хэрэглэвэл үлд улам нэмэгддэг.

Үлд нүүр гарын сарвуу зэрэг ил хэсгээр тархсан үед далдлах зорилгоор элдэв тос, энгэсэг хэрэглэх нь буруу. Өвчин харшлын байдалтай үгдэрдэг болохоор тэдгээр тос түрхлэг сөргөөр нөлөөлнө. Иймд эмч болон гоо сайхны газраас сайтар зөвлөгөө авч хайрс үлдийг намжаах үйлчилгээ бүхий тос түрхлэг сонгон хэрэглэх нь зүйтэй.

Хайрст үлд өвчний сэдрэл улирлын шинжтэй байдаг. Хайрст үлд үүсэхэд гадаад орчны хүчин зүйлүүд халуун дулаан цаг агаар болон нарны гэрэл сайн нөлөө үзүүлдэг бол хүйтэн цаг агаар эсрэг нөлөө үзүүлдэг. Тийм болохоор даарч хөрөх, хэт халууцахаас болгоомжилж, хувцсаа тохируулан өмсөх, биеийн эсэргүүцлээ сайжруулах, хоол хүнсээ тохируулж хэрэглэх нь үр дүнтэй.

05аквалоо отдыхcouples escorts dubai


Хайрст үлд гарсан бол чихэрлэг зүйл битгий хэрэглэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.