Сайн ханьтай болно гэдэг дэлгүүрээс бараа авахтай адилгүй гэдэг тэр үнэн. Гэхдээ сонголт хийхээс өмнө сайн ханийг олох нь чухал.” Тэр сайн хань чинь тэгээд хаана байгаа юм?” гэсэн цөхрөл бүсгүй танд төрж болох юм. Тэгвэл та бодол санаагаа тунгааж нэг үзээрэй.
Таны бодол санаанд үнэхээр сайн ханьтай болчих юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэл байдаг болов уу? магадгүй та, бүгдийг ганцаараа шийдээд сурчихсан, биеэ даасан байдалд дасчихсан тийм амьдрал таалагддаг байж болох юм. Эсвэл “муу ханьтай байснаас ганцаараа явсан нь дээр” гэсэн зарчмын дагуу эр хүний өчүүхэн төдий өө сэвийг олоод харчихдаг, үүнээсээ болоод хань болчих боломжийн хүнийг үргээчихдэг юм биш байгаа? Иймэрхүү бодол санаа тээж явдаг бол та үнэхээр ханьтай болж чадахгүй байх өндөр магадлалтай.
Учир нь хүний бодол санааны хүч бол агуу юм. Тиймээс та бодол санаагаа цэгцэлж, юу хүсч байгаагаа тодорхой шийдэх цаг болжээ. Сайн ханьтай болохыг хүсэх нь саран дээр очих гэж байгаа юм биш, биелэх л зүйл. Гол нь та үнэхээр үүнийг хүсэх хэрэгтэй. Бодол санаагаа дайчил. Таны бодол санаанд “аягүй бол тэр намайг тоохгүй”, “найз бүсгүйг минь хараад байсан” гэх мэтийн найдвар муутайхан бодол байх ёсгүй. Энэ нь биелэлээ олдог ортой юм. Итгэл найдвар төрүүлсэн хүн байхгүй бол та ирээдүйн ханиа төсөөлөөд үз.
Та хүссэнээ олж авах нь эргэлзээгүй. Заяаны хань зам дээр гэдгээр таны эрж хайсан хүн чинь хажууханд чинь байж болох юм. Урьд нь яагаад анзаарсангүй вэ, гэж гайхаж байна уу? Таньд урьд нь сайн ханьтай болохсон гэсэн чин хүсэл бодол санаа бүрэлдэж тогтоогүй л байсан байхгүй юу.